2018.05.06 10:45 Ямагүчи Хэрэг гарсан ажлын өрөөнд орж иртэл ямар нэгэн иртэй зүйлээр зүссэний улмаас тухайн өрөөний хана болон цонхон дээр нумарсан хэлбэртэй цус цацарч, шалан дээр хохирогчийн гутлын мөртөй нийлээд 5 хүний гутлын мөр байсан ба ойролцоох гудамжны мухардах хогийн савнаас хохирогчийн цустай хутга олдов...Гэрчийн мэдүүлгээс сонссон эмэгтэй хүний нарийхан хоолой гэдэг үг прокурорын бодолд эргэлдсээр байв.
2018.05.06 13:40 Осака хотын цагдаагийн газар.. Мөрдөгч Инагава ажлын байран дээрээ ядарсан, цонхийсон байдалтай ирэв. Түүний туслах Инагавад өөрийнх нь хариуцаж авсан хэрэг болон хэргийн талаарх бүх хавсралтыг хүлээлгэж өгөхөд Инагава тоосон ч шинжгүй хэргийн газар очсон мэт "Зүгээр ээ, Энэ хэрэг удахгүй хаагдана" гээд хэргийн хавсралтыг ширээн дээрээ шидээд орхив. Угийн мөрдөгч Инагава сүүлийн хэдэн жил хариуцаж авсан хэрэг болгоноо үл тоож, хайхрамжгүй ханддаг хүн. Хэн нэгэн түүнийг холоос хальт харвал гудамжны хүн байна гэж андуурхаар урт үстэй, өөртөө анхаардаггүй, үргэлж амандаа тамхи зуун явдаг. Гэвч хамгийн сонирхолтой мөн сэжигтэй зүйл нь түүний сүүлийн хэдэн жил хариуцаж авсан хэрэг нь бүгд нэг гэмт хэргийн бүлэглэл буюу якуза нартай холбоотой ба одоо ч тэдний хэргийг авдаг тул энэ аллагын хэрэг якуза нартай холбоотой гэхэд буруудахгүй.
Мөн түүний хүзүүн дээр үл мэдэгдэх шивээс байдаг ба ихэнхдээ тэрээр үсээрээ далдалдаг тул хүмүүс анзаардаггүй.
YOU ARE READING
Shinto #1
Mystery / Thriller2018.05.06 10:40 Гэмт хэргийн газарт мөрдөгч болон шинжээчид үзлэг явуулж ойролцоох айлын болон тухайн гэмт хэрэг гарсан айлын хажуугаар хэрэг болох үеэр өнгөрч байсан хүмүүсээс мэдүүлэг авах үйл ажиллагаа ид үедээ өрнөж байлаа.....