Аллагын эхлэл

381 23 3
                                    

Шуурхай мэдээ хүргэж байна өнөөдөр буюу 2020 оны 7 сарын 28ны өглөө 10цагт Бусан явах хурдны зам дээрээс нэгэн охины цогцос олдсон гэх мэдээллээр бид ирээд байна аа. Хохирогч 17 настай ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд өглөө хичээлдээ явах гэж гараад үхсэн байдалтай олдсон гэх мэдээллийг цагдаагийнхан бид нарт өгөөд байна. Өөр хэдэн хүн алга болох бол гэсэн айдас дунд хүмүүс байсаар байгаад цагдаагийнхан арга хэмжээ авахыг ард иргэд хүлээж буйгаа мэдэгдлээ.

Дрррр   дррррр

Жонсуг: Сану мөрдөгчөө дахин нэг хэрэг гарлаа өмнөх 2 хохирогчтой ижил бөгөөд энэ удаа Бусан явах замд хаягдсан байдалтай байна.

Сану: Ким шинжээчийг дууд би шинжэлгээний ерөнхий төлөвийг сонсмоор бна.

Жонсуг: Мэдлээ ахлахаа

Ким шинжээч: Бусад 2 хохирогчын адил үхсэн ба энэ удаад шагайн доор сийлсэн тоо нь 3 болсон байсан. Үүнээс үзвэл тэр алсан хохирогчиддоо дугаар тэмдэглэдэг бололтой.Танд ямар нэг сэжүүр олдов уу?

Сану мөрдөгч: Түүнийг кан ин ү гэдэг тэрээр 17 настай ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч гэр нь Бусанд байдаг ба энд өрөө хөлсөлж амьдардаг байсан. Хэнтэй ч дуугардаггүй найз гэх хүүхэд ч байдаггүй Сөүлд таньдаг нэг ч хүн байхгүй байж, тийм хүүхдийг яагаад алсан юм бол????

Ким шинжээч: Гэхдээ түүний цуснаас мансууруулах бодис илэрсэн түүнд хүчээр хэрэглэсэн үү? Аль эсвэл өөрөө хэрэглэсэн үү? гэдгийг хэн ч мэдэхгүй гэхдээ нарийн шинжилгээ хийгээд түүний биенд тарианы сорив байгаа эсэхийг шалгаад үзий. Тарианы сорив олоход хялбар биш байх түүний биеийг юу ч үгүй сийчсэн ба скочоор ороогоод нилээн удаж өмхийрсөн байдалтай байна. Бидэнд хугацаа хэрэгтэй.

Сану: Ойлголоо

Сану мөрдөгч бол 32 настай өөрийгөө хамгаалаад явчих чадвартай дунд орчим нуруутай нүдэнд дулаахан боловч их нууцлаг нэгэн. Эхнэр хүүхэдгүй бөгөөд айлын ганц хүүхэд. Ээж нь түүнийг 7той байхад нас барсан. Түүнээс хойш хагас сэтгэцийн байдалтай явсан ч бүрэн эдгэрсэн.  олон жил энэ хэрэг дээр ажиллаж байгаа тэрээр , хамгийн эхний аллага одоогоос 10 жилийн өмнө болсон 17той нэгэн охиныг хүүхдийн тоглоомын талбайн гулсуур дотроос олсон ба түүний биеийг нүцгэлж битүү скочоор ороосон байхыг олсон юм. Түүний биеийн дээгүүр битүү хар сарнайг оёсон байсан ба нүдийг нь ухаж гаргасан байдалтай олдсон. Нүдийг тойруулаад дух хэсэг хүртэл тэр чигтээ хөхөрсөн байдлыг үзвэл нүдийг нь амьд дээр нь ухсан нь тодорхой. Нурууны дал хэсэгт яс нь товойж арьс нь сунаж мах нь гарч ирсэн байдлыг харвал нурууны дал орчмоор дэгээдүүлж өргөсөн нь ил мэдэгдхээр байсан , хамгийн том бөгөөд итгэмээргүй учир нь ойлгогдохгүй зүйл байсан нь баруун хөлний шагайн доод хэсэгт 1 гэх дугаарыг ром тоогоор сийчсэн байсан нь юм . Түүний арьс нь халцарч цус нь шүүрч түлэгдсэн ба түүний хөлний шархнаас нь төмрийн хүдэр илэрсэн байдлаас нь халуун төмрөөр сийчсэн нь илэрсэн. гэвч ямар ч сэжүүр ямар ч гэрч байхгүй байсаар тухайн хэрэг хаагдсан юм. 2 дахь хэрэг 5 жилийн өмнө гарсан. Мөн л 17 нас дөнгөж хүрсэн охин төрсөн өдрөө тэмдэглэж яваад гэртээ очилгүй 3 хоносон ба удалгүй галт тэрэгний ачаанаас олдсон гэх мэдээ байдаг. Тухайн охиныг мөн л энэ аргаар тамласан ч баруун хөлний шагайн доод хэсэгт 2 гэх дугаарыг халуун төмрөөр сийчсэн байдаг нь уг хэргийн гол сэжүүр ч байж мэднэ.

《《《 Миний хамгийн эхний зохиол болохоор алдаатай дутмаг зүйл байж магадгүй гэхдээ чадлаараа бичсэншүү🤗😍😘 нэг нэгээр оруулж байх болноо 😊😊😊》》》

Хар Сарнай Where stories live. Discover now