Тухайн охиныг мөн л энэ аргаар тамласан ч баруун хөлний шагайн доод хэсэгт 2 гэх дугаарыг халуун төмрөөр сийчсэн байдаг нь уг хэргийн гол сэжүүр ч байж мэднэ.
2020 оны 7 сарын 29ны орой 19 цагт Сану мөрдөгч хэргийн газарт сэжүүр олдоно гэсэн итгэл дунд хөтлөгдөн дахин нэг удаа очино. Бүх дэлхий үүлэн дунд нуугдан тас харанхуйг нөмрөх үед Сану мөрдөгч хэргийн газарт ирлээ. Цогцосын байрлал хэргийн төлвийг хооронд нь тулган хэрэг гарах мөчийг дотроо тунгаан төсөөлнө. Өөрийгөө алуурчны оронд тавин хэрэг гарах үйл явцыг эхнээс нь эргэцүүлж байх хооронд дахин нэг хэрэг гарлаа. Жонсуг мөрдөгч Сану рүү залган хэрэг гарсан тухай ба түүнийг митроны буудлын замын хажууд шуудайтай орхисон байхыг хэлж хэргийн газарт яаравчлан ирхийг хэлж дуусах үед тасгийн ахлах түүн рүү залгана.
Тасгийн ахлах: Та гуай хаана юугаа хийж яваа болохоороо хэрэг гарсан газарт байхгүй байгаа юм яг одоо хэргийн газарт ир
Сану: Мэдлээ тасгийн ахлахаа
Сану хэргийн газарт ирэхэд цогцос өсвөр насны охин хүүхэд гэдэг нь биеийн байдал, царайны дүр төрхийг ажиглан мэдсэн ба яг нөгөөх хэргүүдийн дагуу түүний биенд нүүр нүдгүй хар сарнай оёж хатгасан бол шагайн доод тоо 4 болж хувирсан явдал юм. Сану мөрдөгч ойр хавиас нь хэргийн гол сэжүүрийг хайсан ч нямбай алуурчны улмаас нэг ширхэг зүү ч олж чадаагүйдээ уур нь хүрч хэргийн 10 жилийн өмнөхөөс шалгахаар шийдэн мөрдлөгийн тайлан бичгийг авахаар цагдаагийн төв байр луу очлоо.
?: Сану мөрдөгч ийм орой ямар хэргээр ирэв. Дахин нэг хэрэг гарсан гэж сонссон та хэргийн газарт очиж үзэв үү??
Сану: Тэгсээн гэхдээ бусад хохирогчдын адил ямар ч сэжүүр ямар ч ул мөр олдоогүй. Надад 10 жилийн өмнө гарсан Ина гэх охины хэргийн тайланг бас 5 жилийн өмнө гарсан Ёнсү гэх охины хэргийн тайлан багц мэдээллийг өгөөч.
?: Мэдлээ
{5 минутын дараа}
?: Энэ байна мөрдөгчөө.Гэхдээ Ина гэх охины хэрэгт сэжиглэгдэж байсан хэрэгтний байцаалтын үеийн мэдээлэл устсан байна. Би хайгаад олсонгүй.Сану: Сонин юм надаас өөр хүн энэ баримтуудыг авч үзсэн үү?
?: Үгүй ээ мөрдөгчөө ердөө та л авч үзэж байна. Ааа нээрээ 2 хоногын өмнө Жонсуг мөрдөгч надаас авч явсан гэхдээ удаалгүй буцаагаад авчирсан. Тухайн үед тасгийн даргийг аваад ир гэсэн зараалаар явж байна гэж хэлсэн.
Сану: Жонсуг мөрдөгч яах гэж авч үзсэн юм бол.... [надад юу ч хэлээгүй мөртлөө яах гэж авч үзсэн юм бол тэгээд бүүр 3 дахь хэрэг гарахаас 1 хоногын өмнө тэр ямар нэг зүйл мэдсэн юм болов уу эсвэл............Үгүй ээ би юугаа бодож байнаа тэр олон жил миний дор их үнэнчээр ажилласан хүн би тэгэж бодож болохгүй]
Сану мөрдөгч ийн бодсоор өрөөнийхөө хаалгыг зөөлөн нээн дотогш ороод бүх бичиг баримт материал байцаалтын тайлантай танилцаж байх тэр чимээгүйхэн агшинг хааяа хэд хуудас эргүүлэх чимээнийг эвдэн Жонсуг мөрдөгч хаалгаар орж ирэн
Жонсуг: Сану мөрдөгчөө энэ удаа хэргийн сэжүүр олдлоо. 4 дугаарын хохирогчын цуснаас гадна өөр нэг хүний цус нүд хэсгийн хар сарнайн дээрээс олдсон гэх мэдээлэл ирлээ. Одоогоор түүнийг шинжилж үзэж байгаа гэнээ. Хариу гарах үед хэлье гэж байна.
Сану: Тиймү. Би хүлээж тэсэхгүй нь үүнийг л хүлээж байсан Ким шинжээчид хэл биднийг очлоо гэж...
YOU ARE READING
Хар Сарнай
Mistério / SuspenseМөрдөгч Санугийн 10 жилийн турш мөрдсөн мөрдлөгийн сэжигтэн...