Part 1

1.6K 73 9
                                    

Их Юань гүрэн, Дайду хот 1356 он

: ''Үжин минь аавд би чамайг хатнаа болгомоор байна гэж айлдсан''

Үжин: Тэгээд их жанжин юу гэж байна?

: Хааны Үжинг бэрээ болгох тун таатай байх болно хэмээсэн

Үжин: Хайрт минь өргөө гийх гэргий чинь болж ээж, аав хоёрыг чинь асарч, чамдаа нуган үр гаргаж өгөх хүсэл минь удахгүй биелэх нь байна шүүдээ хэмээн хавирган саран мэт инээх үзэсгэлэнтэй бүсгүй, эр бяр амтагдах ухаан тэнүүн эр хоёр нуурын хөвөөн дээр алтан наран жаргахыг харан ярилцах нь туйлын жаргалтайяа. Тэдний хайр мөст уулыг хайлуулах хэмжээний их юмсанж. Гэвч жаргал гэдэг зүгээр нэг хийсээд ирдэггүй гэдгийг хайрандаа сохорч яваа амрагууд хэрхэн мэдэх билээ.

Курёо улс, Кэгён хот 1356 он

Баруун гарын сайд: Хаантаан!!! Олон жилийн туршид бид эх орноо авч үлдэхийн тулд Их Монгол Улс, Их Юань улсуудад ээлж дарааллан жил бүр их хэмжээний алба татвар барьж байна. Одоо бид бүгдэд маш том аз тохиосон нь хүчирхэг Юань гүрэнтэй энхийн гэрээ байгуулах нь. Бид үүнийг яасан ч алдаж болохгүй ээ!!

Сайдууд: Тиймээ хаантаан , үүнийг алдвал хэрэг бишдэнэ шүүдээ хэмээн ам амандаа шуугиж зарим нэг нь хааны хэлэх үгийг чих тавин сонсоно.

Хаан: Би бол энэ Курёо улсын хаан хүн. Хэдийгээр хаан ширээнд суугаад удаагүй ч ард иргэд ирээдүйн улсынхаа төлөө үүнийг зөвшөөрөх хэрэгтэй. Баруун гарын сайдын хэлсэн ч лэн энэ бол бидэнд тохиолдож буй маш том аз завшаан мөн. Шинэ саран гарах өдөр бид Их Юань гүрэн явах аян замдаа мордох болно. Зөвлөх сайд та хаан, хатанд бэлэг барих алт эрдэнэс, торго дурдан бэлд.

Зөвлөх сайд: Мэдлээ хаантаан

Күрёо улс руу Их Монгол Улсын цэргүүд дөрвөн удаа довтлон өөрийн эрхшээлдээ байлгаж, мөн удалгүй Хубилай хаан 1272 оноос хойш Күрёо улсыг бүхэлд нь эрхшээж байгаа бөгөөд эдгээр он жилүүдэд Күрёочууд бууж өгөн, эх орон, ард иргэдээ авч үлдэхийн тулд жил бүр алт мөнгө, тариа буудай,үнэт эрдэнэс, алба татвар өгдөг байжээ...Олон түмэнд сэцэн хэмээн авгайлуулсан Хубилай хааны энэрэнгүй үзэл, уужуу тайван зангийн ачаар тэд найрамдлын гэрээ байгуулах бөгөөд амжилттай болбол Күрёо улс дахин их хэмжээний алба татвар төлөхгүй гэсэн үг билээ.

-------------------------------------

Хаан болон түүний бараа бологсод, шивэгчид, ордны торгон цэргүүд гээд бүгд Юань гүрэн явах аян замдаа мордож, олон км туулсаны эцэст Юань гүрний хилийн ойролцоо иржээ.

⚜️Хатан зориг⚜️ //ДУУССАН//Where stories live. Discover now