CYRA💛
Сайн уу? Намайг И Ханна гэдэг. Би ээжтэйгээ хамт амьдардаг. Би аавгүй. Намайг 3 настай байхад аав минь биднийг орхиж явсан гэж ээж ярьдаг ч миний хувьд амьдралд минь аав гэдэг хүн байхгүй байсан ч ялгаагүй юм шиг санагддаг юм. Ээж бид хоёр намайг 6 настай байхад Сөүлд нүүж ирсэн. Энд нүүж ирсэн шалтгаан бол ээж минь намайг багаас минь сайн сургуульд сургаж боловсорлтой болгох гэсэндээ тэр. Ээж минь ажил хийдэггүй ч намайг багаас минь сайн цэцэрлэгт явуулж үнэтэй болгоныг авч өгдөг байсанд, одоо ч байсаар байгаад нь гайхдаг. Яг одоо би шинэ сургууль руугаа явж байна. Олон сургууль сольсон болоод ч тэр үү, сандрал гэдэг зүйлийг мэдрэхээ больж.
*********
Сургуульдаа орж ирэхэд л чинээлэг айлын хүүхдүүд сурдаг нь илт. Хаа сайгүй дээгүүр харсан охид хөвгүүд хоорондоо ярилцан, инээлдэж байлаа. Багш нарын өрөөг хайгаад явж байтал гэнэт нэг хүн намайг татаад өөр тийшээ явчихав.
Би: Хөөе чи чинь яаж-
???: Уучлаарай. Чамайг айлгахыг хүсээгүй шүү. Намайг Пак Еэ Рим гэдэг. Еэ Рим гэж дуудаж байгаарай~ *мишээх*
Би: Зүгээр дээ. Намайг И Ханна гэдэг. Шинэ су-
Еэ Рим: Шинэ сурагч байхнээ~ Багш нарын өрөөг хайж байсан биз дээ? Би заагаад өгье.
Би: Баярлалаа.*********
Түүнийг даган багш нарын өрөөнд орж ирэхэд багш надтай гар барив.
Багш: Өө чамайг Еэ Римтэй таарсанд баяртай байна. Еэ Рим, хичээлийн дараа Ханнад сургуулиа танилцуулаарай. Одоо анги руугаа яв даа.
Еэ Рим: Ойлголоо багш аа~!
Багш: Би бол танай ангийн багш Нам Жүн Ги.
Би: Танилцсандаа таатай байна.
Багш миний хувийн хэргийг үзэж, сургуулийн талаар, бас дүрмийн талаар ярилцлаа.
Багш: Хичээл эхлэх цаг болчихож. Анги руугаа явцгаая.*********
Биднийг ангийн гадаа ирэхэд хэдэн охидууд сарнай, бас сэтгэлээсээ бэлдсэн гэмээр бэлгүүд барьсан байв. Багш ч тоосон шинжгүй анги руугаа дөхөв. Би ч ангийн од хөвгүүний нойтон хамуунууд л гэж бодон явлаа. Гэтэл нэг охин Жонгүг~! Би чамд хайртай! гээд орилчхов. Багш дургүйцсэн бололтой охидыг анги руу нь явууллаа. Ангийн гадаа ирэхэд 3-2 гэж бичсэн байлаа( Ахлах сургуулийн 3-р ангийн 2-р бүлэг). Багш намайг дуудаад, би анги руу ороход ангийн хүүхдүүд алга ташив. Гэтэл тэр дунд ганцхан хүүхэд үл тоосон янзтай утсаа оролдон сууж байлаа. Би нэрийг нь харахыг хичээсэн ч гар нь саад болоод байв.
Багш: Ханна.. Ханна.. И Ханна!
Би: А-айн?
Багш намайг 3 удаа дуудсаны эцэст би сонсон, өөрийгөө танилцууллаа.
Би: Сайн уу? Намайг И Ханна гэдэг. Тусалж дэмжээрэй.
Багш: Ханна, чи Еэ Римийн хажууд байгаа ширээнд суучих. За хүүхдүүдээ хичээлээ эхэлье.*********
Хичээл тарсны дараа би Еэ Римтэй хамт явж сургуультайгаа танилцлаа. Үнэхээр том юм. Бүх зүйлийг нь мэддэг болох хүртэл их хугацаа хэрэгтэй болох юм шиг байна. Бид сургуультай танилцаж дуусаад гэр гэртээ харихаар боллоо. Зуршил болсноороо, автобусны буудал хүртэл дуу сонсохоор чихэвчээ гаргалаа. Автобусандаа суугаад явж байтал өглөө харсан хүүхэд зам даган алхаж байв. Нэрийг нь хартал Жонгүг гэсэн байлаа. Үнэхээр царайлаг юм.
A/N🌻
Хамгийн анхны өгүүллэг болохоор алдсан, утгагүй бас уйтгартай болсон байж магадгүй кк. Сайн хайрлаж өгөөрэй~^