Жонгүг
Бид авсан зүйлээ идчихээд буцаад сургууль руу орлоо. Яг одоо унтчихмаар санагдаж байна. Ханна руу харвал тэр ширээн дээрээ толгойгоо тавин унтаж байгаа бололтой. Удалгүй Жимин ширээнээсээ босон Ханна-н хажууд очин суулаа. Ханна цочин Жимин рүү харан тэд хоорондоо ямар нэг зүйл ярьж эхэллээ. Ханна ууртай харагдаж байсан. Жиминий гар нь Ханна-н гуян дээр байгааг хараад би золтой л босоод Жиминийг цохиод авсангүй. Багш байсан учраас биеэ барин суулаа. Тэр удалгүй босон багш ч хичээлээ эхлүүллээ. Хичээлийн цаг хурдан өнгөрч байсан ч би саяны харсан зүйлээ бодон юу ч хийж чадсангүй.Хичээл таран, Ханна бид хоёр автобусны буудал руу алхлаа.
Би: Чи ер нь миний найзуудаас хол бай. Өнөөдөр Жиминийг харсан. Би түүнийг цохиод авчихмаар л байсан шүү.
Ханна: Би яав л гэж дээ. Чи байгаа юм чинь намайг хамгаална биз дээ? *инээх*
Түүний ингэж хэлсэн нь намайг догдлууллаа.Бид автобусны буудал дээр ирэн автобусандаа суулаа. Би гэнэт аавын машин авч өгнө гэснийг бодон
Би: Аааээш... Би машинтай байсан бол машинаа унаад явахгүй юу.
Ханна: Автобус гоё шдээ~ Яг л кино шиг. Хайртай хүнтэйгээ хөтлөлцөж яваад л~
Би: Тэгвэл тийм байж нэг үзэх үү? *инээх*
Ханна: А-айн?
Би түүн рүү ойртож эхлэхэд тэр нүдээ аньчхаад үнэхээр өхөөрдөм харагдаж байлаа. Гэнэт л автобусанд үнсвэл тэнэг хэрэг болно гэж бодоод түүнээс холдлоо. Тэр над руу хэсэг гайхсан харцаар харав.
Би: Кинон дээр яг ингэдэг гэж үү? *инээх*
Ханна: Х-хэзээ үнсдэг гэсэн юм? *ичих*
Би: Битгий хөөрхөн бай. Жинхэнээсээ үнсчихнэ шүү.
Бид байн байн бие бие рүүгээ харан инээж явсаар гэртээ ирлээ.Ханна: Өлсөж үхэх нь ээ~
Би: Би хоол бэлдэж байя. Чи амар даа.
Ханна: Ээж аав хоёр хэзээ ирнэ гэсэн юм?
Би: Мэдэхгүй ээ. Утасдаж хэлэх байх. Бяцхан дүү нь санаад байгаа юм уу?
Ханна: Үгүй ээ~ Би том болсон эмэгтэй хүн шүү~!
Тэр дээшээ гарангаа ингэж хэлэн, би инээсээр гал тогоо руу зүглэлээ. Би Ханнаг хоолоо ид гэж дуудах гэж өрөөнд нь орвол тэр унтаж байлаа. Би хөнжил нөмрүүлээд гарч ирлээ.Би өөрийн хийж чадах зүйлүүдээ хийн хачир бэлдэн тавилаа. Удалгүй Ханна бууж ирэн миний хажууд зогсоод
Ханна: Чи хоол сайн хийдэг юм уу?
Би: Сэрчихсэн үү? Би чинь энэ гэрийн ахлах тогооч шүү дээ. *инээх* Сууж бай, удахгүй хоол боллоо.
Би удалгүй хоолоо түүний өмнө авчирч тавьлаа.
Ханна: Яг өлсөж үхэх гэж байна.
Би: Чи яагаад дандаа өлсөж байдаг юм? Би чамайг яаж тэжээх юм бэ?
Ханна: Хоол идэж байхдаа битгий юм яриад бай. Дуугүй хоолоо ид.Түүний хоол идэж байгаа нь хүртэл, хийж байгаа үйлдэл бүхэн нь намайг өөртөө соронз мэт татаж байна. Би түүн рүү ширтээд л байлаа. Тэр гэнэт анзаараад
Ханна: Миний нүүрэн дээр юм наалдчихаж уу?
Би: Үгүй ээ. Хөөрхөн байна. Өхөөрдөм байна. *инээх*
Ханна: А-айн?
Би: Хөөрхөн байна аа. Чамд татагдаад байна. Өөрийгөө хянаж чадахгүй байна.Тэр их сандарсан бололтой чимээгүй л хоолоо идэж байлаа. Сандарч байгаа нь хүртэл хөөрхөн. Тэр хоолоо дуусгаад шууд л өрөө рүүгээ гүйгээд явчихлаа. Би инээсээр аяга тавгаа угаалаа. Намжүүн өнөөдөр бүгдээрээ уулзъя гэсэн учраас би тэднийх рүү явлаа.
Намжүүний гэрт
Намайг тэдний гэрт очиход бүгдээрээ цугласан байлаа. Бил жаахан ярилцан сууж байгаад манайх руу явахаар боллоо. Би Ханнаг бодон үгүй гэж ятгасан ч тэд зөрүүдлээд байсан учир явлаа.
Би: Та нарт гэнэтийн бэлэг байгаа шүү... *санаа алдах*Биднийг гэрт шуугилдан орж ирвэл Ханна үүдэнд нүцгэн шахуу зогсож байлаа. Яахав миний цамцтай байсан л даа. Бас үнэхээр халуухан харагдаж байлаа. Манай хэд ч бас гайхан харцгааж байв. Би бүгдийнх нь нүдийг таглаад хаячихмаар санагдаж байлаа.
Тэхён: Жонгүг.. ч-чи дүүдээ өмд ө-өмсгөж бай.
Намжүүн: Юу яриад байгаа юм. Манай ангийн И Ханна Жонгүг-н дүү байсан юм уу? *хүзүүгээ маажих*
Би: Хөөе хён. Одоо Жон Ханна шүү. Та нар чинь яагаад зогсчихвоо. Орцгооё.
Биднийг зочны өрөөнд орж ирэхэд Ханна энэ тэрүүгээр бидэнд идэх зүйл авчирч өгч байлаа.
Би: Шалдан гуяа ганзагалуулаад гүйж байгааг нь. *бодох*
Ханнаг зочны өрөөнд ирэх бүрт Жимин түүнрүү ёжтой харж байсан учраас би гал тогоо руу орон Ханна дээр очоод
Би: Чи миний цамцтай халуухан харагдаж байна гэхдэа тэд чамаас харцаа салгахгүй байна. *ёжтой инээмсэглэх* Би хөргөгчөөс хэдэн шил сөжү аван буцаж явлаа. Тэр хурдтай гэгчин дээшээ гүйн өрөө рүүгээ орлоо.Бид орилолдож, тоглоом тоглож зарим нэг нь тасарсан харагдана. Намжүүн, Жимин бид гурвыг ярилцаж байхад Ханна бууж ирэн гал тогоо орон идэх юм авсан бололтой. Над руу инээчхээд яваад өглөө. Бид гурав ярилцаж байх зуур Жимин угаалгын өрөө орно гээд дээшээ гарлаа. Би гэнэт Жиминийг яагаад 1 давхрын угаалгын өрөө рүү очоогүйг гайхан, Жиминийг Ханна руу ёжтой харж байсныг санан Ханна-н өрөөнд орж ирвэл Жимин Ханна-г үнсэж байлаа. Би юу ч бодолгүй Жимин-г цохиж авлаа. Ханна дээр очин
Би: Чи зүгээр үү? Уучлаарай.
Тэр нулимстай нүдээр над руу харан толгой дохилоо. Би Жиминийг өрөөнөөс авч гарлаа.Жимин: Намайг уучлаарай Жонгүг. Аээшш би согтуудаа юу хийж байгаагаа ойлгоогүй байна.
Тэр зочны өрөөнд миний өмнө сөгдөн сууна.
Жонгүг: Зүгээр ээ. Одоо бос л доо.
Жимин: Намайг уучлах хүртэл чинь босохгүй ээ~
Би: За уучиллаа даа. Дараа ирэхдээ Ханна-с уучлалт заавал гуйгаарай.
Би тэднийг бүгдийг нь сэрээн такси дуудаж өгөөд Намжүүний гэр лүү явууллаа.Намайг Ханна-н өрөөнд орж ирэхэд тэр унтаж байлаа. Би хажууд нь очин нулимсыг нь арчвал тэр цочсон бололтой сэрлээ.
Би: Зүгээр дээ. Би байна.
гэж хэлэн түүнийг тэврэхэд тэр нүдээ анин бид зүүдний ертөнцөд айлчиллаа.