-1-

264 28 1
                                    




...Энэ дэлхийн хүмүүсийг 2 хувааж авч үздэг.Хохирогч,хэрэгтэн гэж...

:Үнэхээр ядаргаанд орж үхэх юм шиг байна. Энэ сар бүхэл бүтэн 13 хэрэгтэй ажилчихаад байхад ахиад нэмээд 1 яривагтай хэрэгтэй таарчих гэж ...би ч удахгүй сунаж үхэх нь бололтой.
:Хён! Энэ үгийг чинь На хэлтсийн дарга сонсвол ч та маргааш гэхэд л наад суудлаасаа бүр мөсөн явсан байх биз!
:Мэдэж байна аа! Чи л амаа татаад явчихвал болох нь тэр.

:Би аль хэдийн сонсчихлоо.
:Сайн байна уу? Хэлтсийн дарга аа. Өглөөний мэнд.
:Хуралд бэлд! Аан бас Ким мөрдөгч өө! Сун Жүн-ий хэргийн материалыг авчраарай.
Ким:Ойлголоо.

:Хён хэлээд байхад даа!
Ким:Дугай л байцгаая! Би үнэхээр их стресстэй байна. Одоо ахиад нэг стрессээ хүлээж авах гэж байгаа болохоор одоо амаа татаад хуралдаа ор.
:Яана даа!

На хэлтсийн дарга:За тэгэхээр 9дүгээр сарын төгсгөл болж байгаа учир та бүхэн ажлын тайлангаа 24 цагийн дараа гэхэд миний ширээн дээр тавьсан байгаарай. Тайландаа энэ сар хийсэн бүх ажлаа тусгана гэдгээ мэдэж байгаа биз дээ.
:Гэхдээ 24 цагийн дотор яаж бүхэл бүтэн 100 гаруй хуудас зүйлийг хийх юм бэ?
На хэлтсийн дарга: Чадахгүй бол та ажлаа өгч болно шүү дээ. Та энд хэрэгцээгүй суудал бөглөж байхаар, энэ ажлыг хийж чадах чадвартай хүнд нь өгвөл яаж байна?

Хүн бүр тэрнийг чөтгөр гэдэг. Тэр эмэгтэй чөтгөр шиг адтай нэгэн. Тэрний илрүүлээгүй хэрэг гэж нэгээхэн ч үгүй билээ. Тэр дааж авсан хэрэг бүрээ төвөггүйхэн олчихдог. Энэ нь түүний чөтгөр шиг зантай нягт холбоотой биз.

На хэлтсийн дарга:За тэгэхээр Ким мөрдөгч,Жон туслах  2оос бусад нь өөрсдийн хариуцсан ажлаа хийцгээ. Та 2 үлд.
Та 2ын хариуцаж авах хэрэг бол 14 хоногийн өмнөх хохирогч Сун Жүн-ий хэрэг. Мэдээж энэ багт би нэмэгдэж орох болно. Талийгаач Сун Жүн-ий эцэг эх энэ хэргийг хаах хүсэлгүй байгаа бололтой. Тэгэхээр Жон туслах өнөөдөр задлангийн эмчтэй уулзаж үхлийн шалтгаан,биед илэрсэн гадны нөлөө бүхий эд зүйлс,шинж тэмдэг гээд бүгдийг тодруулж ир.
Харин Ким мөрдөгч,талийгаачийн олдсон газрын ойр орчмын бүх газруудын хяналтын камерыг шалга. Харин би тэрний ар гэр болон найз нөхдөөс дэлгэрэнгүй байцаалт авна. Өнөөдрийн ажлаа 22:00 цагт бүрэн дуусгаад хуралд бэлэн байна шүү.
Жон,Ким:Мэдлээ.
На хэлтсийн дарга:Явцгааж болно.

Мингён олон улсын зочид буудал
:Захирал аа. Тэргүүн хатагтай ирсэн байна
:оруул

:Сайн сууж байсан биз дээ хүү минь.
:Мэдээж шүү дээ ээж ээ. Өнөөдөр би гэртээ очих байсан шүү дээ. Та энэ хол ирж яах гэсэн юм бэ дээ.
:Зүгээр л хүүгийнхээ царайг харах гэсэн юм. Санаад байх юм.
:Би ажлаа дуусгачихаад эрт очих болохоор та хариад байж бай.
:Хүүгийнхээ үгэнд оролгүй яахав. Битгий ядраарай хүү минь.

Ихэнх эд хогшил нь хар бараан байх энэ өрөөний голд томоохон ширээ байх ажээ. Ширээн дээрх эд зүйлсийг ихэд нямбай өрснөөс нь харвал энэ өрөөний эзэн маш хянуур нямбай хүн байхаас гарцаагүй биз. Ширээний хойно суух залуу үсээ хойш болгон самнасан байх бөгөөд жижиг ч гэсэн давхраатай нүд,өндөр хамар,улаан уруул,цагаан царай нь түүнийг үнэхээр царайлаг харагдуулж байлаа. Тэрээр дунд зэргийн туранхайвтар биетэйгээс гадна үргэлж хар өнгийн цамц,сааралдуу хослол өмсдөг нь ямар нэгэн том алба хашдаг болохыг баталж байв.

🌊NICEE LAV 🌊

MRS.COP |COMPLETE|Where stories live. Discover now