Би үргэлж л чимээгүй нэгэн байсан.
Би биш л өөр бусад нь хамаагүй гэж хүйтэн хөндий олон юм ярьдаггүй. Яагаав дээ? Ямар ч газар байдаг чимээгүй үл үзэгдэгч шиг.
Өнөөдөр ахлах сургуулийн минь эхний өдөр хичээлийн шинэ жил, удаар уулзалдаагүй найзууд тааралдан зуны явдалуудаа завсар зайгүй чалчиж гаргана. Харин ангидаа орон чимээгүй л бусдыг ажиглан суулаа. Миний хувьд бусадтай харилцахаас илүү тэднийг ажиглах нь таатай санагддаг. Учир эдгээр хүмүүс яг л амьтад шиг өөрсдийн шинж чанартай. Манай ангид маш олон төрлийн амьтад бий шүү! Ухаантай ч биш тэнэг ч биш бусдыгаа даган урсгалаараа амьдрах үхэрүүд, эелдэг зөөлөн зан дулаахан инээмсэглэлтэй хоньнууд, үнэнч нөхөрсөг нохойнууд, ганцаараа бусдад хор учруулахгүй юм мөртлөө сүрэгээрээ бусдыг гэмтээдэг цөөвөр чонууд, дэндүү өндөр анаашнууд, үг үйлдэл үргэлж зөрдөг сармагчингууд, эрхэлхэг зоригтой эрслэн арслангууд гээд л хүн бүр өөрсдийн сүрэг эв найртай найзуудтай. Харин тэднийг ажиглан хүмүүсийн сэтгэл хөдлөлийг амьтадтай хахьцуулах дуртай. Намайг бодож байх зуур багш ангид орж ирлээ.
Багш: Сайн байцгаана уу хүүхдүүдээ! Сайхан амарцгаасан биздээ!
Сурагчид: Сайн. Тиймээ сайхан амарсан харин та хэр амарсан бэ? Гэх мэтчилэн элдэв янзын байдаг л асуултууд багшаас асууж эхэллээ. Энгийн асуулт энгийн хариулт яг байдагаараа.
Миний талаар гэвэл намайг Мин Юнги гэдэг. Одоо 16 тай ахлах сургуулийн сурагч дараа жил төгсөх тул сайна хичээж хичээлээ хийх хэрэгтэй. Аав минь маш том компаний захирал бол ээж минь жүжигчин. Гэвч үүнийг манай ангийхан тэр бүү хэл сургууль ч мэдэхгүй. Учир нь би ааваас хичээнгүйлэг гуйсан. Ингэсэн нь илүү амар бас тайван ахлах ангиа төгсөх боломж юм. Өнөөдөр хичээлийн эхний өдөр болхоор ямар ч гоц гойд зүйлгүй өнгөрөв.
***
Сэрүүлэгний дуугаар арай гэж сэрээд өглөөний цайгаа уулаа. Аав ээж хоер бараг л гэртээ байдаггүйгээс гадна надад анхаарал нээх хандуулдаггүй одоо аль нэг улсад зугаалаад л явж байгаа биз. Яахав аав ээж гэсэндээ гуйсан юу ч байсан хамаагүй биелүүлдэг. Хамаа намбаагүй хүний хэрэгт хүшуу дүрж олон юм ярьдаг эцэг эхээс хамаагүй дээр санагддаг болхоор сайхан санагддаг. Илүү чөлөөтэй тайван байхаар амьдрал.
Угхххх хоцрохгүй гэж бодсон ч гэсэн дахиад хоцорчихлоо. Түрүү жилжингээ хоцорсон болхоор энэ жил хоцрохгүй гэж өөртөө амласан юмсан. Сургуулийх хаалга барихаас өмнө амжиж очихийн тулд хамгийн хурданаараа гүйж байлаа. Гэтэл хаанаас ч юм нэг хүнтэй мөргөлдөөд уначихлаа. Хөл хөл маш их өвдөж байна. Маш хурдтай гүйж байсан болхоор өвдөгөөрөө газар луу эгц уначихав. Харин надтай мөргөлдсөн хүн бишээ охин бас өвдсөн бололтой ярвайн босч ирээд надад босоход минь тусаллаа. Түүнийг Хён Сү А гэдэг сургуулийн химийн ангийн охин байлаа. Тэр сургууль дээрх надтай төстэй чимээгүй цөөхөн хэдэн хүмүүсийн нэг. Тэр надад тусалсаныхаа дараа надтай яриа өрнүүлж эхэлэв.
Сү А: Чи зүгээр үү?
Би: Тиймээ би зүгээр. Харин чи зүгээр үү? Надаас болоод уначихлаа намайг уучлаарай?
Сү А: Зүгээрдээ би ч бас дандаа хоцордог болхоор чамайг ойлгож байнаа. Санаа зоволтгүй.
Би: Уг нь хоцрохгүй гэж их хичээсэн юмсан. Талаар болчихлоо.
Сү А: Нээрээ тийм шүү чи түрүү жилжингээ хоцорсон тэ?
Би: Чи гэсэн үргэлж надтай хамт хоцлрсон биз дээ?
Бид хамтдаа хөгжилтэй яриа өрнүүлэн би түүнийг ангид хүргэж өгөөд анги рүүгаа яаравчиллаа.
Намайг анги рүү орох үед багш уурласан хэдий ч намайг байнга хоцордогийг мэддэг болхоор нэг сануулага өгөөд суудалд минь суугалаа. Энэ байдлаараа жилийн 365 өдөр 365 сануулга авах юм байнлдаа. Аяаяаяа энэ жил ч хатуухан санагдаж байна шүү.
Нээрээ Хён Сү А тийм яриасаг гэж санасангү шүү үнэнийг хэлэхэд би ч өөрийгөө тийм их юм ярисанд нэг их итгэхгүй байна. Гэхдээ тэр их хөөрхөн юмаа. Хүлээгээрэй энэ анхны хайр гэжүү? Анх удаа л аав ээжээс өөр хүнтэй ийм их юм ярилаа. Сэтгэл хөдөлж байна.
Багш: Мин Юнги самбар дээрх хичээлийг тайлбарла. Намайг сонссон уу?
Азаар аль хэдийн судалсан матийн бодлого байсан тул бушуухан шиг тайлбарлан дуусгатал
Багш: Сайн байна. Гэхдээ чи миний яриаг ерөөсөө сонсоогүй шүү! Хэдий мэдэж байсан ч багшийнхаа лекцийг сонсож бай. Чи хэдий тайлбарлаж чадсан ч гол томъёог нь буруу хэллээ.
Би: Ойлголоо багшаа дахиж анхааралгүй суухгүй ээ
Үүнээс цааш би бүх хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж суусан болхоор өөр багшид загнуулсангүй. Хичээл тарсаны дараа гэртээ харих гээд гарах гэтэл гарах хаалганд зарлал байх бөгөөд бүсийн химийн олимпиадын зарлал байлаа. Хэсэг зарлал уншиж байхад Хён Су А хажууд ирэн зогссон байлаа.
Би: Сайн уу? Хён Су А
Хён Су А: Сайн сайн уу? Хоюулаа найзууд учраас нэрээр минь дуусан ч болноо.
Би: Ойлголоо Су А чи одоо харих болж байна уу? Хамт харих уу?
Су А: За тэгье
Би: Түрүү жил анзааргүй болхоос чи манайхтай их ойрхон амьдардаг юм билээ.
Су А: Тийшдээ чи одоо мэдэж байгаа юм уу? Хаха чи ч нээрээ их анзааргагүй хүн байна шүү!
Би: Тэгвэл одооноос хамтдаа харьж байя?
Су А: Тэгье чамайг уг нь их даруухан гэж бодсон шүү. Гэтэл чи их яриасаг нөхөрсөг хүн юм
Би: Хэхэ тийм байна уу?
Су А: Тэгвэл бид одооноос найзууд уу?
Би: Тиймэа бид найзууд *сандрах*
Бид ийнхүү ярилцсаар гэр гэртээ харьцгаалаа. Гэртээ орж хувцасаа солиод хоолоо хийнгээ гялс гэрээ цэвэрлээд оройн хоолоо идэж дуусгалаа. Баян айлийн хүүхэд мөртлөө тэр тусмаа эрэгтэй юм байж гэрээ өөрөө цэвэрлэж хоол хийж байгаал гайхаж байгаа биз би үйлчлэгч авна гэж аавад хэлээд үйлчлэг авах мөнгөө дансандаа хийдэг. Хэдий баян мөнгө хадгалах шаардлаггүй боловч би яагаад ч юм мөнгө хадгаладаг зуршилтай болчихсон. Тэглээ ч гэрээ цэвэрлэж, хоолоо хийгээд сурчихвал амар юм шиг санагддаг юм. Хоолоо идчихээд аяга тавагаа гялс угаачихаад ном уншлаа. Би даалгавараа хийдэггүй ч уншиад л тогтоочихдог болхоор аль болох олон ном унших гэж эрмэлздэг.
***
Өнөөдөр өглөө сэрүүлэгний дуугаар биш өөрөө сэрсэн учраас өнөөдөр хоцрохгүй бололтой шүү. Гэхдээ хоцормоор байна. Түүнтэй хамт сургууль гүймээр санагдлаа. Би ийн бодоод гялс дүрэмт хувцасаа өмсөөд өглөөний цайгаа албаар удаан уулаа. Яг хоцордог цагтаа гараад сургууль руу гүйлээ. Сургууль явах замд түүнтэй таарсангүй. Гэхдээ тэр байнга хоцордог мөртлөө өнөөдөр хоцроогүй гэж үү? Яг одоо хараал идсэн азгүй амьтан шиг мэдрэгдэж байна.
Тэртэй хамт гэхээр өөрийн мэдэлгүй инээж байсан тэрэнгүй хоцлрсондоо бага зэрэг гунигтай мэдрэмж төрж байлаа. Дахиад л багшиас сануулга аван хичээлдээ орлоо. Нэг л хэвийн хичээл үргэжилж би ч хамаг анхаарлаа төлөврүүлэн лекцээ сонсоно. Дахиж багшид загнуулж хоцрохгүй. Түүнтэй биш л дахиж хоцормооргүй байна.
***
Хэн нэгний талаас
Тэр үнэнээсээ Rejior-ийн захиралийн хүү
гэж үү? Тэр чинь дэлхийн хэмжээний компани шүү дээ? Гайхалтай санаа төрлөө...За тэгээд цаашаа юу болох бол?