-5-

3.4K 187 0
                                    

Би өглөө босоод хажууд унтаж буй бадриун эр лүү харлаа. Тэр үнэхээр царайлаг юм аа. Маргах зүйл алга. Харин өчигдрийн зүйлийг бодоод би усанд орохоор угаалгын өрөө орлоо.
Би орилов. Учир нь Чанёол миний биеийг хөх эрээн болгосон байв.
Би" Яа!! ПАК ЧАНЁОЛ!!МУУ ХӨГИЙН АМЬТАН" гээд Чанёол руу гүйлээ.Орон дээр унтах Чанёолыг би шууд л хөнжлийг нь хуу татаад " ЧИ! Бос!! Хар л даа" гээд Чанёолыг сэрээлээ. Чанёол нойрмог нүдээр надруу хараад "яачихсан юм бэ?" гэж асуугаад эвшээв. " Би нэг дэхь өдөр улсын уузалттай, ойлгож байна уу? Гэтэл тэр" тэгээд юу гэж? Чамайг гадуур юу гэж ярьдагыг мэдэх үү? Залуус чам руу бараг залуус ч гэлтгүй эр болгон чамруу хардаг шдээ"гээд гэмгүй царайлаад угаалгын өрөө орлоо. Би араас нь ороод" Битгий тэнэгтээд бай! Би энд тэндгүй биеэ үнэлээд явдаг хямдхан бүсгүй шиг байна уу? Энэ чинь ажил хэргийн уулзалт , шаардлагатай гэвэл би өөрийнхөө биеийг хамгаална" гэхэд " Гэхдээ чи одоо бүхэлдээ минийх болохоор бас би чиний анхны эрэгтэй хүн болохоор чи одоо миний мэдэлд" гээд инээмсэглэлээ.  Би тэрэн рүү муухай хараад," Гар! , Би усанд ормоор байна" гэж хэлэхэд " Хамт орьё, " Би тэрэн лүү муухай хараад " Гар!" гэж хэлээд хувцсаа тайллаа. Гэтэл тэр миний араас билхүүснээс тэврээд шүршүүр лүү яваад орох нь тэр Би "Юу хийгээд байгаа юм? Өчигдөр орой хангалттай байсан юм бишүү!" гээд тэрэн лү муухай харлаа. Гэтэл Чанёол" Яагаад нуруун дээрээ шивээстэй юм?" гэлээ. Би " Чамд хамаагүй" гээд тэрний гараас мултархыг хичээлээ." Тэглээ ч чи энийг мэдэх шаардлаггүй!" гээд тэрний өөдөөс ширтэв. Тэр чимээгүй зогсож байгаад надруу дөхлөө. Яагаад ч юм татгалзах бодол огт төрсөнгүй. Бид үнсэлцэж эхэлэхэд бүх зүйл оройтсон байлаа.

--------------------------------------------------------------------------------------------

Бид уснаас гарч ирээд хооллохоор гал тогоонд ирлээ. Тэр надруу хараад  " Чамд таалагдсан гэдэгийг би мэдэж байна" гээд нүдээ ирмэлээ. Би чимээгүй л сууна. Чанёол" Юу идэх юм бэ?" гээд хөргөгч онгойлголоо. Чанёол" Хоол хийх материал байна. Чи л хоол хийж дээ?" би шууд л татгалзав" Чадахгүй ээ" гээд утсандаа анхаарал хандуулна.Тэр"Чи хий! Тэгэхгүй бол би өлсөж үхлээшдээ!" Би" эхнэртэй болохоо мэдсэн юм бол эртхэн хоолоо хийж сурах чинь яагаав?" гээд түүн рүү муухай харлаа. Тэр " Яахлээрээ харин ч эхнэр нь хийдэг биздээ!?" Би шууд л "Тэгвэл би чадахгүй гэж байна" гэж хэлээд Чанёол руу хартал тэр надруу сонин харна. Чанёол" заза тэгвэл би хийе дээ" гэж хэллээ.

Би түүний хоол ямар чадварлаг хийдэгийг ажиглана . Тэр надруу харснаа" Би хоол сайн хийж байгаа биздээ! Хайраа" гэж хэлэхэд Би " Хайраа! Юун хайрсаг юм бэ дээ!"
Удахгүй хоол болж би ширээ засахад туслана. Тэр бид хоёр нүүр нүүрээ харж суугаад яриа өдөх гэж хичээнэ.
Чанёол"тэгээд Чи юу хийдэг вэ? Мафи юм чинь хүн алах уу? Хүний наймаа? Хууль бус хар тамхи уу?"гэж асууна. Би" өдөөд байгаа юм уу? Бид бохир ажлыг хийдэггүй, чи драма хэт их үзсэн бололтой" гэж хэлээд хоолоо идлээ. Би" чи харин юу хийдэг юм?? Порно сайт хаккэрддаг уу?" гэхэд Чанёол" хха заримдаал" би" Юу???" Чанёол " зза тоглож байна даа" бид хоёрын яриа тэгээд л өнгөрөв. Би босоод усанд сэлэхээр хувцсаа солилоо.

Би усан сан дээр ирлээ. Усан сан их үзэсгэлэнтэй том тул би усруу үсрэн орлоо. Тэгээд жоохон сэлж байгаад хөвдөг гудас нарны тос бас нүдний шил авчраад хэвтлээ. Би дээшээ наранд биеэ шаран хэвтэнэ. Эмэгтэй хүн л болсон хойно надад арчилгаа хэрэгтэй. Нэг мэдсэн зүүрмэглэсэн байв. Харин сэрээд хартал Чанёол хажууд сэлж байлаа. Чанёол" Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гэж хэлээд над руу сэллээ. Би ч чимээгүй хэвтсээр л тэт ирээд миний уруул дээр үнслээ. Энэ ч цааш үргэлжлэн улам халуухан болно.

--------------------------------------------------------------------------------------------

Усан санд болсон халуухан явдлын дараа ядарсан хүмүүс л байна. Шүршүүрт орж хувцсаа сольчихоод хэвтлээ .

Бидний бал сар дуусч хэвийн амьдрал үргэлжлэнэ. Би гэртээ ирээд л нээх сайхан амрахаар тэрийн хэвтлээ. Харин Чанёол утсаар яриад гараад явсан. Би хэвтэж байгаад зүүрмэглчихсэн бололтой . Крис намайг сэрээлээ.
Крис" Та хоёр их ядарсан бололтой, юу тэгтлээ ингэж их хийгээв," гээд ёжтой инээмсэглэл тодруулна. Би "битгий олон юм яриад бай! Юу болсон хэл!" гэтэл Крис "Хятадын эцэг таньтай гарцаарчилан уулзахын хүссэн" би сонсоод шууд л асуув "яах гэж?? Надад тэрэнтэй уулзах сонирхол алга" гэж хэлтэл Крис "Тэр таньд бэлэгтэй ирсэн гэсэн маргааш **** газарт ажил хэргийн уулзалт гэсэн шүү" гээд гараад явлаа. Би уурласандаа араас нь ваар аван шидэх гэж байтал Чанёол ороод ирэх нь тэр. Гар халтираад Чанёол руу шидэж орхисон юм. Чанёол ёолоод газар өнхрөөд унав. Би ч бушуухан гүйж очоод л " Зүгээр үү! Алив !?" гээд түшилцэн босгоод орон дээр суулгалаа. Бушуухан өмдийг нь дээш нь шуугаад хартал өнгөц махан зүсэлт байлаа, " Өнгөц зүсэлт байна санаа зоволтгүй " гээд анхны тусламжын хайрцаг гаргаж ирээд орсон шилний үйрмэгийг түүгээд иод түрхээд иодтой бэнтээр хөлийг нь боов. Би босоод " За болчлоо , уучлаарай санаандгүй л гэхдээ гайгүй зүсэлт байх шиг байна" гээд толгойгоо майжлаа. Чанёол юу ч дуугарсангүй. Би ч эхлээд нээх тоосонгүй тэгээд л орхилоо. Чанёол надтай юу ч ярилгүй өдрийг өнгөрөөлөө. Тэр ясан юм болоо? Магадгүй надад гомдсон байх, гэхдээ би тэрнийг ясан билээ? Би тэгэж бодоод орондоо орохоор хэвтлээ.



Жаааааан!!! Дараагийн хэсэг яап!!!!!

💍Миний нөхөр💍/Дууссан/Where stories live. Discover now