#1#

79 6 0
                                    

Гүн шигүү ойн дунд нэгэн эр алхан  явна , түүний бодол ганц л бодол эргэлдэнэ.

Тэр алхсаар зорьсон газраа ирлээ . Хүнд төмөр хаалгыг тэр ажрахгүй онгойлгон оров
Тэр цааш явсаар дотор жирхийлэм цайзын өмнө ирлээ . Цайзын хойдхон орших ойд манан бууж тэнгэр сааралтах нь цайзыг улам л аймшигтай харагдуулна.

Эр дотогш ороход түүнийг нэгэн сувлигч угтан авлаа .
Сувлигч -Эрхэмээ танд юугаар туслах уу?
эр- Ду Кёнсуу ахлах эмчтэй уулзах гэсийн би өнгөрсөн долоо хоногт захиа бичсэн дадлагажигч байна.
Сувлагч-Аан , намайг дагаад яваарай

Гэсээр сувлагч түүнийг дагуулан явлаа. 3 давхар шатаар өгссөний  дараа 4 давхарт ирэв . Энэ давхарт ганц л хаалга байна хаалганы дээр ахлах эмч Ду Кёнсуу гэсэн байлаа . Сувлагч хаалга зөөлөн тогшиход хаалганы цаанаас " Ор " гэх дуулдлаа
Сувлагч- Ду эмчээ өнгөрсөн долоо хоног захиа бичсэн дадлагажигч ирлээ
Ду эмч-зза чи гарч бай
Сувлагч- за
Ду эмч-танилция би энэ  эмнэлэгийн ахлах эмч Ду Кёнсуу
Эр-Тэхён, Ким Тэхён
Гэсээр тэд гар барин мэндчилээ
Ду эмч- за Ким дадлагажигчаа та манай эмнэлэгт яах гэж ирээв , хотоор дадлага хийх эмнэлэг хангалттай байгаа гэж бодож байна.
Тэхён - эмчээ би үргэлж сонирхол татхуйц зүйлсийг эрэлхийлсээр ирсэн надад энэ манант ойн дундах эмнэлэг дэндүү сонирхолтой бас туршлага хуримтлуулахад хангалтай сайн гэж багш минь зөвлөсөн л дөө
Ду эмч - тийм байх нь , за хоёулаа эмнэлэгтэйгээ танилцах уу даа гэсээр тэхёныг дагуулан 3 давхар луу буулаа тэр надад явах замдаа эмнэлгийн дотоод  бүтцийг , мөн өвчтөнүүдийг танилцуулж сүүлд нь намайг өрөөнд минь хүргэж өгөн
Ду эмч- манай сэтгэц мэдрэлийн эмнэлгээс өөрт хэрэгтэй мэдээлээ цуглуулж чадна гэж найдаж байна .
Аан бас өнөөдөртөө амараад
өрөөндөө төвхнөөд ав , цагын дараа оройн хоолны цаг болно.
Гэсээр Ду эмч гарч явлаа .

Тэхёны талаас:
Би Ду эмчийг гарсны дараа нэг амьсгаа аван орон дээрээ очин хэвтлээ , энэ өрөө тийм ч муу биш юм .
Би гүйсээр гүйсээр л байна .
Би ахин тэр адгуусуудын тарчлааныг мэдрэхгүй , би эрх чөлөөтэй болсон яг л шувуу шиг , одоо би түүнийг олох болно .

Гайхалтай би унтчихаж их ядарсан бололтой , босон усанд орон хувцасаа солиод цаг хартал оройн хоолны цаг болчихож , би өрөөнөөсөө гараад хайчхаа мэдсэнгүй
тэнэдээ хэсэг зогсож байгаад доод давхарлуу буулаа  би үнэхээр хайчхаа  мэдэхгүй байна ядаж байхад нь энд нэг ч хүн алга , энэ давхараар хэсэг явлаа хүмүүс нь бүгд хоолондоо орчихсон бололтой , өрөө лүүгээ явсан нь дээр байх гэсээр буцан өрөөлүүгээ явж байтал нэг эмэгтэй харагдах нь тэр би түүнийг дуудан  гүйхээрээ очлоо.
Энэ тэр байна  . Тэр их л гайхсан харагдаж байна .
Би түүнийг олсондоо байртай байна , би инээх аядан
Тэхён - сайн уу би дадлагажигч байна намайг Ким Тэхён гэдэг
Эмэгтэй гайхсан харагдах ч хариулаа.
Эмэгтэй- с-сайн байна уу? Пак Минжон гэдэг та төөрчхөө юу
Тэхён-Тиймээ надад таны тусламж хэрэгтэй байна
хэмээн нүүрэн дээ инээмсэглэл тодруулан нүдээ анилаа.
Тэхён- би уг нь хоолны танхим руу явах гэж байсан юм лдаа харамсалтай нь би  хаана байдгын мэдэхгүй тэгээд л би энд  таньтай хамт байна
Минжон-би хоолны танхим руу явж байлаа намайг дагаад яваарай гээд тэр урд минь гаран алхлаа.
Чи ганцхан минийх ХОНГОР МИНЬ…

Зиа shortstory өгүүллэг, анхны өгүүллэг минь учраас хайралж өгөөрэй

 © Madhouse ©Where stories live. Discover now