Part1

54 2 0
                                    

Тэнгэрийн хаяа усны мандалтай уусан мэлтэлзэн бие биендээ шингэнэ.Зах хязгааргүй мэт харагдах далайг харваас үнэхээрл өөр нэгэн ертөнцөд хөл тавьсан мэт бөгөөд сүр жавхлан,үзэсгэлэн,зүрх чичрээм аймшиг гурав энгүй их далайдл зөвхөн зэрэгцэн орших биз ээ.

Нүдэнд торох аралч үгүй толь мэт далайн хөвөөг сүүдрээсээ ч хар өнгөөр сүндэрлэсэн сүрлэг хөлөг зүсэж буй харагдах аж.Хөлгийн багийг шинжэн харваас долоон гишүүдээс бүрдэх бөгөөд бүгд идэр залуучууд байв.Далайн дээрэмчид гэдэг нь хөлгийн оройд сэрчигнэх тугийг харахгүй байсан ч илт.Угаас хөлөгтийн давцан дээр эмэгтэй хүн байлгах муу ёр гэр сүсэг далайчдын дунд бий гэдгийг дурдах нь зүйн биз ээ.

Дарвуугаа дэлгэн хөлгийн чадлаар хурдлан буй хөлгийн дээд давцан дээр үзэгдэх залуу адал явдал эрэлхийлсэн айдасч торомгүй залуу насны гал цогоор гэрэлтэх нүдээр урагш ширтэнэ.

Идэр залуу насаар дүрэлзсэн тэрэнд залуу охид бүү хэл эгчмэд бүсгүй ч охин хонгор сэтгэлээр догдлон ичингүйрэх нь мэдээжийн хэрэг мэт.
Тэнгэрийн хаяанаас үл ялгаран хөвөлзөх хөх туяа татуулсан саарал үс,сахиусан тэнгэриих мэт цэнхэр нүд,хоорондоо төгс зохицсон хамар ам нь түүнийг үлгэрийн ханхүү л ийм байдаг байх гэж бодогдуулна.
Хүрэхийг завдмагцл арилчих мөрөөдөл мэт харагдана.
Эр хүнд заяамгүй гуйлиг чийрэг биетэй бөгөөд тулааны урлагаар хичээлэлдэг нь хувцасны цаанаас үл ялиг үзэгдэх булчин нь хэлж өгнө.

Арван жилийн дараахыг ч биш зөвхөн маргаашийг харан амьдрах энэ залуу бол алдарт Royal peonix хөлгийн ахмад Жимин юм.

~natsukii~

Legend of the 7 seas.Where stories live. Discover now