$

123 7 4
                                    


- imangel -


   Утас дуугарах чимээ ѳрѳѳгѳѳр хангинахад би нойрмог нүдээ цавчсаар ѳндийгѳѳд утсаа авлаа.

"Байна уу?...

Байна уу? Хэн бэ?"

Хэн ч хариу ѳгсѳнгүй харин түүний оронд ямар нэг араатны архирах дуу гарав. Үнэндээ би энэ айдас хүргэм дуунаас бага зэрэг цочисондоо утсаа шидэв.

Ямар тэнэг нь тоглоом хийдэг байнаа гэж бодоод буцан нүдээ аниад буйдангынхаа түшлэгийг налан хэвтлээ.

Ядарч байна...

Нар жаргах зүгт тэнгэрийн хаяаа нэг ягааран хөхөрц нэг улайсаж харагдана.

Ѳдѳр шѳнѳгүй ажиллаж арай гэж гэртээ ирээд амрах гэтэл энэ утасны дуу намайг амраахгүй нь бололтой.

Хоёр жил хагасын ѳмнѳ аав минь зуурдаар нас барсан.

Харин тэрнийг үхсэний дараа хэмжээлшгүй их ѳр зээл нь миний нуруун дээр буусан юм.

Аав маань муу хүн бишээ. Зүгээр л мөрийтэй тоглоом гээчд живчихсэн байсан юм. Ээжийг ѳнгѳрсѳнѳѳс хойш л аав архинд орж эхэлсэн.

Одоо аавынхаа тавьсан зээлийг дарах гэж гашуудах ч завгүй ажиллаж байна. Ѳдѳрт зѳвхѳн хоёр цаг унтаж. Үлдсэн хугацаанд нь цагын ажил хийнэ.

Би бараг л 20н настай оюутан болоод бизнэсийн чиглэлээр суралцахыг хүсч байгаа ч одоо надад ѳрнѳѳс ѳѳр зүйл алга. Ямартай ч ѳрѳѳ дараад дуусаад сайн их сургуульд ч сураад баян цатгалан амьдармаар байна.

Дүн маань тэтгэлэг авахад хангалттай ч гэлээ би ажил хийх хэрэгтэй. Мѳнгѳ олох л чухал. Хүн бүр мѳнгийг хараан зүхдэг ч гэлээ ямагт тэрэнд ѳвдѳг сѳгддөг юм. Би мөнгөтэй л болчихвол хорвоо ертөнц миний алган дээр эргэлдэх болно.

Мөнгѳ амьдралд маш том орон зайг эзэлдэг болохоор. Амьнаас ч илүү мѳнгѳ гэж байдаг л юм.
Сайн ч унтаж чадаагүй байхад сэрүүлэгний хонх хангинав.

Аль хэдийн олон цаг унтсан ч гэлээ 10хан минут шиг санагдаж байна.

Цүнхээ үүрээд ажилруугаа нойрмогоор алхлана.

Жаахан алхчихвал нойр хүрэхээ больчихно оо. Гэж ѳѳртѳѳ хэлээд нүдээ нухлан явна.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 18, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Mr. VampireWhere stories live. Discover now