"Үбинь-а! Чи энд байна уу?" хэмээн ариун цэврийн өрөөний үүдэнд зогсох залуу бүсгүй ихэд санаа зовсон байртай харагдана.
Хаалганы цаанаас гарах дуу чимээ дотор байгаа түүнийг зовж шаналж буйг тодхон илтгэх аж.
Хэдий усны чимээгээр далдлахыг хүсч байсан ч Үбинь-ы хүссэнээр үл болж байв. Одоо нэг дотор нь гайгүй болж толгойн өвдөлт нь намдаж дээш өндийн босоод толинд өөрийгөө харан зогсох түүний нүдэнд нулимс хуран аягандаа багтаж ядан байлаа энэ бүх нулимс сэтгэлийн өвдөлт бие махбодын өвдөлт хоёрыг нь эцэслэн урсаж байна. Хэлж чадах эсэхээ шийдэж чадахгүй байв ч аль хэдийн энэ зүйл дотроос нь бага багаар идсээр байгаад эмзэглэн гэмшинэ.Ариун цэврийн өрөөнөөс гарах үед өнөөх бүсгүй нөгөө л нэг санаа зовж сандарсан хоолойгоороо "Чи минь зүгээр үү? Ямар нэг зүйл болоогүй биз дээ?" хэмээн асуух аж. "Зүгээр дээ. ." гэж үл ялиг инээмсэглэл тодруулан гараас нь атгаад "Хайрт минь! Би чамайгаа үүнээс ч илүү шаналгаж болох юм. . Гэхдээ хэлэхгүй удах тусам энэ зүйл улам томрох юм шиг байна. "
"Юу болсон юм бэ? Үбинь-а хэлэлдээ"
"Цаг нь ирэхээр би бүгдийг чамдаа хэлэх болно"
Сөүлийн үдэш юутай гунигтай вэ? Бороо яг л хувингаар цутгах мэт асгарч байлаа. Хотын дуу чимээ нэмэгдэж хөл хөдөлгөөн ч зогсохгүй байх энэ үед өвчиндөө зовж шаналсан түүний бие ядран гүн нойрондоо автсан байв. Одоо ч санаа нь зовон сэтгэлээ чилээн суусан Мина хайртай түүнийхээ гарыг атган суусаар нууцхан нулимс урсган байлаа.
Мина-гийн талаас:
Чи минь надаас яагаад ингэж их нууна вэ? Энэ бүх зүйлийг ойлгохгүй мэдэхгүй царайлж байгаадаа би өөрийгөө хичнээн их зүхэж байна гээч. . . Зүгээр л чинийхээ амнаас сонсохыг хүссэн юм шүү дээ. Гэтэл энэ тухайгаа дурсах ч үгүй юм. Сул дорой харагдана гэж айж байгаа бол "Тийм биш шүү дээ! Чи минь миний хамгийн том хүчирхэг баатар" хамтдаа эмчилгээнд чинь явахыг зөвшөөрөөч, хажууд чинь байж гарыг чинь атгахыг зөвшөөрөөч, хүнд хэцүүг чинь хуваалцахыг хүсч байна.
Түүнийхээ хорт хавдартай болсон тухай саяхан л мэдсэн юм. Санаандгүй байдлаар ажлын өрөөг нь цэвэрлэж байгаад компьютер дээр нь нээлттэй байсан эмчийн тэмдэглэлийг олж харсан нь магадгүй миний амьдралын хамгийн хүнд зүйлсийн нэг байсан байх.
Унтаж байгаа хэрнэ л гар хөлс нь цувж хар дарах мэт амьсгаадах нь үнэхээр өрөвдөлтэй гунигтай байна.
Ким Үбинь! Надад үнэнээ хэлээч. . Намайг хажуудаа үүрд байлгаач. . .
-
A/n: Shinehn uguullguudteiger comeback hiilee❤️❤️
Bidnii sn mdh hamgiin shn hosuudiin ng Shin Min ah bln Kim Woo bin naraar shinehn uguullge bicij ehlle. ❤️💕
+25 comments hureed l shuud part1 ornoo🎉🎈