Намайг уучлаарай... [VKOOK]

748 58 9
                                    

Дахиад л тэр согтуу орж ирнэ...

Дахиад л над руу орилно...

Дахиад л намайг цохино...

Дахиад л намайг чирж өшиглөнө...

Дахиад л намайг хүчиндэнэ...

Хайртай хүндээ өөрийн хүсэлгүй эдлүүлэх ямар их хэцүү байдаг гээч? Урьдынхаасаа илүү их өвдөлт мэдрэгдэж, зүрхийг чинь хэд мянган удаа зүсэх шиг болно. Би зүгээр л энэ бүхэн хурдхан шиг дуусаасай гэж хүснэ...

Хаалга онгойх дуу намайг гүн нойрноос минь сэрээв. Би орноосоо шууд л ухасхийн босж нуугдах газар хайна. Эцэст нь шүүгээн дотроо шурган орлоо. Гэтэл Жонгүгаас арай өөр нэгний дуу дуулдав...

- Ах...Жонгүгаа..мх.. - хэн нэгний гинших дуу. Би яг л галзуурах шиг боллоо. Миний ухаан балартаж, энэ бүхэн хар дарсан зүүд байгаасай гэж хүснэ...гэвч энэ бодит байв. Удалгүй өрөөний хаалга савагдан дотогш хоёр хүн үнсэлцэн орж ирлээ. Би шууд л амаа даран, цаанаа л цурхиран уйлж сууна, - нөхөр чинь байхгүй биз дээ Жонгүг~а, - нэгэн залуугийн нарийхан хоолой дуулдав.

- Хн..тэр хаашаа явдийн. Нэг газарт нуугдаад байж байгаа биз. Жимин~ а анхаарлаа битгий сарниул - гээд Жимин гэгчийг ор луу шидэн дээр нь гараад ажлаа үргэлжлүүлнэ. Жонгүгийн амнаас ийм үг гарлаа гэжүү?! Тэр яаж ингэж хэлж чадваа..арайчдээ..

"Тэхён~а би чамайг хүсэж байна"

"Тэхён~а би чамд хайртай"

"Хоёулаа үерхий"

"Надтай гэрлээч..би чамд туйлаас илүү хайртай..."

Энэ бүх үг чинь яг юу байсан юм?! Намайг ингэж зовоож, араар минь тавьж, бага багаар үхүүлэх байсан юм бол яах гэж намайг анхнаасаа ингэж худал үгээр хуурсан юм?! Надад үүрд, хайртай, дуртай гэчхээд яагаад?! Яагаад?!

Удалгүй өрөөгөөр дүүрэн тэр залуугийн гинших, Жонгүгийн аахилах, орны чахрах дуу хадна. Тэхён энэ бүхнийг тэвчихээ байгаад, шүүгээний хаалгыг саван гарч ирээд тэр хоёр луу хорслын нүдээр хартал, тэр хоёр Тэхён руу маш зэвүүн инээчхээд, тоогчгүй нөгөө юмаа үргэлжлүүлэв. Тэхён нулимсаа дуслуулан, гараа чангаас чанга атган өрөөнөөс гаран одов. Тэр угаалгын ийн өрөө рүү ороод угаалгын машин дээр тавьсан байсан хоёр зураастай тестийг аваад, чичирсэн гараараа шууд л хугалчихав.

Уул нь би Жонгүгт бэлэг гээд харуулаад, ядаж л тэр согтуурал, хүчирхийллийн зогсоох болов уу гэж бодтол илүү их аймшигтай зүйлийг яг нүдний минь урд хийлээ. Одоо хэрээс хэтэрлээ, Жон Жонгүг!

Тэхён удаан алхаагаар тэр их аймшигтай дууг сонсохгүйн тулд чихээ чангаас чанга таглан гал тогоо руу орлоо. Тэр хүйтэн шалан дээр хэвтээд энэ бүхнийг дуусахыг хүлээнэ...

Өглөө болов. Нөгөө залуу ч яваад өглөө. Гэвч би энэ шөнийн турш нэг ч цурам хийлгүй хүйтэн шалан дээр хонов. Удалгүй Жонгүгийн усанд орох дуу сонсогдлоо. Тэхён босож ирээд чилсэн нуруугаа тинийлгээд, улаан эргэлдсэн нүдээ нухлан, хутга аваад угаалгын ороо рүү чиглэв. Яг угаалгын өрөө рүү тулж ирээд хаалгыг нь онгойлгоод ортол Жонгүг үсээ арчин зогсож байлаа. Тэр Тэхен руу харцаа чиглүүлэн ёжтой нь аргагүй инээгээд:

- Чи одоо болтол яваагүй байгаа юм уу гичий минь? - гэж хэлэхэд нь Тэхён дассан юм шиг зүгээр дув дуугүй зогсон маш аймшигтай галзуу хүний нүдээр түүн рүү харна. Тэхён үг дуугүй шууд л барьсан хутгаараа өөрийнхөө гэдэс рүү бүлж эхэлтэл Жонгүг орилон хутгыг нь аваад шидчихэв, - ЧИ ЧИНЬ ГАЛЗУУРЧХАА ЮУ?! - Ким газар луу үхэтхийн унатал Жонгүг тосоод аван түүнийг энгэртээ наана. Ким нөгөө гараа арай гэж өргөн алгаа дэлгэтэл тэндээс нөгөө хугарсан хоёр зураастай тест харагдана. Тэхён инээмсэглэнгээ:

- Г..гоё..байна..уу.. - гэж хүчлэн хэлтэл түүний амнаас цус садарч эхлэв. Жонгүг түүний алга руу хараад гацан нулимс дуслуулхад, - гэхдээ би...би..тэрнийг..ү..гүй..хийсэн..- гэж сүүлчийн үгээ хэлээд нүдээ анин өөрийн эрхгүй өргөсөн гар нь газарт сул байн унаад өглөө.

- Т..тэхён...ТЭХЁН! - Жонгүг түүний аль хэдийнээ хөрсөн биеийг өөртөө наан, орилж, цурхиртал уйлна...гэвч аль хэдийнээ оройтсон байв.

Тэхёны оршуулгын дараа аль хэдийн нэг сар өнгөрчээ. Тэр хооронд Жонгүг бүрэн утгаараа архичин болж, гэр дотроо амьдаараа илжирч байв.

Жонгүг гартаа барьсан архиа уучхаад шууд хан руу хүчтэй шидэв. Шил ханатай тулаад хагаран шалан дээр жижигхэн жижигхэн хагархай болж унана. Жонгүг хүйтэн шалнаас босоод Тэхёны мишээсэн зураг руу ойртоно. Тэр зураг руу яг л галзуу хүн мэт мишээгээд, олс аван толгойн доо нөгөө үзүүрийн хийн харин нөгөөхийн таазанд бэхэллээ.

- Хэт их оройтсоныг би мэднээ. Би чамаас уучлалт гуйх ч эрхгүй хүн...би амьд адгуус...намайг уучлаарай Тэхён~а.. - Жонгүг сүүлчийн үгээ инээн хэлэн зогсож байсан намхан сандлаа хөлөөрөө түлхэв...

Энэ хоёр залуугийн амьдрал ийм эмгэнэлтэй төгсөх юм байсан гэжүү? Маш сайхнаар эхлээд маш гунигтай төгсөх юм байсан гэжүү?...Яг л үзэсгэлэнтэй дэлбээлж байгаад сүүлд нь хатаж үхдэг цэцэг шиг.........


__________________________

Neg setgl hodlogmoor yum bichii gj bodsn chn arai l yum bichchhlee...ghde draachiin oneshot goe bnaa🖤

Slash jiremseldguig martaad shaal blai hhah ghde yhv jirmsluulchii2

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 25, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

BTS oneshotsWhere stories live. Discover now