Тэргэл сарны дор бид хөтлөлцөөд өмнөх шигээ биесээ мэдэрч байх нь гайхалтай хэдий ч энэ эцсийн удаа гэж бодох бүрт зүрх минь зүсэгдэх шиг...
Энэ нандин уруулыг хэзээ нэгэн цагт надаас өөр эр шунаглан үнсэнэ байх...
Булбарай зөөлөн гараас чинь хөтлөөд хуримын ордонд оруулна байх...
Чиний үргэлж бахархан ярьдаг гуалиг бэлхүүсэнд чинь бурхны бэлэг ирж чи минь ээж болох байх. Тэр цагт намайг дурсаад миний төлөө нэг залбираарай'Сүүлийн удаа түүнийхээ гэрэлтсэн царай руу нэг эгцэлж хараад,**Хайртай шүү гэх нандин үгийг зөвхөн түүндээ зориулж хэлээд тэрнийхээ гарыг тавьсан юм.