Яг л түүний хажууд байхад бүх зүйл сайхан болчих юм шиг л байлаа. Би гүйгээд л далай эрэг дээр ирэхэд хэн ч байсангүй. Хүчтэй салхи салхилаж, өмссөн цагаан даашинз минь намиран хийснэ. Дахиад л тэнэг бодлууд эргэлдэж түүнийг л олохгүй бол бүх зүйл нуран унах юм шиг санагдаж толгой эргэж байв. Доош өвдөглөн суулаа. Гэсэн ч шууд өндийв. Би өөрсдийнхөө бас нэгэн очих дуртай газар болох цэцэрлэгт хүрээлэнд очихоор яаравчлав. Надад ямар ч саад байсан би төвөггүйхэн даваад гарах юм шиг л тийм их зориг байсан юм. Гүйгээд л... Тэр цэцэрлэгт очихын тулд би гэрийнхээ урдуур гарах ёстой. Энэ үнэхээр тэнэг санагдаж байв. Аавынхаа нүдэнд харагдахгүй гэж хичээж энэ тэнд үсрэн гишгэхдээ өөрийгөө шоолж байв.
Тэнэг юм...
Үнэхээр тэнэг...
Эцэст нь би цэцэрлэгт хүрээд ирлээ. Нүд минь нэг зүйл дээр тогтохгүй эргэн тойрныг харж түүнийг л үгүйлнэ. Гэсэн ч миний харсан зүйл хүлээж байсан зүйлээс минь тэс өөр байсан юм. Түүний хажууд өөр нэг эмэгтэй сууж байлаа. Адилхан цагаан даашинзтай бүсгүй... дотор минь харанхуйлаад л ирэв.
Би энэ зүйлийг хүсээгүй шүү дээ!
Хэсэг ажиглан харав. Миний боддог байсан тэр ирээдүй нүдний минь өмнө нуран унаж байлаа. Миний байх ёстой байсан тэр газар өөр нэгэн сууж байна... миний барих тэр гарнаас өөр нэг атгаж байна... миний тэврэх ёстой тэр залууг өөр нэгэн тэвэрч байна шүү дээ... Хэсэгхэн зуур нүд минь харанхуйлж бүх бодол минь замхран алга болж хаанаас ч юм гарч ирсэн ганц тэнэг бодол толгойд үлдчихэв. Би шууд л тэднийг үлдээн гүйлээ. Энэ өдрийг үзэн яваж байна... Би шууд л завинд шууд хамаг хүчээрээ сэлүүрдэж байсан юм. Би итгэлтэй бас зоригтой байсан..
Бас тэнэг байж~
Би далайн эргээс холдоод хөлнөөсөө ойр байгаа хамгийн хүнд зүйлээ уяаад босон зогслоо. Дээш толгой өргөн харахад л би өөрийнхөө таних хүмүүсийг харах шиг... хамгийн урд Юнги зогсоно. Тэр намайг харж байна... миний сүүлийн мөчийг...
Би нулимсаа арчиад шууд л үсэрчихэв. Ямар ч хөдөлгөөнгүй хөлгүй далайн гүнрүү орохдоо нүдээ аньлаа...
Энэ миний амьдралын төгсгөл байсан...
Энэ үед би эгчийгээ хамгийн сайн ойлгож байсан юм.
Энэ бол цөхөрсөн сэтгэлээ дэвтээх нэг арга байж гэдгийг... түүнийг яагаад амиа хоролсоныг гайхдаг байсан... одоо л ойлгож байна...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Дараагийн хэсэг төгсгөл...
YOU ARE READING
|•EISBLUME|• /Дууссан/
FanfictionТэр минийх байсан... Би түүнийх байсан... Тэр эхлүүлсэн... Би дуусгасан... Энэ бол бидний хайрын гунигт түүх! жаргалтай байх гэж хичээсэн амьдралын минь түүх, гунигтай шаналалтай төгссөн бидэнд байгаа ганц хайрын түүх~ ил галын хажууд буйдан бий ю...