Дурсамж

4 5 0
                                    


-Ёнүяа, би заавал чиний нүдийг буцааж хараа оруулнаа...
-Зүгээрдээ, угаасаа хэн ч чаддаггүй юм, тэглээ ч би энэ амьдралдаа сэтгэл хангалуун жаргалтай байна.
-Гэхдээ л.....
-Зүгээрээ Согжинаа, чамайг царайлаг найз хөвгүүн гэдгийг мэдэж байх надад хангалттай.
-Ёнү......
-За явж хоол идэцгээе.

Нэг баячуудын хороололд өссөн тэр бид хоёр. Түүнийг ахтайгаа амьдардаг гэдгээс өөр зүйл би мэдэхгүй. Харин миний хувьд гэвэл ээж аав минь багаасаа олсон мөнгөөр энд байр авч одоо өөрсдөө жижиг бизнес эрхэлдэг. Би айлын ганц ч гэлээ болорын асуудлаас болж хараагүй явж байгаа. Бид хоёр найзлаад  жил болоод үерхэж одоо удахгүй бидний үерхлийн 1жилийн ой болно.
Ээж:Хүүхдүүд ээ хоолоо идэцгээе. Яаая манай Согжин ч өдөр ирэх тусам царайлыг болоод байх юмаа.
Согжин:Баярлалаа ээж.
Ээж: ээж нь Согжины дуртай спагеттиг хийсэн шүү
Би: Ээж лдээ
Ээж: Яав лдаа
Би: яагаад дандаа Согжины дуртай хоолыг хийдэг юмбээ
Ээж: Согжиндаа хайртай болохоор.
Би: ЭЭжэээ
Ээж: Заза маяглаад байлгүй наадхаа ид, маргааш өглөө дуртай шөлийг чинь хийгээд өгье
Би:Тийм байлгүйдээ.
Би хэдий хардаггүй ч гэсэн мэдэрдэг....Түүний надруу хараад инээмсэглэж байгааг,түүний намайг хаана ч явсан нууцхан халамжилдаг гэдгийг түүний хайрыг мэдэрдэг.
Согжины хоолоо идэх дуу гал тогоонд гарна, тэр надад хоол их амтархан идэж байгаагаа харуулж чадахгүй тул мэдрүүлэхийн тулд чанга дуу гаргаж иддэг
Согжин: Киахх манай ээж ч ёстой мундаг тогооч шүү.
Ээж: Согжиныгаа яаж гүйцэх вэдээ
-
-
Тэр миний амьдралын хамгийн жаргалтай мөч байсан.....
Согжин: Ёнүяа, би яваад онц сурчихаад ирээд заавал чамайг олж уулзана, заавал чамайг хараа оруулнаа.
Би: чиний мөрөөдөл жүжигчин болох гээ биздээ. Хэрэв миний төлөө америк явж сурах гэж байгаа бол хэрэггүй дээ надад чи л байхад амьдрал хичнээн сайхан байгааг харахгүй байна уу? Зүгээр л намайг хайрлаад энд үлдчих лдээ. Сөүлийн их сургуульд жүжигчний ангид орсон гэсэн......эндээ Сөүлийн их сургуульд сураад явж болно шдээ.
Согжин: Миний мөрөөдөл бол чи Ёнү
Би: миний мөрөөдөл бол чамайг багынхаа мөрөөдлийг биелүүлэхэд туслах Согжинаа
Согжин: Би жүжигчин болох сонирхолтой байсан лдаа, гэвч надад боломж байхад чиний төлөө хийж чадах зүйл л байвал хийж өгмөөр байна.....
Би: Согжинаа....
Согжин: Надад итгэ Ёнү.... би чамд амлаж байна. Юу ч болсон би заавал сургуулиа төгсчихөөд чамтай хамт амьдарна. Тэглээч би зун ирж байх болно шүүдээ
Би: ойлголоо...
Согжин: хайртай шүү Пак Ёнү
Би: би ч бас Ким Согжин
Түүнийг явсны дараби бүгдийг өөрөө судалж мэдсэн. Тэр минь өнчин байсныг, өөрөө  child actor байсныг, кинонд тоглоод мөнгө олж өөрийгөө тэжээдэг байсныг нь, намайг аврая гэж мөрөөдсөн цагаасаа хэцүү байсан ч хамаагүй хими биологоо хичээнгүлэн сурж байсныг,хамт амьдардаг ганц хүн нь хамаатан нь ч биш ердөө менежэр нь байсныг...... Гэвч хамгийн их урам хугалсан зүйл гэвэл ээж аав минь надаас энэ бүгдийг нуусан явдал байлаа. Энэ талаар нь мэдэж байсан бол би илүү ихээр түүнд туслаж чадах байсан байх. Ээж аавдаа би их гомдож байсаан....надад хэлээгүй болохоор нь. Гэвч энэ гомдол удаан үргэлжлээгүй. Тэд намайг Согжинд санаа тавьж анхаархаасаа илүү хөгжин бэрхшээлтэй өөрийгөө анхаараасай гэж хүссэн, энэ нь Согжины ч бас хүсэл байсныг нь ойлгосон.
1жил....2жил өнгөрлөө.... Би энэ байранд энэ л газраа хүлээсээрл...... тэр амралтаараа ирээгүй ч ээж аав минь надад ирнэ гэсэн найдлага төрүүлэх гэж хичээж байлаа. Намайг шантраад хүлээхээ боливол юу ч хийж магадгүйг мэдэж байсан учраас.гэхдээ тэр ирээгүй.... дахиад улирал солигдож өвөл, хавар, зун, намар ээлжлэн ирсэн ч тэр ирээгүй. Хүний урманд ганц захиа ч илгээгээгүй.....Өнөөдөр тэрний минь төрсөн өдөр.... одоо уул нь 20 хүрж байгаа.... хоолойг нь сонсоогүй, хүрэлгүй, үнэрийг нь үнэрлэлгүй 3жил боллоо. Гэвч тэр ирээгүй хэвээр.....Санаж байна.....


ScentWhere stories live. Discover now