4. Занганд унасан нь (Jackson Wang)

99 8 1
                                    

{Жэри}
Misaki_729 хонгорхоны захиалга. 🙆😘❤
______________

Хоёр давхар цагаан зуны байшин.  Гадаа шувууд жиргэлдэж, байшингын цэцэрлэгээр зүлэг урган ногоорчээ. Энэ үнэхээр амар амгалан, тав тухтай харагдах аж.

Эдлэнгийн урд улаан чамин машин ирж зогссоор урт нарийн хөлөө нарны туяанд гялалзууланхан ил гаргаж, богино шорт, чамин цагаан цамц өмссөн үзэсгэлэнтэй бүсгүй бууж ирнэ.

Тэрнийг дөнгөж машины тээшний хэсэгээс цүнхтэй хувцасаа гаргаж ирж байхад цагаан цэвэрхэн машин ардхан талд нь ирж зогслоо.

"Ээээээээ, чи энд юу хийж байгаа юм?"

Цагаан машинаас бууж ирсэн нөхөр улаан машинтай бүсгүйг харсаар хөмсөг нь зангиран уулга алдсан нь энэ. Ганц гайхсан нь ч биш. Бүсгүй ч мөн түүнийг хараад хөмсгөө атируулсан байв.

"Ван Жэксон, сарын тэмдэг нь ирчихсэн бааштай охин шиг балиар харахаа больж үз. Тэглээ ч би түрүүлж ирсэн. Одоо чи наад найзуудыгаа аваад өөр тийшээ яв!"

Бүсгүй цагаан машинаас бууж ирэх Жэксоны хэдэн найзууд руу нүднийхээ булангаар харсан болоод Жэксонд ийн хэлсэнд залуу харин ч нэг ёжтой инээд нүүрэндээ тодруулаад найзуудыгаа байшин луу ор хэмээн заалаа.

"Ээе Бури, чи өөрөө доодох нь хагарчихсан банди шиг хачин царайлхаа болиод зочидтой эелдэг харьц"

"Бура! Бура гээч муу хар малаа!"

Тайванд байдаг энэ эдлэн газар Бурагынх ч биш, Жэксоных ч биш. Магадгүй дундын өмч гэж хэлж болмоор. Энэ байшин тэдний эцгүүдийн нөхөрлөлтэй гүн холбоотой байшин ажээ.

Бура их ажлын хажуугаар долоо хоног ганцаараа амар амгаланаар амрах гэж нууцаар энд ирсэн бол сэхээтэн айлын том толгойт жаал найзуудынхаа хамтаар зугаацах гэж иржээ.

Азгүй тохиолдлоор багаасаа л муудалцаж, зодолдож, үсдэлдэж, хэрэлдэж, тамлалцдаг байсан хоёр нөхөр энд тав гаруй жилийн дараа ахин тааралдсан нь энэ байлаа.

Таван жил гэдэг урт хугацаа. Жэксон үнэхээр царайлаг болж, тэрний нүдний цог улам л бадрангуй, тэр үнэхээр өсвөр настай хэрүүлч жаал байхаа больж том ханагар цээжтэй шальчиг хэрүүлч болсон тухай Бура дотроо бодож байв.

••GIFT Oneshot••Where stories live. Discover now