Тамхины өрөө

70 5 3
                                    


Хамгийн анх Бангтаны дууг ахлах ангийн сурагч байхдаа сонсож байлаа. Тэгэхээр одоо би ажилчин анги гэсэн үг. Ер нь бол нэлээд хөгшин хD. Намайг Бангтаныг мэддэг болсон үе, нөгөө талаас Бангтан дөнгөж дебутээ хийж байх үеийг одоотой харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болчихжээ. Бүх зүйлийн тухайд. Тэд одоо дэлхийн одод болсон байна. Сонин юм шүү.

Тэдний талаар элдэв бусын бодлоо би тамхины өрөөнд суухдаа, ажлын ширээнийхээ ард, харих гээд алхаж явахдаа, автобусанд, номын санд, хоолны газарт, орондоо хөрвөөж хэвтэхдээ ч хязгаарлаж чаддаггүй. Уйтгартай, нэгэн хэвийн амьдралд минь хааяа, за үгүй юмаа гэхэд ихэнх үед өнгө нэмдэг, бодол хурцалдаг энэ хүмүүсийн талаар яахин бичихгүй өнгөрөөж чадах билээ.

Анх бас л fanfiction бичих сэн гэх хүслийг дотроо тээж байлаа. Гэвч миний уншсан жулдрайнуудын бичсэн зүйлс зүгээр л ойг минь гутаасан гээд үнэнээ өччихье. Наад зах нь бичиг үсгийн алдаа гэж авах юмгүй. Гэвч энэ орчинд тэр бол асуудал биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд дахиж уншихгүй байхаар шийдсэн дээ.  Тиймээс зүгээр л өөрийнхөөрөө бичээд үзье гээд эхлүүлж байна. Цааш унших эсэх нь мэдээж таны  сонголт.


За тэгэхээр дөнгөж сая ширээнийхээ ард сууж байгаад л бүр бичмээр санагдаад оруулчихлаа. Энэ бол эхлэл биш шүү. Зүгээр л оршил. Надад бодсон санаа байгаа. Бангтаны эмо сонсогч нар, Техэны дотоод ертөнцийг төсөөлөн сонирхдог хэн бүхний сонирхлыг татахаар :))))

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 22, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Ван Гог хүлээлтWhere stories live. Discover now