Чи шөнө дунд сэрээд уйлж байсан.
Чи гэр бүлээ санасан тийм үү? Тийм ээ. Би ч гэсэн гэр бүлээ санаж байна. Гэхдээ бидний чадах зүйл гэвэл тэднийг санасан сэтгэлээ уйлж гаргах л юм.
Би чамайг яг одоо аргадахыг үнэхээр их хүсч байна. Гэхдээ миний хийж чадах зүйл гэвэл зөвхөн чамд зай гаргаж өгөөд бүх мэдрэмж чинь гадагшлахыг хүлээх.
Чамайг хамгийн их хайрлан өсгөсөн хүнээ санан уйлж, тэдэнтэйгээ байж чадахгүй байхыг харах надад амар байсангүй. Энэ чинь намайг ч бас өвтгөж байна.
Гэхдээ би энд үргэлж чиний хажууд байх болно. Чи надтай ярьж чадахгүй ч гэсэн намайг энд байгаа гэдгийг санаж яваарай.
YOU ARE READING
Dear, Kim Minseok // Mongolian
Short StoryМинсокыг унтаж байх үед үргэлж түүнд хэн нэгэн эмэгтэйн хоолой сонсогддог байв. Тэр үүний учрийг олохын тулд зүүдэнд нь сонсогдох эмэгтэйн хэлсэн үгс бүрийг тэмдэглэн авсаар байлаа. ©️Translation
