Нэлээд хэдэн жилийн ѳмнѳ компани шинэ охидын хамтлаг гаргана гээд л хүн бүрийн ажлын ачаалал ямар нэгэн байдлаар нэмэгдсэн юм. Би ч гэсэн охидын хамтлагын хятад дахь үйл ажиллагаанд зориулан уулзалтууд болон зарим нэг албан бичиг орчуулаад завгүй л гүйж байсан.
Нэг ѳдѳр яг ямар зорилготой гэдгийг мэдэхгүй ч даргын хэлсэнээр бүжгийн багш гэх хүнийг хайж барилгаар хэсэг явж байгаад хэн нэгний уйлахыг сонсоод ойртож очиход тэр чимээ бэлтгэлийн ѳрѳѳнѳѳс гарч байсан гэдгийг би маш сайн санаж байна.
![](https://img.wattpad.com/cover/166013324-288-k885249.jpg)