ПАРТ1 [ Бизнес Хурим ]

3.5K 190 3
                                    

●●●#TWO_HUSBAND●●●

Аав: "Маргааш маш чухал бизнес хурим болох учраас хариуцлагатай байгаарай!!! Алдаа гаргаж болохгүй шүү! " хэмээн надад анхааруулан хэлнэ.

Би: " Би маргааш хуриманд чинь оролцохгүй." хэмээн түүний ѳгсѳн хар картыг ширээн дээр нь тавиад эргэх гэтэл аав: " Кан Еүри хэдий болтол ингэж зѳрүүдлэх гэсэн юм.Энэ хурим ямар их мѳнгѳѳр бүтэж байгааг чи мэдэх юмуу? " хэмээн ширээгээ цохин надруу уурлана.

Би эргэж хараад: " Мѳнгѳ мѳнгѳ л гэх юм.Яасан ханаж цаддаггүй юм бэ? Одоо болилдоо! Хангалттай.Таны энэ их шунал одоо үр хүүхэдээ зардаг болж байгаа юмуу? " хэмээн хэлэхэд аав: " Чи миний ѳѳдѳѳс ингэж хэлэх эрхгүй Кан Еүри."

Би: " Мм.Тиймүү.Жихэ эгч болохоор болоод би болдоггүй юм биздээ!! Би хурим яасан ч хийхгүй.Та тэр хайртай охин Кан Жихэгээ л гэрлүүл!! " хэмээн хэлэхэд тэр уурлан: " Кан Жихэ бол миний тѳрсѳн охин.Яасан ч болохгүй."хэмээн доош харна.

Би: " Юуу?? Тэгэхээр би таны тѳрсѳн охин биш болж байна уу? " хэмээн асуухад тэр юм дуугарсангүй.

Нулимс минь урсаж эхэллээ.

Би: " Жинхэнэ эцэг хүн хэзээ ч үр хүүхдээ ялгаварлаж харьцдаггүй юм шүү! " хэмээн хашгичиж хэлчхээд хаалгыг нь тасс хийтэл саван гарч ирлээ.

Аав гэх хүнд гомдсондоо аль эсвэл нѳхрѳѳсѳѳ салах гэж байгаадаа ч юмуу нүднээс минь нулимс урсана.

Би бол Кан Еүри.20 настай.Саяны хүн бол миний эцэг гэх нэртэй л болохоос би тэрнээс хэзээ ч хайр энэрэлийг мэдэрч байгаагүй.Кан Жихэ бол надаас нэгээр эгч бас л хорон санаатай ер нь бол би тэрэнд дургүй аль болох хол байхыг илүүд үздэг.

И Пигмэ бол миний ээж.Аз болоход ээж минь л намайг юу юунаас илүүтэйгээр хайрладаг.Тэгэхдээ аавд их хайртай болохоор ѳѳдѳѳс нь эсэргүүцэж чаддаггүй.Миний амьдрал хэтэрхий ѳрѳвдѳлтэй байгаа биз...

Уг нь би нѳхѳртэй болоод нэг жилийнхээ нүүрийг үзэх гэж байсан.Аав гэх хүн намайг хүссэнээрээ байлгахыг хүсдэг учраас намайг ѳмнѳ нь сѳгдѳѳд гуйсан ч миний ѳѳрѳѳ хүссэн гэрлэлтийг хэзээ ч зѳвшѳѳрѳхгүй байсан.Тэр бол мэдээжийн асуудал.Тэгээд л би нууцаар нѳхѳртэйгѳѳ гэрлэлтээ батлуулсан.Би маргааш хүссэн хүсээгүй хурим заавал хийх болно.Аавд миний хүсэл ямар ч хамаагүй.Тэгэхээр би маргааш хоёр нѳхѳртэй болно гэсэн үгүү.Шал утгагүй юм...Зугтмаар байна.Илүү хол.Хэзээ ч аавтай уулзахгүйгээр ээжийгээ аваад.....

Маргааш:

Хуримын танхим.Заалаар дүүрэн үзэсгэлэнтэй цэцгүүд.Танхимын хоёр захаар суусан дүүрэн хүмүүсийн харц зѳвхѳн надруу тусан алга таших ба би худлаа жаргалтай байгаа мэт дүр эсгэн нүүрэндээ хүчээр инээмсэглэл тодруулан алхана.

Харин урд минь ѳмнѳ нь огт харж байгаагүй танихгүй залуу зогсох ба нүүрэнд нь ямар ч хувирал байсангүй.

Шүүгч биднээс нѳгѳѳ л нэг улиг болсон амлалтуудаа  авч бѳгжѳѳ солилцоод эцэст нь хоорондоо үнсэлцэхийг хүслээ.

Тэр надруу харан уруулаа миний урууланд хүргэх тѳдий наагаад л  буцаан авна.

Хүйтэн, Эвгүй, Сэртхийлгэм энэ үнсэлт....

Хурим дуусч бид бал сараа тэмдэглэхээр гадаад руу явах ёстой байсан ч бие биедээ хайргүй юм хойно яваад ч яах юм билээ.Хэрэггүй биз!!!

Зүгээр л хоёр талаас бэлдэж ѳгсѳн байрандаа ирээд ядарсандаа хурдан усанд ороод амрахыг л бодож байлаа.

Ганц л угаалгын ѳрѳѳ байх ба нэг нэгээрээ л ээлжилж орох хэрэг гарах нь дээ!!

Би ч хурдхан шиг бие барьсан хар плажаа тайлж шидчихээд угаалгын ѳрѳѳ рүү орон ус тосож тавьчхаад цүнхнээсээ солих хувцсаа авчхаар гарлаа.

Унтлагын ѳрѳѳ рүү ороход тэр ч бас хувцаснуудаа янзалж байх ба би ч нэг их тоолгүй саяхан авчирсан цүнхнээсээ дотуур хувцсаа аваад буцан угаалгын ѳрѳѳ рүү явлаа.

Шүршүүрнээс халуун ус гоожиход бие минь тавирч, бараг бүх ядаргаа минь гарчих шиг л болов.

Халадаа нѳмрѳн ѳрѳѳ рүүгээ ороход тэр ѳрѳѳнд байсангүй.Хаачсан юм бол!!! Цүнхээ ухсаар богино хар шорт гэдсээ гаргасан подволк ѳмсѳѳд шинэхэн гэрээ харахаар ѳрѳѳнѳѳсѳѳ гарлаа.

Үс нойтон шалан дээгүүр усны дуслууд дуслах ба би хѳл нүцгэн доод давхар луу буулаа.

Гал тогоо бас үүдний хэсэг зочны ѳрѳѳ том зурагт хивс зэрэг чамин зүйлсүүд.Сайхан тохижуулжээ.

Буцан дээд давхар луу гаран хамгийн цаана байх ѳрѳѳ рүү шагайтал тэр уран зураг зуран суух тэрний хар үс, ямар ч ѳѳ сэвгүй цав цагаан арьс, ягаан нимгэн уруул, ѳндѳр хамар, хоолойных нь цаанаас товойх тѳвѳнх нь түүнийг үнэхээр царайлаг харагдуулна.

Түүний энэ дүр тѳрхийг харан гѳлрѳѳд зогссоноо мэдэлгүй түүний :" Хѳѳе!!" хэмээх дуугаар бодит байдалдаа эргэн ирлээ.

Тэр: " Болж ѳгвѳл миний энэ ѳрѳѳнд орж ирэхгүй байвал зүгээр байна." хэмээн надруу хүйтэн харцаар харан хэлнэ.

Би зүгээр л ямар ч хариу хэлэлгүй хаалгыг нь хааж орхичихоод ѳрѳѳ рүүгээ орж ирлээ.

Одооноос эхлээд хоёр нѳхѳртэй болчихож байгаа юм биздээ!! Хамгийн гол нь би нѳхрѳѳ хуурчихлаа.Ѳѳр эртэй гэрлээд..Кан Еүри одооноос эхлээд мѳн ч их нүгэл үйлдэх нь дээ.Тэнгэр ниргээсэй! билээ.....

За ямар ч байсан сайн сэт ѳгѳхийг хичээгээрэй!!

🚹TWO HUSBANDS🚺 [Completed]Where stories live. Discover now