Парт2 [ Хисон ]

1.9K 140 3
                                    

●●●#TWO_HUSBAND●●●

Хуримын шинэхэн ѳглѳѳ ч ямар ч догдлол баяр баясал алга.Хажуу тийш хартал тэр байсангүй.Тэрнийг байхыг харсан ѳѳрийгѳѳ зэмлэсээр орноосоо бослоо.Юу гэж л цуг унтахав дээ.Мэдээжийн асуудал байхад.Доош бууж ѳглѳѳний цай бэлдэхээр гал тогоо руу ортол хоёр гурван үйлчлэгч амттай хоол бэлтгэж байгаа болотой сайхан үнэр үнэртэж байлаа.

Тэр ч харагдсангүй.Үйлчлэгчээс асуутал түр гарсан гэсэн хариу аваад дээш ѳрѳѳ рүү орж ѳѳрийгѳѳ янзлахаар шатаар ѳгсѳнѳ.

Гэнэт тэрний уран зургийн ѳрѳѳ нүдэнд тусан орж үзэх хүсэлдээ дийлдсээр тэрнийг харчхаад ѳрѳѳ рүү нь орлоо.

Уран зургийн будаг хэрэгслүүд мѳн цааш харуулан тавьсан  том зураг байх ба юу зурсаныг нь мэдмээр санагдан зурагных нь урд очлоо.

Богино хар үстэй, том алаг нүдтэй, үзэсгэлэнтэй бүсгүйн зураг байх ба түүний нүднээс урссан ганц хоёр нулимс зуржээ.Хайртай бүсгүй нь юм байхдаа!!! Үзэсгэлэнтэй юм.Яг ѳрѳѳнѳѳс нь гарах гэж байтал хаалга дуугаран тэр ороод ирэв.

Тэрний нүд томрон: " Хэн чамайг энэ ѳрѳѳнд орж ир! гээв" хэмээн чанга орилон над руу хашгичина.

Би доош харан: " Ю.юу? Уучл.ар.ай " хэмээн доош бѳхийчгѳѳд хажуугаар нь салхи татуулсаар ѳрѳѳнѳѳс нь гарч ирлээ.

Нулимс минь урсан үнэхээр буруу зүйл хийсэндээ харамссаар ѳрѳѳндѳѳ орж ирлээ.

Тольны урд суун ѳѳрийн урт бор үсээ самнаад нүүрэндээ гараа хүргэнэ.

Ѳѳгүй цагаан арьс, урт сормуус, жижиг хамар, нимгэн уруул.....Ер нь энэ нүүрээ сийччихвэл бүх зүйл зүгээр болох юм бишүү!!!

Хэсэг ѳѳрѳѳ ѳѳртэйгѳѳ ярьж суусны эцэст хувцсаа сольж ѳмсѳѳд доош гал тогоо руу ортол тэр ширээнийхээ ард сууж байлаа.

Би түүнийг харан зогсож байтал тэр: " Суухгүй юмуу? " хэмээн надруу харсаар нүдээрээ сандал руу заана.

Би толгой дохиод урдаас нь харан байрлах сандал суутал үйлчлэгч нар урд минь тавагтай хоол тавилаа.

Тэр: " Кан Еүри билүү? " хэмээн надруу харсаар асуухад нь би: " Тиймээ" хэмээн хэллээ.

Тэр: " Миний нэрийг мэднэ биздээ! " хэмээн хариулт нэхсээр асуухад нь Би толгой сэгсрэхэд тэр инээгээд: " Жонгүг гэхэд болноо" хэмээн хэллээ.

Инээхээрээ үнэхээр царайлаг юм.Тэгэхдээ тэр байнга инээхгүй...

Бид хооллож дуусчхаад дээш ѳрѳѳрүүгээ цугтаа орж ирлээ.

🚹TWO HUSBANDS🚺 [Completed]Where stories live. Discover now