15.Чамайг санаад

1.9K 194 31
                                    

Жин: Тэр чамтай ярихыг хүсэж байгаа ч залгаад яг юу гэж хэлэхээ мэдэхгүй учир хий дэмий цаг нөхцөөн ийш тийш холхисоор л. Магадгүй чамайг эхэлж залгатал ярих зүйлээ олохгүй л байх.

Юнги: Орцны чинь өмнө эргэлдээд л, эргэлдээд л... Залгах уу, смс бичих үү, яваад орох уу, эсвэл зүгээр чулуу шидчихээд зугтаачих уу ч гэж бодно.

Хусог: Эрхлэх эрхлүүлэх хүнгүй болохоор сүүлдээ ганцаардан өрөөнийхөө мухарт бамбарууш тэвэрсээр нусаа татан чамтай өнгөрүүлсэн дурсамжаа бодон хэвтэнэ.

Намжүүн: Чамайг санаад. Санасан ч очоод уулзаж чадахгүй өөртөө гомдоод, уурлаад. Шүдээ зуусаар харсан юм болгондоо уураа гаргаж явна.

Жимин: Юу ч хийхгүй, юу ч ярихгүй хошуугаа унжуулсаар орон дээрээ хөлөө савчуулан сууна. Нэг цэгрүү тас гөлөрсөн чигтээ.

Тэхён: Гартаа байгаа утсаа нэг асаана, нэг унтраана, эргүүлж тойруулна, чиний дугаарыг бичнэ, буцаагаад арилгана, бүр үнсэж, хазаж, долоож хүртэл үзсэн ч ямар нэгэн зүйл өөрчлөгдсөнгүй.

Жонгүг: Нухацтай гэгч нь хөмсгөө зангидан хумсаа мэрэн суух ч эгдүүтэй харагдаж байна гэж ах нартаа шоолуулсаар байгаад таарна.

Элкийн бичсэн REACTIONыг оруулна ааа!

✨BTS REACTION ||✨Where stories live. Discover now