Amodona
2030 оны 9сарын 10
Гадаа асгаран орох бороотой зэрэгцэн миний гаранд байх 7000 төгрөгний үнэтэй латте нэг л амтгүй санагдана .Хамгийн дуртай коффээ минь яагаад энэ үед амт муутайхан санагдсаныг ойлгосонгүй. Эргэн тойрноо ажиглатал яг л бороотой өдөрт тохирсон мэт төгс орчин даан ч надад тав тухгүй санагдана.Магадгүй миний хэзээ ч санахыг хүсээгүй тэр л дурсамжыг сануулсан болохоор тэр үү аль эсвэл одоо болтол ...Сайн байнуу намайг Амодона гэдэг би одоо 14 настай 9р ангийн сурагч өнөөдөр байдаг л нэг уйтгартай хичээлийн өдөр болж өнгөрлөө байн байн цаг харч гадаах хүмүүсийг ажиглан завсарлах цагаа хүлээнэ. Ангийн багш гэнэт орж ирэв
Багш: "маргааш манай анги скаут анги болно сүүлийн цаг дээр скаут багш чинь хичээл заана шүү "
гэж хэлээд гараад явав би тэр үгийг нээх онцлон хүлээж авсангүй гарж найзуудтайгаа сагс тоглохыг л хүсэж байв.
Өглөө ээж намайг сэрээв нүдээ нээгээд цонхруугаа хартал бүрхэг тэнгэртэй өдөр байв бороо бага багаар цонхны төмөр дээр дусалж тог тог гэж дуугарахыг сонсоод дулаанхан хөнжилдөө шигдэн өдөржингөө унтахыг хүсэв. Дуртай дургүй орноосоо босож нүүр гараа угааж сая л нэг нойр бодлоосоо сэргэв аавын хийж өгсөн зөгийн балтай усыг уунгаа дуртай дуугаа утсан дээрээ тавьж сонсонгоо хувцасаа өмсөж уруулаа хөнгхөн будаад гэрээс гарлаа.Гадаа гарахад байдаг л нэг уйтгартай сэрүүхэн салхитай бороо шивэрсэн өдөр байв .
Дуртай дуугаа сонсон бодолдоо дарагдан алхаж байхад нэг л мэдэхэд сургуулийн гадаа ирлээ.Ангидаа орж ирээл хувцас өлгөдөг тавиур дээрээ шүхрээ шидчихээд суудалдаа суув.
Хичээл орж бороо гадаа шивэрч байснаа улам ширүүнээр асгарч эхлэв. Сүүлийн цаг болж манай ангийг авсан скаут багш нүүр дүүрэн инээмсэглэлтэй ангид орж ирэв. Өөрийгөө танилцууллаа
" Намайг Бороо гэдэг би танай ангийн скаутын бүлгийн багш энэ өдрийн сүүлийн цаг дээр би хичээл орж байх болно"
гэв надад шууд л таалаглаж эхлэв нүдэнд дулаахан инээж байгаа нь бүр цаанаасаа л дурламаар хүнийг татах увдистай хүн байлаа.
Анхны өдөр хичээл орж бидэнд скаутын үүсэл гарал бүх зүйлийг тайлбарлаж хэлж өгөв хичээлийн цаг ч дуусч багш дараагийн хичээл дээр та нарыг 3 салаа болгож хуваана салааны даргаа сонгоорой гэж даалгавар өгөв.Бүлгийн хичээл тарлаа цонхруу хартал бороо орсоор л байв би цүнхэндээ дэвтэр номоо хийгээд гадуур хувцасаа өмсөөд шүхрээ хувцасны тавиур дээрээс авах гэтэл хүрж чадахгүй байв өлмийгөө өргөөд үсэрч цовхцоод яг хүрэх гэтэл нэг гар ар талаас мухарт орсон авч чадахгүй байсан шүхрийг минь авч өгөв би эргээд хартал бүлгийн багш байв надруу харан инээн шүхрийг минь гарт минь бариулав.
Энэ үйлдэл намайг догдлуулж бас түүнд татагдахад маш их нөлөөлсөн юм.
Сургуулиас гарч шүхрээ нээгээд зөөлөн шивэрч буй бороон дунд харих гээд алхах замдаа саяны болсон үйл явдлыг догдлон бодож хувь тавьлан мэт санагдав.
Гэртээ орж ирэв
Ээж: хоолоо идээрэй миний охин гэж хэлэхэд надад хоол биш бүлгийн багшийгаа илүү их мэдэх хүсэл төрөв .Найз нараасаа түүнийг асууж лавлаж байгаад интернэт хаягийг нь арай гэж оллоо. Тэгсэн хамгийн сонин нь 11р анги байсан бөгөөд би өмнө нь огтхон ч харж байгаагүй бүр тааралдаж байгаагүй гэж бодохоор их хачирхалтай байв.Би хурдан л дараагийн хичээл орохыг тэсэн ядан хүлээлээ.
YOU ARE READING
Amodona
RomanceХАЙР ГЭДЭГ ЧИНЬ САНАДАГ БОДДОГ ХАЙРЛАДАГ ЧАМАЙГ ДОГДЛУУЛЖ ГУНИГЛУУЛЖ УЙЛУУЛЖ ҮЗЭЖД ЯДУУЛЖ ЧАДДАГ ЗҮЙЛ ЮМ...