My future boyfriend

53 7 4
                                    

Өчигдөр би чамайг зүүдэлсэн
Гэхдээ би чамайг огтоос харж үзэж байгаагүй
Надад ер харагдаж байгаагүй хэрнээ миний зүүдэнд орсон чи хэн юм бол?


°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°


Намайг хоёр дахин үржүүлчихсэн юм шиг өндөр, хөрслөг бор арьстай, чиний нүдийг чинь л хамгийн тодоор санаж байна. Давхраатай бор нүд рүү чинь харахаар бүх мэдрэл минь намайг орхиж өөрийн ухаангүй болчихдог билээ


°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°

Чамтай хөтлөлзөн болзоонд явж буй би байн байн чам руу харж инээх тоолонд чи намайг өхөөрдөн үнсэнэ. Их алхсаныг илтгэн хөл өвдөж эхлэх үед чи намайг үүрээд алхах энэ үзэгдэл намайг нойрны ертөнц рүү минь хөтөллөө

°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°





Цочин сэрсэн би хэсэгхэн хугацаанд шоконд орж чамайг хайсан. Гэхдээ энэ бүхнийг зүүд хэмээн ухаарсны дараа бушуухан шиг унтах гэж зэхсэн билээ

°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°



Нүдээ нээх үед бид гэртээ ирсэн байх бөгөөд тэр минь жижигхэн гал тогоондоо надад хөнгөн зууш бэлдэн цааш харан зогсож байлаа. Би ч босон, очоод түүнийгээ тэврэхэд тэр минь хэн ч хараад дурламаар дулаахан инээмсэглэлээрээ инээж доош тонгойн намайг зөөлөн үнслээ


°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°


Дахиад л сэрчихлээ. Бурхан минь гэж, цаг хэд болж байна аа?? цагаа хартал шөнийн хоёр цаг болж байсанд түүнтэй хамт байх олон цаг байгааг анзааран гялс унтахаар орлуугаа шигдэв


°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°


Бид гадаа тоглоомын талбайн хажуугаар алхахдаа яг л жоохон хүүхдүүд шиг тоглон бие биенээ шоолон инээлдэнэ. Тэр надад инээдтэй зүйлс ярьж намайг инээлгээд л бид үнэхээр жаргалтай байсан сан


°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°


Нүд минь бага багаар нээгдэх үед нарны туяа өрөөний минь шалыг гэрэлтүүлэхэд би өглөө болсныг мэдэн анх удаагаа л орноосоо бага зэрэг сэтгэл гонсгор боссон доо. Тэгээд эргэн нэг зүүдээ бодохдоо би ирээдүйн найз залуугаа зүүдэлсэн гэж таамагласан юм.

𝑆𝑜𝑙𝑖𝑡𝑢𝑑𝑒Where stories live. Discover now