1.

116 15 3
                                    



- ПАК СҮНМЁЛ ГУАЙ, ТА! Хүний найз мөн үү?! Газар дээрх ганц найз шиг юм чинь ЭНД! үхэл царайлаад сууж байхад ЧИ! хаагуур юү хийгээд муу найзыгаа умартан үхвэл үхэг гэсэн шиг хаяснаа надад яг одоо ТАЙЛБАРЛААД АЛЬ. Хүний үнэргүй амьтан минь!!!

- Хөөе, хөөе! Тайвширч үз. Чи надад нүүнэ барина гэж ганц ч үг цухуйлгаагүй байж ингэж дайрч болж байгаа хэрэг үү?! Харин чи л хүний үнэргүй нь байна за.

- Чи яг одоо ирэхгүй бол миний найз биш болно шүү. Би чамд маш урт удаан хугацаагаар ямар ч өршөөл үзүүлэхгүйгээр гомдохоо сануулчихъя. Биш ээ. Энэ бол СҮРДҮҮЛЭГ!

- За ойлголоо доо, ойлголоо би яваад очъё.

- Хөөе.

- Бас яав!

- Ирэхдээ идэх юм авчраарай. Хорчийж үхмэр гэж нээрээ. Өлбөрч үхэх нь.

- Чамайг ингэж хэлэхийг мэдсэн юм аа. Яг авах гээд орох гэж байна ойлгов уу. Чиний дуртайгаас авч байгаа болохоор очход буян даагаад аштайхан байгаарайдаа.

- Хннн.

- Өө нээрээ хаягаа явуулаач! Би яаж очих юм?! Би ванга биш дээ, ямар?!

- "XY" 37~р байрны...

- Эйшш. Зүгээр мессежээр явуул аа. Хуучинсаг гэдэг нь.

- Хурдалж үз!

Өндөр бас сүрлэг, олон олон барилгуудын 37 дугаартай байрны үүдэнд буйдан, зурагт, ор, тавиур, маш том цагаан бамбарууш зэрэг гэрийн эд хогшлууд овоорон байх ба гялгараар битүүмжилсэн орон дээр цухалдаж гүйцсэн өлсгөлөн охин хэвтэх ба хажуугаар нь хар, улаан, шар, ягаан гээд том жижиг өргөн бүдүүн есөн шидийн гар цүнх, тийшнүүд мөн хайрцагтай зүйлс үзэгдэнэ. Охин их л бухимдуу ярих нь түүний хошууг доош унжуулж өхөөрдөм төрхийг нь улам л өхөөрдмөөр болгож байв. Хоёр мөрөө сэгсчин гомдоллож, суусан орон дээрээ өндөлзөн байв.

Охин утсаа таслан зурвасаар шинэ гэрийнхээ хаягыг явуулчихаад тэнгэр өөд харж хэвтэн нүдээ алгуурхан анивал өлсөж буй гэдэснийх нь хорхирох маш тодоор мэдрэгдэнэ.

- За миний хонгор жаахан л тэсчих. Удахгүй зөндөө амттай зүйлс ирэх болохоор хоёулаа тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Ммхан. Ээж нь ойлгож байна.

Хөөрхий гэдэс минь өлсгөлөнд нэрвэгдэж гунигтайяа гаслана. Хөөрхий үр минь аргагүй дээ, өглөөнөөс өдийг хүртэл хоосон байсан юм чинь гомдохоос яахав. Эвий, эвий.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 14, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ХӨРШ ЦОНХ. Where stories live. Discover now