1

143 10 3
                                    

Энэ бол цус сорогч болон хүмүүсийн хамт оршин тогтнодог ертөнц. Цус сорогч нар илүү эрх мэдэлтэй бөгөөд хүмүүс цус сорогч нарын тоглоод хаядаг тоглоом мэт болсон. Нэг үгээр бол боол нь. Бараг бүх цус сорогч нар баян, эрх мэдэлтэй, нийгэмд илүү байр суурьтай байдаг. Харин сул дорой нь хүмүүс. Хүмүүс бид жирийн амьдарлаар амьдардаг. Гэхдээ зарим хүмүүс нь баян байх тохиолдол бий. Гэхдээ цөөхөн л хэд нь. Би тэдгээр азтай цөөхөн хүмүүсийн нэг болох Пак эрхэмийн өргөмөл охин Мина. Яагаад өргөмөл охин бэ гэвэл Пакын гэр бүлийнхан боломжтой царай , зүстэй охидыг өөрийн охин болгон тэжээн насанд хүрмэгц нь шууд цус сорогч нарт зардаг. Зардагч гэж цус сорогч нарын хувийн боол эсвэл цусны хангагч нь болгоно гэсэн үг. Иймэрхүү байдлаар Пакын гэр бүл хүмүүсийг бодвол илүү хөрөнгөтэй баян байдаг. Одоо Пакын гэрт 17 охин надтай нийлээд 18 байдаг. Гэхдээ гэрийн эзэгтэй бид нарт дургүй ба түүний охин "Хёон мин"- ий үгнээс гарсан хэн болгон шийтгүүлдэг. Гэхдээ Пак ноён биднийг өөрийн охин мэт баячуудын " нэг талаар бол цус сорогчдын сургуульд " бүртгэн явуулах гэж байгаа нь үнэхээр хачин.
1 дугаартай охин:
Хурдлаарай манайхаан хоолондоо" гэж орилход бүхийл охид бие биетэйгээ нийлэн хоолны өрөө лүү явж байлаа. Энд бол бид биенийхээ нэрийг мэддэггүй. Үргэлж дугаар энэ тэр гэж л дууддаг. Би эдгээр охидод гэхдээ дургүй. Тэд цус сорогч нарт боол нь болж зарагдахыг хүсдэг. Энэ нь үнэхээр жигшмээр. Миний жинхэнэ намайг хайрлаж халамжилж байсан гэр бүл минь цус сорогч нараас болж алуулсан учир би тэдгээр заваан цус сорогч нарт дургүй. Бас тэдний дэргэд юу ч хийж чадахгүй хүмүүсийг ч бас үзэн яддаг. Би тэдэнтэй адилхан цус сорогч нарт таалагдах гэж ядаад байдаггүй. Тиймээс л энэ гэрт байдаг бүх эмэгтэйчүүд надад дургүй. Бидийг хоолны өрөөнд орход Пак эрхэм ба Пак хадагтай мөн түүний охин Хёон мин аварга том хоолны ширээний захад сууж байв. Тэгээд Ноён Пак биднийг суу гэж зөөлөн хэрнээ хөндий хэллээ. Бид ч тэр том ширээнд байр байраа олон суугаад хооллох гэж байтал
Ноён пак: маргаашнаас та нар ××××× их сургуульд сурч эхлэх болно. Тэнд цус сорогчод сурдаг цорын ганц сургууль болохоор хөөгдөчихгүй аятайхан байж байгаад нэгнийх нь нүдэнд өртөөтөх мэдүү"
Гэж зандархад нь бүгдээрээ инээмсэглээд мэдлээ гээд малийтлаа инээж байлаа. Гэтэл цаанаас нь хёон мин:
Би ч бас тэнд сурна.
1т) та нар миний сонгосон хүнээс хол байх ёстой
2т) тэнд сурч байхдаа миний нэр хүндийг доош нь татаж болохгүй
3т) Миний үгэнд орж бай""
4т) Надаас илүү харагдах гэж оролдох хэрэггүй. Хэрэв тэгсэн хүн байвал би шууд л гэрээсээ хөөх болно. Бас аавын минь овгоор овоглохгүй болгоод хөөх болно шүү гэж хэлэн чихээ ухмагцаа ингээл болоо гээд биднийг үл тоон хумсаа хараад над луу чихээ ухсан хуруугаа үлээгээд хогоо явуулчих нь тэр.😤😒😑( Та нарын бодож байгаагаар би уураа маш сайн барьж чаддаг л даа)

Миний талаас:
Ёохх ядарч байна шүү гэсээр би орондоо хэвтлээ.
Маргааш би цус сорогчдын сургуульруу явна. Тэндхий 90% нь цус сорогч. Тиймээс би өөрийгөө цус сорогч мэт биеэ авч явбал тэд намайг хүн гэдгийг мэдэхгүй байж болно.
Гэж бодсоор зүүдний ертөнцөддөө умбалаа.

Жирийн өглөө ч гэсэн би эрт босоод яагаад ч юм сонин бие арзалзаад байлаа. Заза өнөөдөр ер нь л нэг тийм арзалзсан өдөр байх нээ гэж бодсоор хоолоо идхээр доошоо буулаа. Доошоо буутал манай номер хэдэн эмэгтэйчүүд бэлэн болчихсон бүр нүүрээ хэтэрхий гүн зузаан будаад ноён Пакын өгсөн дүрэмт хувцасны юүпкийг дэндүү богисгоноод байдгаараа баярлачихсан сууж байв. Би ч тэдний дунд суухад хадагтай Пак бидний хоолны өрөөлүү орж ирэн за та нар бэлэн болсон бол удахгүй машин ирнэ. Хурдлана биз гээд хөндий хармагцаа над луу хараад :
Чи чинь одоо юу вэ?Ааш муутай юм байж ядаж наад царай зүсээ аятайхан авж явж байгаач гэж тохуурхах маягаар хэлхэд өрөөнд байсан бүх охид нууцаар инээж байлаа. Гэтэл цаанаас: Надад л амар биз. Энийг миний онилсон хүн бараг тоохгүй байх. Энэ нь арай дээр байна гэж бас тохуурхан хэлхэд хадагтай Пак: чи чинь юү яриад байгаа юм бэ. Наад ядуу юм чинь миний гэрэл шиг охины хаана нь ч хүрэхгүй гээд хёон мин- ий духыг үнсэв.

Биднийг хоолоо идээд дууссаны дараа 4 ,4 өөр өөр машинд суугаад явлаа. Бид хэд ч машиндаа суулаа. Хоол идээд дууссан ч болхоор уу би нэг л ноолроод байлаа. Бүүр юу ч хийх хүсэлгүй зүгээр машины цонхоор гадаах орчныг харан явлаа.
Дугаар2: ёооё ашгүй дээ. Бид хэд одоо ингээд цус сорогчдын сургуульд сурхаар боллоошдэ" инээх
Дугаар6: харин тиймээ. Тэглээ ч тэндээс нэг цус сорогчийг дэгээдэж чадахгүй бол зүгээр хүмүүст тэр сургуульд сурсан гэвэл улыг минь аймар долооно доо тэ хахаах
Дугаар8: Харин тиймээ" гэж ярилцан явцгаалаа.
Миний дургүй зүйлсийг хажууд минь яриад тэгээд болоогүй над луу нэг хараад хоорондоо шивэр авир гээд байгаан нь минтй дүргүйг хангалттай хүргэж байсан тул хурдхан тэр сургуулдаа очхын түүс болж байхад ирлээ.
Тэд нараас хамгийн түрүүнд буун гүйх шахам сургуульруу орлоо.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 08, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Сонин цус сорогч Where stories live. Discover now