Дөрөвдүгээр сарын зургаан

1 0 0
                                    

Урд шөнө уйтгарт дөрөвдүгээр сар хаалга тогшоод байх шиг байсан
Сонсохнээ арьсан хэнгэрэг хүчгүйхэн дэлдэх адил
Битүүхэн гунигтай агаад дотор доргим сонстох аж
Дөрөвдүгээр сарын зургааны тэр өдөр хажууханд ирснийг сануулаад л...
Тэр ямар надаас асуух биш
Аль хэдийн зүүдэнд минь заларчихаж
Тэр өдөр бороотой байгаагүй ч надад үргэлж аадар цутгаж буйгаар төсөөлөгддөг
Чамгүйгээр өнгөрсөн хоёрхон өдөр л намайг
Хэмжээлшгүй их ганцаардалд унагаж
Гар хөл толгой тархи
Тэрч байтугай зүрхэн дээр минь
Сарны гадаргуу дахь солирын мөр шиг тодоос тод тамгалчихаж
Чиний үлдээсэн гуниг бүтэн сарны хэлбэртэй
Хээрийн салхины зах хярхаггүй исгэрэн дайрах лугаа
Дориун догшин араншинтай бас амттай
Одоо ч исгэрсээр л амтагдсаар л байна
Аяа доторыг минь сийчиж
Сэвхгүй улаахан зүрхний минь ховдолд Дусал цус үлдээлгүй ховх сороод явсан дөрөвдүгээр сарын зургаан минь
Урсах цусгүй болсон энэ бие минь
Чиний үлдээсэн цусан замыг л
Шүлэнгэтэн долоож амь зогоож байна
Энэ мөр хатаж дуусахад
Би ч бас хатаж үйрэн хумхын тоос болон замхарна
Чи миний ганцаардал
Чи миний зүүд
Чи миний оршихуй
Чи миний шаналан
Чи миний үхэх өдөр 4.6

2019.03.30.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 01, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Дөрөвдүгээр сарын зургаанWhere stories live. Discover now