Зөөлөн шивэрч байсан бороо гэнэт хувингаар цутгах мэт орж эхлэв. Хүмүүс бороо намдахыг хүлээн дэлгүүрээс гарч чадахгүй үүдэнд нь бөөгнөрөн зогсоно. Би хэдий яаруу ажилтай байсан авч бас л тэдний нэгэн адил гудамж ширтэн хүлээн зогслоо. Борооны ус зам дагуу нэлийн урсах ажээ. Намдах шинж алга. Ойрын хэдэн өдөр бороотой гэсэн үнэн юм байнадаа.
- Чамайг дөхүүлээд өгөх үү? гэж нэг аятайхан залуу санал болгов. Энэ саналаас татгалзаж болохгүй мэт надад санагдсан юм.
- Чи зөвшөөрвөл болох л юм.
- Танайх хаана юм?
- Эндээс гурван байшингийн цаана.
- За тэгвэл алхацгаах уу? гээд бид хоёр манайх руу хамтдаа алхлаа. Бид хоёр элдвийг хаман ярьсаар манай гэрийн орцны гадаа ирлээ.
- Нээрээ, нэрээ хэлээч?
- Сайнаа гээд буруу харан явах гэтэл гарнаас минь бариад авав. Гайхан эргээд хартал
- Би чамайг орой болзооонд урьж болох уу? Чи завтай юу? Би чамтай дотно танилцмаар байна. Нээрээ намайг Баяраа гэдэг гэв. Би ч зөвшөөрч л орхилоо.
- Би чамайг орой зургаа дөчин тавд ирж авах уу?
- Зүгээрээ хэрэггүй. Оронд нь хоёулаа нэг газар болзъё тэгэх үү?
- Тэгвэл би чамайг талбай дээр хүлээж байя гэв.
- За за тэгвэл тэнд зургаа дөчин тавд уулзъя гээд бид хоёр утсаа солилцчихоод саллаа. Таван цагийн үед бороо зогсож нар ч гарлаа. Сэтгэл нэг л догдлоод. Анхны болзоондоо яараад ч байгаа юм шиг. Анхны сэтгэгдэл хамгийн чухал гэж боддог болохоор тэр биз. Хамаг хувцсаа онгичон байж арай ядан сэтгэлдээ таарсан хувцсаа өмсчихөөд гарахад цаг зургаа хорин тав өнгөрч байлаа. Гадаа нар ээгээл, салхи сэвэлзээл, моддын навчис дуслаар биеэ чимэн энд тэндээс гялалзаад л их л үзэсгэлэнтэй харагдана. Гадаа гараад гудамжаар алхахад болжмор жиргээд л хүүхдүүд тоглоод л. Би ч жаргалтай нь аргагүй анхны болзоондоо явж байлаа. Гэвч манай байрны урд борооны дараа нилээн ус тогтчихдог юм. Зам ч гарж боломгүй. Энэ их усыг дээ. Намайг зам ч гаргахгүй нь гэж бодон алхаж явтал хурдтайгаар машин өнгөрөх нь тэр. Хамаг бие шавхай болгоод хаячихлаа. Ямар мангар хог вэ гэж уцаарласаар би гэрлүүгээ буцаад алхлаа. "bi onoodor zavgui bolchihloo" гэсэн мэссэж баяраа руу явуулчихаад өмсөж байсан хувцсаа тайлан угаалгын машин руу шидлээ. Миний цээжэнд бөөн уур байж ядан байв. Өөрийгөө тайтгаруулах гээд цонхон дээр очлоо. Гадаа үй түмэн машин явна. Зам дээрх ус ч цэлэлзэнэ. Хэтэрхий уур хүрмээр юмаа энэ борооны дараах машинууд...
YOU ARE READING
Борооны дараах машин
Короткий рассказЗөөлөн шивэрч байсан бороо гэнэт хувингаар цутгах мэт орж эхлэв. Хүмүүс бороо намдахыг хүлээн дэлгүүрээс гарч чадахгүй үүдэнд нь бөөгнөрөн зогсоно. Би хэдий яаруу ажилтай байсан авч бас л тэдний нэгэн адил гудамж ширтэн хүлээн зогслоо. Борооны ус за...