Хариултгүй.... Хүссэнээр нь

195 15 6
                                    

Тиймээ, хүн бүхний хүссэн төгсгөл болсон.
Яг л тэдний хүслээр..

Та нарын хүссэнээр болсон болохоор жаргалтай байна уу?

Энтертайнмент нарын хүчээр хийсэн хэрэг гэж бодсоор л байна уу?

Яг л энэ мэдээ зарлагдаагүй мэт

Бүх зүйл эргээд хэвэндээ орсон мэт

Юу ч болоогүй мэт

Дурсах зүйлгүйгээр

Нандигнах дурсамжгүй мэт

Бүгд л эргээд хэвийн амьдралдаа орсон мэт боловч нэг л зүйлийг яагаад ч өөрчилж болдоггүй юм. Хэн ч худлаа ярьсан, хэн ч хүчилж болдоггүй юм. Тэр нь хүний нэгнээ гэсэн сэтгэл байдаг юм. Хэн ч тэдний сэтгэлийг хичээгээд ч ойлгож хүлээж авч чадахгүй шүү дээ.

Нэг цагт хайрлаж шүтдэг байснаа болин үзэн ядаж, өлөгчнөөр нь дуудна.
Нөгөө нэгнийг нь харин илүү хайрлаж хайртай эмэгтэйг нь амьдралынх нь алдаа гэнэ.
Ай үнэхээр шударга бус амьдралаа?
Ай үгүй мөн хэцүү хүмүүсээ?
Ай дэндүү өрсөлдөөнт талбараа?
Ай хүний ганц хайраа?
Ай ганц нэгнээ сэтгэлээ?
Ай гэвч яалтай билээ?
Айдаа тэдний буруу биш шүү дээ тэрэнгүй л бол хэцүү санагдаж хоолойг нь сонсохгүй л бол байж суух эцэсгүй болдог ганцхан өөрийнх нь юм шиг санагдан зөвхөн түүнийг хайрлаж ирсэн байтал нэг л өглөө босоод ирэхэд тэнгэр нурж байгаа юм шиг хүнд мэдээ тэднийг угтаж байна шүү дээ.. Тийм байтал ингэхгүй гээд ч яах билээ тийм биз дээ?
Хувь хүний сонголт гэж бодоод тавиад явуулах хэрэгтэй гэж бодсон ч өчнөөн жил өрөөсөн хайраар хайралсан байтал
Шууд хүлээн зөвшөөрнө гэдэг тэдэнд маш хүнд байгаа гэдгийг би ч мэдэж байна. Биеэрээ би ч мөн туулсан учраас тэр шүү дээ..
Ийм л учраас энэ бүхэнд хэн нэгнийг буруутгана гэдэг маш хэцүү байгаа бизээ..

Тэдний бус хүмүүс та бүхний л хүслээр болж дээ..

Яагаад хүлээн авч болоогүй юм бэ?
Яагаад үзэн ядсан юм бэ?
Хүний л сэтгэл зүрх байтал
Яагаад эсэргүүцсэн юм бэ?
Ямар чи оронд нь байгаа биш
Тэдний сэтгэл мэдэг гээд дэмжиж болоогүй юм уу?
Хайртай idol чинь байтал яагаад тэдэндээ ингэж хандаж байгаа юм бэ?

Энэ бүх асуултууд ингээд хариултгүй үлдэгээ.






Гэвч





Хүний сэтгэл өөрчлөгдөх болов уу?
Ер нь өөрчлөгддөг болов уу?







Хариултыг та бүхэнд үлдээе..
Гэхдээ нэг зүйл асуумаар байна
- Эцэс сүүлд нь нэгэнт бие биенээ гэсэн гээд тэднийг дэмжих байсан уу?




Хэсэг тайвшираад бодоход энэ салалт зөв байсан ч юм уу? Хэн мэдэхэв.....

Truth of JENKAI [Completed]Where stories live. Discover now