2.

175 27 3
                                    




Сургуулийн амьдрал минь ямар вэ гэж үү?

Зүгээр л ХОГ. ХОГ, ХОГ, ХОГ, БАС ДАХИН ХОГ!!!

Энэ сургууль гээч хогын саванд нь ганц Жоннигын вирус аваагүй нь үүдний хөгшин хамгаалагч бид хоёр л байдаг. Бусад нь бүгд хүнд тахал туссан өвчтөнгүүд. Аюулт вирус нь харин Жонни. Толгой нь бүхэлдээ Жоннигоор дүүрсэн ялзарсан тархитай зомбис. Бурхан минь, би хэр удаан тэсэх бол доо?! Нэг л өдөр дэлбэрэх байх. Бүгдийг нь сүйрүүлж шатаах цөмийн аюулт зэвсэг, одоо тэр нь сүр хүчээ үзүүлэх нь цаг хугацааны л асуудал болоод байна.

Хажууд завсар чөлөө гаргахгүй чалчих энэ нэг зомби.

- Яг яагаад намайг 70 гаргаж байгаа гэж! Яагаад! Хэрэв манай Жонни байсан бол асуудалгүй 100 гарах байхдаа. За яахав! Жонни нэг л өдөр зориг ороод надад сэтгэлээ илчилбэл тэр үед! Жонни угын надад хайртай юм чинь хичээл дээр минь туслаад л... Тэгээд асуудалгүй 100 гарна, би! Харж л байгаарай толгой дээрх хэдхэн хялгасаа гөлийтол самнадаг завхай хөгшин минь! Жонни минь кинон дээр гардаг шиг надад томъё зааж өгөөд л, би Жоннигындоо очоод л, Жонни надад жигнэмэг сүүтэй өгөөд л, хичээлээ орой болтол давтаж байгаад ширээн дээр нь унтаад, тэгээд намайг...

Бурхан минь! Энэ миний өмнөх амьдралын гэсгээл нь юм уу!

Хажууд минь гараараа ямар нэгэн зүйлийг дүрсэлж хөдөлгөн хааяадаа нүдээ гялалзуулсаар гараараа энгэрээ зөрүүлэн тэврээд ягааран бутрах хацраа дараа нь халхлах зомбиг ганц сайн нударч аваад өөрийн яриагаа эхлүүлэв.

- Яааааааааааая л даа!!! Яагаад байгаа юм бэ?!

- Сүншин~а миний найз байна шдэ. Тээр тэнд харагдаж байгаа одыг алган дээрээ тавиад дэргэдээс нь харж чадах уу?

- Тэнд ямар ч од алга.

- Толгойгоо ажиллуул!! Наад бөндгөр чинь малгай тогтоохоос өөр хийж чаддаг зүйлгүй биш байлгүй дээ.

- Зза.

- Тэгээд чадах юм уу?! Үгүй юм уу?!

- Юү гэж чадах юм. Тэр чинь хол дээрээс нь боломжгүй. Тэнэг юм асуух юм.

- Тэнэг байна уу?

- Тийм ээ. Бүр сүпер тэнэг.

- Би өдөр бүр тэр сүпер тэнэг боломжгүй яриануудыг сонсож байна. Боддоо! ӨДӨР БҮР.

- ЯААА!! Наад амаа мэдээрэй!

- Тэгээд чи намайг яана гэж? Хадагтай хэт ургуулан бодогчоо.

- Би чамд гомдлоо. Чам шиг өөдгүй найз байдаг юм уу?

- Сүншин~а! Хөөе! Хаачих гээвээ.

Нүдэндээ нулимс бүлтэлзүүлсээр хоолны танхимыг орхин гарлаа. Би араас нь орилсон хэдий ч тэр яваад өгөв. Арай л муухай хандчих вуу даа. Гомдоочихлоо. Тийм ээ тэр гомдчихлоо.

- За арай ч дээ!

Амандаа бувтнасаар идэж дуусгаагүй хоолоо хаягдал хэсэгт хаяад цараа хангинуулан орхичихоод Сүншины араас хурдаа аван гүйлээ. Аргадах хэрэгтэй. Найз чинь уйлвал аргадах хэрэгтэй биз дээ. Уйлах шалтгаан нь чи бол бүр ч сайн аргадах хэрэгтэй.

Ухаан жолоогүй сургуулийн ойролцоох мухлаг руу гүйв. Алт эрт гүйгээд одсон тэрний бараа нь ч үл үзэгдэх тул очсон байх магадлалтай тэр газар луу хурдаараа зүгэллээ. Сургуулийн урт шар коридороор миний гүйх хөлийн чимээ л сонсогдохоос өөр торж дуулдах юмгүй байлаа. Эсвэл би ухаангүй гүйхдээ Сүншинаас өөр юүг ч авч хэлэлцэж байхааргүй байсан байх. Хэн мэдлээ. Лавдаг надаас өөр хүн байгаагүй. Гэхдээ нэг том ослыг хүртэл.

- Өвдөг минь...

Яааая! Юү мөргөчихөв дөө, би чинь. Өвдөж байна. Хана мөргөөд саваад уначихаж байгаа юм байх даа. Хөөрхий өвдөг минь.

- Чи зүгээр үү?

Байз даа? Юү вэ?! Гар уу даа?! Юүн гар байдаг билээ?! Хэний гар?

Нүүрний минь өмнө сарвайгаастай гарыг дээш нь өгсүүлсээр том гарны эзнийг гарах гэвэл тэр нүүрээ халхалж маск зүүсэн байв. Хар маск, нэвсгэр бараан хослол, саравчтай малгай зэрэг өмссөн түүнээс олж харж чадах минь зөвхөн түүний нүд л байх шиг. Бор туяа нэвчсэн гүн. Гайхалтай.

- Өвдөж байна уу?

Бурхан минь?! Би сая түүнийг үнэхээр удаан ширтчих шиг боллоо. Юм үзээгүй аятай өлөнтөж харсаар байгаагаа гэнэт санасан би хурдхан шиг өндийх гэж оролдсон ч саяхны шархнаасаа болж нурж унах нь тэр.

- Эмнэлэг явах хэрэгтэй юү?

Тэр унах үед минь хоёр гараараа түшиж авахад яг л маш том хөвсгөр орон дээр унаад зөөлнөөр бүчүүлэх шиг тийм аюулгүй мэдрэмж төрсөнд бүх өвдөлт минь байхгүй болчих шиг. Тэврүүлээд л баймаар байх шиг. Хоромхон зуурын тайвшруулагч шиг.

- Хэрэггүй байх аа. Зүгээр болохоор...

Хүсээгүй ч түүний энгэрээс холдох гэсэнд тэр тэвэрсэн чигээрээ босчихов. Би тийм ч хөнгөн шингэн биш байтал тэр ядах зүйлгүй өргөчих нь тэр. Гайхмаар, цочирдмоор...

Бурхан минь, тэр хаашаа явах гээд байгаа юм бэ?

Арай... Ингээд шууд аваад явчихна гэж байдаг аа? Улаан цагаандаа гарчихсан юм бэ?!!!

- ТУСЛААААРАЙ, НАМАЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА!!!!!!!!!!

• • •














Хүлээж байгаад баярлалаа.

Гаж ЦАРАЙЛАГ. /Johnny//Where stories live. Discover now