Хусогыг ажилдаа явсны дараа найзуудтайгаа уулзахаар гарлаа. Өглөө хэлэх гэж байсан ч сэрэхээс өмнө ажилдаа явсан байсан учраас түүнийг ажлынхаа завсраар залгахаар нь л хэлнэ гэж бодон гадуур зугаалав.
Нэгэн кафед сууж байтал ахлах сургуульд үерхдэг байсан залуутайгаа тааралдчихав. Тэр чамайг BTS сонсож, Хусогыг биасалдаг байсныг мэддэг ч. Чамайг түүнтэй гэрлэсэн гэдгийг мэдээгүй байв.
Найзуудтайгаа сууж байсан ширээндээ түүнийг урин одоо ямар байгаа талаараа ярьцгаан, өнгөрсөнд болсон хөгтэй явдлуудаа ярин инээлдэн суутал
-......., Би чамайг даая. Удаан уулзаагүй юм чинь юу авахуулмаар байна.
Чи- Болж байна шүү. Тэгвэл нэг шоколадтай бялуу. Одоохондоо л гээд хөхрөлдөн инээлдэв.
- Яг хэвээрээ шүү. За би авчихаад ирье.Түүнийг бялуу авахаар боссон үед Хусог залгалаа.
- Хаана байгаа юм?
- Найзуудтайгаа уулзаж байна.
- Аан заза. Хонгор минь гэртээ эрт ирээрэй. Чамгүй гэрт байсан чинь гэр хоосон оргиод эвгүй байна. Санаад байна.
-Би ч бас чамайг санаж байна. Гэхдээ байж байдаа. Чи гэртээ ирсэн юм уу?
-Ммхм өнөөдөр бүгдийн амар гээд эрт тараачихлаа. Дараа долоо хоногоос аялан тоглолт эхлэнэ гээд. 5 хоног амар гэсэн.
-Хусогааа, Би одоохон очлоо.Хусогтой яг утсаар ярьж байтал хажуунаас
....-аа май, Энэ чиний шоколадтай бялуу гэж чанга хэллээ.Түүнийг хусог сонссон бөгөөд утасны цаанаас
-Сая хэн байсан бэ?!
-Би чамд хэлж байсандаа ахлах ангидаа нэг л хүүхэдтэй үерхэж байсан гэж. Түүнтэй өнөөдөр тааралдаад бид нар хамт юм ярьж сууж байлаа. Заза нээх сүртэй зүйл биш. Би одоо очлоо.
-Үгүй ээ, Хаана ямар газарт байгаа юм? Би очоод авъя.Чи түүнд байгаа газраа хэлэн утсаа таслаад яриагаа үргэлжлүүлэн ярин инээлдэв. Өнгөрснөө дурссаар байгаад цаг явсныг ч мэдсэнгүй. Хусогыг залгасан байх гэтэл нэг ч дуудлага ирээгүй нь сонин.
-Хонгор минь одоо л намайг санаж байна уу? Их завгүй байсан бололтой гэж зурвас ирэв. Гэнэт ирсэнд нь гайхан эргэн тойрноо харахад цаахна талд харагдах ширээнд суун нэг л тийм гэхийн аргагүй харцаар харан сууж байв.
-Хонгор минь,Наад залуугаасаа зайтай суу!
-Би одоо очоод наад залууг чинь нэг цохиод авахад бэлэн байна шүү! Бяцханаа!
-Наад залуудаа чи хэний эхнэр гэдгээ хэлээгүй бололтой. Магадгүй би очиж хэлэх ёстой байх!Тэр ийнхүү угсруулан зурвас бичсэний дараа ширээний хажууд тулж ирж зогсов.
-Уучлаарай би эхнэрээ аваад явчих уу? Гэж хэлээд гараас чинь хөтлөн босгож ирээд Жүхёк руу харж гараа сунган
-Сайн байна уу? Би ....-ын нөхөр Жон Хусог. Танилцсандаа таатай байна. Тэр гараа татаж авснаа гэхдээ бид хоёрт гэртээ очоод хийх ажил их байгаа учир түрүүлээд явлаа баяртай.
Түүний гарнаас хөтөлсөөр машинруугаа алхаж байхдаа
-Чи 5 хоног амрах нь байна шүү дээ. Хоёулаа юу хийхээ төлөвлөх хэрэгтэй байх.-Өнөөдөр чамайг сахилгагүйтсэний чинь төлөө шийтгэх болно. Гэртээ харьцгаая!
💕💕💕
YOU ARE READING
You are my Jhope
FanfictionBTS хамтлагийн Жон Хусог чиний нөхөр байсан бол. "𝔪𝔦𝔫𝔢" 𝔣𝔦𝔯𝔰𝔱 "Минийх" цувралын хамгийн эхний Reaction. ©️Hobinu