Төгсгөл

4.8K 264 9
                                    


Би түүнийг цааш түлхэж унагаагаад хартал маш хурц гэрэл ойртож байлаа. миний нүдний минь өмнүүр бүх дурсамж эргэлдэж одоо ингээд үхэх нь дээ гэж бодоод нүдээ аньтал намайг хэн нэгэн түлхэх нь тэр...

Эргэж харвал Жонгүүг.

Би цусандаа хутгалдаж энд тэндээ шалбарсан Жонгүүгийг хараад яаж байгаа мангар вэ би одоо яах юм бэ гэж ихэр татан уйллаа. Удалгүй түргэн ирж цусандаа хутгалдсан Жонгүүгийг машинлуугаа оруулж би дагаад суулаа.

Жонгүүгийн талаас

Ямар хүйтэн байнаа. Би энд ганцаараа ингээд үхэх юм гэжүү. Сона би чамд хайртай байсын шүү. Амьддаа хэлж чадаагүйд уучлаарай.

Flashback 10 жилийн өмнө
Намайг тоглоомын талбайд ганцаараа уйлж байхад нь нэг охин ирээд нулимсыг нь арчиж битгий уйл гэж хэлээд надад зайрмаг өглөө. Тэр охин их хөөрхөн инээгээд: Намайг Ким Сона гэдэг чамайг
Би: Жон Жон... Гэнэт ээж хүрж ирээд намайг хөтлөөд аваад явчихлаа тэр охин надлуу гараа далалсан юм.
5 жилийн дараа би түүнийг аавынхаа ажил дээр дахин тааралдлаа. Үнэхээр хөөрхөн болж өсжээ.
Дахиад 5 жил харалгүй амьдарчээ. Аав ээжийгээ нас барсанд заримдаа баярлах шиг учир нь Сонагийн хажууд аваачсан шүүдээ
flashback end

Миний талаас

Бүх зүйл удаашран яг л миний амьдрал дуусах болсон юм шиг л толгой өвдөнө. Яагаад? Яагаад намайг түлхээд өөрөө машины урдуур орж байгаа юм? Яагаад? Ийм тэнэг зүйл хийчихсэн юм?

Хүн хайртай хүнээ алдахаараа л хайртай гэдгээ ойлгодог юм байна. Тиймээ би түүнд сайн юм байна. Дөнгөж одоо л мэдэрч байхад ингээд орхиод явчихаж болох юм уу?

эмч нар түүнийг оношлоод: 2 хавирга нь хугарч уушгийг нь цоолсон байна. Даруйхан хагалгаанд оруулах хэрэгтэй. Гэхэд нь миний сэтгэл пал хийгээл явчихлаа.

Эмч: та асран хамгаалагч нь уу. Хагалгаанд оруулахад таний гарын үсэг хэрэгтэй байна.

Би: За ойлголоо гэж сул дуугаар дугарна.

Хагалгааны өрөөны гадна би юу хийхээ мэдэхгүй дэмий л залбирч уйлж сууна.
Бүр аав ээжлүү ч хэлэхээ санасангүй.

Бүтэн 6 цаг өнгөрсний дараа эмч гарж ирээд хагалгаа амжилттай болсон. Хүнд үеээ даваад гарлаа одоо сэрэхийг нь л хүлээх үлдлээдээ гэж инээмсэглэн хэллээ. Би эмчид талархсанаа хэлээд аавлуу залган хэллээ.

2 жилийн дараа

Би сургуулиа төгсөж их сургуульд орсон. Харин ах маань И Сана-тай гэрлэж одоо удахгүй төрөх хүүгээ хүлээж байна. Гэвч Жонгүүг одоо болтол сэргэсэнгүй. Энэ 2 жил их юм болж өнгөрчээ. Би Жиминээс сэтгэлээ татаж зөвхөн Жонгүүг л асарч Жонгүүг л үнсэж түний л царайг харж амьдарчээ. Өнөөдөр тэрний төрсөн өдөр учраас би түүнтэй өдөржингөө хамт байхаар шийдлээ.

Хэрвээ тэр өнөөдөр л сэрчих юм бол би бурханд насаараа баярлаж Жонгүүгийг насан туршдаа хайрлаж хамгаална амлий хэмээн ахин дахин хэлэхэд

Жонгүүг: чи амалсан шүү гэх нь тэр. Би нүдэндээ ч итгэсэнгүй Жонгүүгийг тэвэрч аваад уйлж гарлаа.

"Чи чинь яасан мангар юм бэ намайг үүрд хүлээлгэх гээ юу мангар минь"

Жонгүүг: Намайг хүлээсэнд баярлалаа мангараа😊

Миний Мангар [Дууссан]Where stories live. Discover now