O N E

2K 110 3
                                    

Со Эми

"Чи бол бүхэл бүтэн энэ барилгын эзний охин! Яаж зүгээр энгийн ажилтан байх гэж вэ?" хэмээн миний ажлын шинэ хамтрагч Жэнни хэлэн инээнэ.

Зүгээр л мөрөө хавчаад "Аав намайг ажлаас болж хэт их стрессдүүлэхийг хүсээгүй юмаа тэгээд л багаас нь эхэл гэсэн. Өмнө нь огт жинхэнэ ажлын талбар дээр гарч үзээгүй юм чинь би ойлгож байгаа."

Хамт ажиллах өөр нэгэн болох Жисү "Магадгүй эсрэгээрээ чамд сайн хэрэг болох байхаа." гээд намайг тайвшруулах мэт гуяан дээр зөөлөн цохив.

Тэр хоёртой хэсэг инээлдэн яриа өрнүүллээ.

Цайгаа ууж дуусган . Хэдийн хаана юу байдгийг сайн мэддэг байсан бол амар байхгүй юу.....

~~~~~~~~~~~

За тэгэхээр өөрийнхөө талаар товчхон ярья.

Намайг Со Эми гэдэг, өнгөрсөн долоо хоногт 21 хүрсэн. Гайхалтай биш гэж үү? Албан ёсоор насанд хүрсэн хүн боллоо шдээ! Яааяя.....ёстой янзтай....

Надад ах, эгч эсвэл дүү аль нь ч байхгүй. Миний амьдралд ээж гэх хүн үгүй болсон.

Боловсролын хувьд хувийн сургуулиудад явж төгссөн бөгөөд одоогоор зөвхөн хичээл нтр гэж л явдаг байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр надад огт жинхэнэ дотны найзтай болох.....эсвэл ямар нэгэн романс бүхий харилцаа үүсгэх боломж өдийг хүртэл олдоогүй гэсэн үг юм. Тиймээс ч олон нийттэй харилцах чавдар маань....үнэхээр сул, дутагдалтай.

Хэдий сургууль соёлоо төгссөн хэдий ч аавтайгаа хамт амьдарсаар байгаа....яг л гүнж шиг. Ганцаардах, гуниглах, уйтгарлах, сэтгэлээр унах, уурлаж бухимдах гээд хүний сэтгэлийн хамгийн хэцүү мэдрэмжийг огт мэдрээгүй өссөн. Миний хүүхэд нас 'төгс' байсан.

21 нас хүрсний дараа л аав маань намайг одоо өсвөр насны хүндхэн үеийг туулж буй охин байхаа больсныг минь сануулсан. Одоо харин 'бие даасан хувь хүн' болж чадна.

Аав компаниа өргөжүүлэхээр шинэ салбар нээж байгаа бөгөөд хуучин туршлагатай ажилчдаасаа тэндээ шинээр томилон мөн шив шинэхэн хүмүүсээр ажиллах хүчнээ бүрдүүлж байгаа.

Харин би бол шинэков.

Өөрийгөө бүх талаар нь хөгжүүлэхийн тулд ажил хийхийг хүссэн бас аав хэлэхдээ намайг энгийн туслах ажилтан бол гэсэн. Энэ тал дээр би гомдолохгүй ээ, над шиг туршлагагүй хүнийг өөр ямар газар ажилд авах билээ.

BTS |Jung Hoseok| Ma Boss! Where stories live. Discover now