T H R E E

768 71 4
                                    

Со Эми

"Чи хоёр нүүртэй хүн юмаа. Яагаад ийм байдаг юм бэ?" түүнийг дагуулан коридороор алхах зуураа энэ асуултыг давтана.

Тэр харин асуух тоолонд тайвнаар "Хариулахгүй." гэх үгийг хэлнэ.

Үргэлжлүүлэн түүнийг чирсээр аавын өрөөний үүдэнд ирэн хаалгыг нь нээн ороход Хусог даган орж ирэв.

Аав түүнийг хармагцаа "Хусог!" гэсээр инээмсэглэн гар барина.

Хусог "Сайн байна уу? Ерөнхийлөгчөө!" гээд мөн гар барилаа.

Харин би хажууд нь хөмсгөө зангидан зогсоно.

Дахиад л биш шүү!

Тэр яг одоо үнэхээр хоёр нүүр гаргасан хуурамч нэгэн болж чадаж байна гээч.

"Хэр байна даа эрхмээ?" гэж ааваас асууна.

"Гайхалтай сайн байнаа чиний инээмсэглэлийг харсны дараа бүр ч сайн байна. Ажил дээр их эерэг сайн хандлагатай байдаг чинь надад таалагддаг шүү! Эми та хоёрт миний хэрэг гараа юу?"

"Хусог надад бүдүүлэг хандаад байна ааваа!" хэмээн би бухимдсаар гараа зөрүүлэн элгээ тэврэн зогслоо.

Аав над руу хараад Хусог руу харснаа эргэн над руу харав. Тэгснээ инээж эхлэхэд би гайхаж орхилоо.

Аав инээсээр "Тэр эгдүүтэй биш гэж үү? Халаасандаа хийгээд явж баймаар санагдахгүй байна уу?"

Юуу?!

"Тийм ээ." гээд Хусог над руу нэг нүдээ ирмэв.

"Гэхдээ аав-"

"Хонгор охин минь чи бол Хусогийн туслах. Тэр чамд даргын үүднээс хийх зүйлийг чинь зааж зааварлах эрхтэй хүн. Түүнээс биш тэр бүдүүлэгтээ биш зөвхөн ажлаа хийж байгаа гэдгийг ойлго." гэсээр намайг буйдан дээрээ суулгалаа.

Хусог миний урд зогсон "Би чамайг илүү сайн болгох гэж хичээж байгаа шүү."

"Сайн болгох гэнээ? Чи өөрөө-"

"Гайхалтай Эми ийм сайн дэмжигч даргатай чи их азтай юм." гээд аав түүний нуруун дээр зөөлөн цохино.

Хөмхийгөө зуусаар би "Тийм бишээ, би танд хэлээд бай-"

Аав "Ажил хийнэ гэдэг амаргүй зүйл. Бууж өгч болохгүй хонгор минь." гэснээ урд доош явган суугаад "Надад итгэ. Эхний хэдэн өдрүүдэд хүндрэлтэй зүйлс гардаг яваандаа гайгүй болчихно за юу?"

Санаа алдаад "Зааза."

"Сайн байна!" гээд босон Хусог харан инээсээр "Та хоёроор бахархууштай байна шүү."

BTS |Jung Hoseok| Ma Boss! Where stories live. Discover now