Юу гээч хайрт минь! Одоо ингээд бодохнээ чи бид цэг тавиад томоор эхэлж чадаагүй төгсгөл юм. Чи үгүй ертөнц диваажин байсан ч би амьдарч чадахгүй мэт санадаг байсан үе саяхан. Гэтэл би чамгүй амьдарч байна, амьсгалж байна. Санаа алдахын төдийд минь л чи надаас даажиж нэг л мэдэхэд өнгөт ертөнц харанхуйлаад би орь ганцаархнаа үлдсэн байсан. Чамаар дүүрдэг ертөнц сүүдрээр чинь хүртэл дутагдаад хоосон бас хүйтэн мэдрэмж намайг нөмрөн авчээ. Надад дуулдаг байсан дууны чинь хөг тасраагүй байна, хамтдаа алхдаг байсан цэцэрлэгийн модод нүцгэрч амжаагүй байна. Дэргэд зөвхөн чи л алга...
YOU ARE READING
Someone's thoughts
RandomХүн гэдэг амьд оршихуйн нүд гэх эрхтэнээр харсан үзсэн мэдэрсэн үзэгдэлээ үгээр илэрхийлэхүй...