.. Нуулгүй хэлэхэд би чамд үнэхээр сайн. Дасчихсан, дурлалдаа мансуурчихсан, харахгүй бол байж сууж чадахгүй, чиний тухай зарим бодлоосоо бүр ичмээр санагдана. Чи л байхгүй бол энэ үдшийн цаснаар нэг л юм дутах шиг.. Хэлсэн шүү дээ, ичмээр гэж.
Ийм атлаа би "Хайртай" гэж хэлж даанч чадахгүй юм. Магад би дассан сэтгэлийнхээ ард "Орхиод явчих вий" гэсэн эргэлзлээсээ айж байгаа. Чамаас өөрийг харж чадахгүй байгаа дурлалынхаа ард "Сул талыг нь мэдэхгүй" түгшүүрээсээ айж байгаа. Харцнаас минь хол үед "Надаас өөр хүн байх вий", төсөөлөлдөө живчихээд инээмсэглэж суухдаа ч чиний мөрөөдөлд би байхгүй байх вий гэдгээс айж байгаа.
YOU ARE READING
Someone's thoughts
De TodoХүн гэдэг амьд оршихуйн нүд гэх эрхтэнээр харсан үзсэн мэдэрсэн үзэгдэлээ үгээр илэрхийлэхүй...