Өглөө эртлэн боссон учраас өдөр их үр өгөөжтэй байх шиг . Амралтын өдрөөр олон хичээлтэй ч гэсэн чөлөөт цаг гаргах гэж хэрэндээ л хичээсний үр дүнд кафед суун бага ч болов ч энгийн байх боломжтой болсон минь энэ юм .
Хэдий дутагдах гачигдах зүйлгүй өөрийнхөө хүссэн бүхнийг авч яаг гүнж шиг л өссөн ч том болох тусам баян тансаг амьдрал биш харин энгийн хүний амьдралаар амьдрах хүсэл мөрөөдөлтэй болсон . Долоон хоногийн долоон өдөр өглөөнөөс авхуулаад л1- ёс суртхуун
2- оёдол хатгамал
3- түүх
4- хөгжим , бүжиг
5- Биеэ зөв авч явах
6- олон үндэсний хоол
7- тулааны урлаг зэрэг тоо томшгүй хичээлүүдийг сурч боловсорч аль хэдийн 19 жил өнгөрч . Бүх зүйлийг ээжийнхээ хүслээр хийх гэсээр байгаад өөрийгөө ч хөсөр хаясаар нэн л мэдхэд 19 жилийг ардаа өнгөрөөчихөж .Зохиолчийн талаас
Энэ охин бол Солонгос болон Монголын ирлиз юм . Түүний ээж Солонгост маш том эмнэлэг ажлуулдаг. Тэнд нь ядуу ард иргэдээс эхлээд хааны удмын хүмүүс ч үйлчлүүлдэг. Харин аав нь охиноо машинд дайруулахаас хамгаалж өөрөө машины урдуур орон нас барсан бөгөөд БНМАУ (Бүгд найрамдах Монгол Ард Улс ) - ийн офицер байсан .
Охин гаднаа их даруухан бас шийдэмгий байдаг ч тэрний хүүхэд нас ямар ч хөгжилтэй зүйлгүй өнгөрсөн бөгөөд хаяа ч болов ээждээ эрхэлж өөрийнхөөрөө эрх чөлөөтэй хэрэг тарьж энгийнээр амьдрахыг хүсдэг юм. Ээжийнхээ өмнө хэзээ ч хүүхэд шиг өхөөрдөм, гэнэн , хөгжилтэй төрхөө харуулж байгаагүй тэр зөвхөн өөрийн сайн найз болох Ду Кёнсүү гэх хүйтэн хөндий ууртай харагддаг ч их нээлттэй өхөөрдөм залуу цэрэгт л үзүүлдэг байсан юм . Гэвч сайн найз нь цэрэгт яваад ирэлгүй цэрэгт үлдэж эх орныхоо төлөө зүтгэж тусгай салаанд элсэхийн төлөө хичээж байгаа билээ.Урт бор хар өнгө холилдсон шулуун үс , давхраатай жижигхэн нүд , дээд уруул нь бага зэрэг нимгэн харин доод уруул нь зузаан , 169 орчим өндөртэй туранхай охин бол Ким Руна юм .
Миний талаас
Кофэ уун суунгаа шилэн цонхны цаагуур зөрөн өнгөрөх хүмүүсийг харан бодолд автаж байхад минь утас минь дуугаран харвал
" Ялдам хадагтай " гэж хадгалсан дугаараас байх нь тэр . Ногоон товчин дээр даран чихэндээ утсаа наан
- Байна уу?
- Хаана байна ?
- Кафед
- Хичээлээ ясан юм ?
- Цаг хагасын дараа хичээлтэй.
- Ээж нь чамд нэг чухал зүйл хэлэх хэрэгтэй яаг одоо гэртэй хүрээд ир .
-Ойлголоо. Удахгүй очлоо.
Чихэн дээр минь утасны "дүүд~ дүүд" гэх дуу дуулдан утсаа үүргэвч рүүгээ хийн ширээн дээрээ кофеныхоо мөнгийг тавин Кафегаас гаран такси барин гэр лүүгээ зүглэв.
Гэрт ирэн дотогш ороод
- Би ирлээ гэж хэлэн үүдэнд гутлаа тайлан зогсож байхад ээж том өрөөнөөс
- Хичээлээ өнөөдөртөө тасалчих гэж хэлэв.
Хэлсэн үгэнд нь гайхан ээжийн дэргэд очиход тэр нэгэн өөрийн үеийн залуутай хамт сууж байв . Гайхаж байгаараа харуулахгүйг хичээн дэргэд нь очин бөхийн мэндлэхэд ээж
- Энэ хүн бол ээжийнх нь гэрлэх хүн гэх нь тэр .
Гайхсан царай гаргахгүй гэж бодсон ч өөрийн ирэхгүй л царай минь хувьс хийж
- Юу гэсэн үг юм? Та арай үгүй байлгүй дээ гэхэд ээж- арай юу гэж ? Би гэрлэж болно биз дээ ? Одоо чи ч гэсэн мөрөөрөө амьдар . Нэгэнт л ээж чинь гэрлэж шинээр амьдарлаа эхэлж байгаа учир чамайг ч гэсэн шинээр амьдраасай гэж хүсэж байна . Мөнгөний тал дээр санаа зовох хэрэггүй. Энэ хүн бол Ли Жинвүк . Удахгүй чиний аав болно.
- Та надаар тоглоод байна уу ? Бүхэл бүтэн 19 жил намайг өөрийн утсан хүүхэлдэй байлгачхаад одоо болхоор өөрөө хүнтэй гэрлэх гэж байгаа юм уу ? Та ч энэ бүх хугацаанд үнэхээр их жаргалтай байсан бололтой. Аав минь энийг тэнгэр дээрээс хараад юу гэж бодож байгаа бол !!! Би лав та хоёрыг зөвшөөрөхгүй.
Гэрээсэй гаран саяхан танилцсан охин руугаа залган хамт клуб орхоор болон тэрний өгсөн хаягаар яван очвол " Lotto " гэсэн бичигтэй том цэнгээний газар байв . Миний хувьд эн анх удаагийнх болхоор сандарч байсан ч өнөөдөр болсон зүйлээс болж уул хүрэн нөгөө охиныг нүдээрээ хайх бол тэр над руу гараа даллан зогсож байх нь тэр. Тэрэн дээр явж очин
- Сайн уу?
- сайн . Орцгооё .
Бид хамт дотогш орон Бармэний өмнө суун надад тохиолдсон явдлын талаар ярилцана. Энэ охиныг Ким Хисан гэдэг бөгөөд. Их сургуульд Сэтгэл зүйчээр сурч байгаа.
Хамаг юмаа архи уунгаа түүнд уудалж байгаад өөрийгөө хэр их согтсон талаар ч анзааралгүй байж байгаад угаалгын өрөө орхоор босохдоо л анзаарав . Гэнэт толгой дайвалзан сонин болж дотор муухайрч гэнэт л урдаа байх нэг өндөр юмнаас зуурч аваад бөөлжиж эхлэв. Тэгээд хэсэг тийм байдалтай байсны эцэст дээш хараад хоёр том чих олж харав...■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■■
Энэ залуу хэн бэ ? Таагаад хүссэн нэг хүн дээрээ дүрд ороорой ч😛😻😍
YOU ARE READING
~Kings heart~
Fantasy- Ер нь чи хэн юм бэ ? Эрх мэдлээрээ намайг далаалгах гэсний хэрэггүй шүү . - Чи согтуу байна - Үгүй ээ би огт согтоогүй байна . Чи муу ханхүү байлаа гээд би чамаас айна гэж бодож байна уу? Миний хөлийг үнс хогийн их зантай амьтан минь. - Чи их...