За сайн уу даа? Удаан уулзсангүй шүү. Эргээд та нартайгаа уулзах сайхан байна шүү.^^
@lil_yuno22 асуултанд хариулцгаая<3
Q: Хэрхэн хүмүүсийн анхаарлыг татахаар зохиол бичих вэ?
A: Миний бодлоор эхлээд COVER зураг. Хүмүүс түрүүлж мэдээж ковер зурагыг харна шүү дээ. Дараагийн алхам бол өгүүллэгийн агуулга. Болж өгвөл хэрэггүй зүйл нуршихгүй байх мэдээж хэрэг үг үсгийн алдааг гаргахгүй байх хэрэгтэй. Хаа хамаагүй толгойд орж ирсэн зүйлээ бичээд байвал гол утга гээд байгаа зүйлээ гээж орхино шүү дээ. Өгүүлэгээ маш сайн нягтлах хэрэгтэй бодит байдалтай уялдуулж өгвөл илүү сонирхол татах байх. Тэгээд дүр бичиж байгаа дүрсэлж байгаа хүндээ тохируулж дүрээ сонговол тохиромжтой. Эцэст нь мэдрэмжиндээ итгэ. ^.-
Q: Зохиолоо бичээд уншигч буурсан гэсэн тэр үед яаж сэргээж авсан бэ?
A: Нэг хэсэг шалгалт шүүлэгэндээ бэлдээд тэгээд өгүүллэгээ бичиж эхлэх гэхээр эвлэхгүй бас аарийнхаа бичсэн өгүүллэгээ уншиж үзсэн чинь үнэхээр муу бичсэнээ ухаарж эхлэсэн. Тэгээд мэдээж ном уншсан. Том том зохиолчдод өгүүллэгээ хянуулж алдаагаа засуулсний дараагаар нилээд ахиц харагдсан шүү. Бас Bellis гэсэн ватт дээр зохиол бичдэг зорилго нэгтэй хүмүүстэй ярилцаж ойлголцох бас тус болсон шүү.
Q: Ямар зохиолчоос үлгэр дуурайлал авдаг вэ?
A: Хүндэлж явдаг зохиолч олон шүү. Гэхдээ онцолж явдаг хүмүүс ч бас бий шүү^^
@HeavenPageMongolia Alice эгч минь<3
@YUTAKA_M Юүтака эгч<3
@StarLitFics Гэгээ зохиолч<3
За ингээд хариултууд минь багахан ч гэсэн тус болсон гэж найдъя^^