Хэсэг: Хоёр
"Feeling"
---
Чиний хөгжмийн мэдрэмж үнэхээр онцгой. Үнэндээ ганцхан чи л надад бусдаас онцгой санагддаг ч чиний хөгжмийг мэдрэн түүнийгээ илэрхийлэх арга чинь надад хэн хүнийхээс илүү өвөрмөц санагддаг байв. Ердөө хөгжмийн аялгууг сонсоод бүхнийг мэдрэх нэгэн.
Даваа гарагийн өглөө бүр хичээлдээ хоцорч ирэхдээ өнөөх улаан цүнхээ бэлтгэлийн нойтон, хөлстэй хувцасаараа дүүргэж шөнөжин бүжиглэсэн гэдгээ илэрхийлэх мэт нүдэн доогуураа хөх туяа татуулсаар орж ирдэг байв. Багш нар чамайг бүжгийн улсын аварга болохоор чинь биш эсвэл хэн нэгэн онц сурлагатан болохоор чинь ч биш зүгээр л чиний дотор багтаж ядах энэ их бялхсан авьяас ирээдүйд амжилт гаргана гэж үздэг байсан тул хоцорч ирэхэд чинь нэг ч үг дуугардаггүй байсан сан.
YOU ARE READING
[✔︎] 𝐁𝐚𝐝 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝 ʲᵘⁿᵍ ʰᵒˢᵉᵒᵏ
Short Story"Би чамтай найз байхыг хүсэхгүй байна." "Яагаад?" "Яагаад гэвэл... Би чамд сайн." #ShortStory #Засаннийтэлжбуй2дахьхувилбар.