[6]

3.7K 397 3
                                    



Зовхи нь хүнд оргин, биеийн бүхэл хэсэг нь амь орж байна уу гэмээр их хөндүүрлэн өвдөж, Элизабет зөөлөн зөөлнөөр биеэ хөдөлгөн , бага багаар нүдээ нээлээ.
Нүдээ гэрэлд дасган, ямар ч хүчгүй сульдсан байх гараа өргөн толгойгоо барина. Түүний хоёр бугуйг нь боосон байх ба толгойгоор нь аймшигтай их өвдөж байгаа гэдэг нь царайнаас нь харахад илхэн харагдана. Толгойных нь өвдөлт нь арай гэж намдав бололтой тэр одоо л эргэн тойрноо тогтон харлаа.

Түүнийг ахин танил бус орчин бүрхэн авсан байх агаад тэр энэ удаад юу ч хийсэнгүй зөвхөн дээш харан хэвтэх аж. Босмоор байсан ч түүний бие ямар ч хүчгүй болсон байлаа. Тэр бараг л үхэж байсан байж яаж одоо амьд хэвтэж байгаадаа гайхаж байв. Түүнийг Тэхён ирж авсныг Элизабет огт санахгүй байгаа билээ. Мэдээж шүү дээ. Тэр хоол, усгүй тэр хар шоронд хоригдсон. Эхэндээ цаг хугацаа, өдөр шөнийг баримжаалж чадаж байсан бол сүүлдээ ямар ч баримжаагүй болон мөн ямар ч эрүүл ухаангүй болсон. Түүний ходоод аймшигтай ихээр өлсөн бие махбод нь бараг л өөрийг нь дотроос нь идэж буй мэт зовоож байлаа. Тэр энэ их өвдөлтийг биеээрээ мэдэрсэн шүү дээ.

"Ухаан орчихсон бол босдоггүй юм уу?" гэнэт түүний бодлыг таслан нэгэн баргил хоолой гаргах бөгөөд Элизабет энэ хүний хоолойг маш сайн таньж байлаа.
Ким Тэхёны хоолой. Яг л царай шигээ хүйтэн, цэвдэг, ширүүн хоолой.

Элизабет байрнаасаа хөдөлсөн ч үгүй. Царайны хувирал гаргасан ч үгүй.
"Чи намайг авраа юу?"

"Тийм гэж хэлж болно оо"

"Яах гэж?"

"Чи надад хэрэг болох болохоор" Тэхён ингэж хэлснийхээ дараа сууж байсан сандлаасаа босон хөнгөн алхсаар Элизабетын хажууд ирэв.
"Чи 3 хоног ухаангүй байсан. Биеийг чинь шидийн аргаар тэнхрүүлсэн ч Хусогын эмчилгээ чамд үйлчилсэнгүй. Шархнуудыг чинь эдгээж чадаагүй"

"Яагаад би чамд хэрэгтэй гэж?"

"Хүн чамайг аварч байхад баярлалаа гэдгээ эхлээд хэлж болдоггүй юм уу "

"Хэн ийм байдалд орууллаа даа" Элизабет ийн үглээд арай ядан босон суувал түүний урд хоол тавьсан байх ба Тэхён цонхруу эргэн харж зогсоод "Идчихээд яв" гэх нь тэр.

Элизабет өлсөж байсан тул үг хэлсэнгүй дуулгавартай нь аргагүй идэж эхлэлээ. Тэр гадаадад амьдарч эхэлснээсээ хойш гартаа огт савх бариагүй мөн бугуйн дахь гинжний шархнаас нь болж гар нь бага зэрэг эвээ олохгүй салгалах аж. Тэхён хэсэг цонхны цаадах хар ойг харан зогссоор эргэн Элизабетрүү харвал тэр яг л өлсөж үхэх гэж буй хүн шиг харагдаж байв. Мэдээж шүү дээ тэр хоолгүй маш олон хоносон агаад өлсөөд бараг л үхээд сэхсэн. Тэхён түүний хажууд очиход Элизабет амаараа дүүрэн хоолтой түүнрүү гайхан харах аж. Тэхён хоолны тавцан дээр байх амны алчуурыг аваад доош тонгойн түүний эрүүг хөнгөхөн дээшлүүлээд уруулных нь эргэн тойронд наалдсан хоолны үлдэгдлийг арчиж эхлэв. Элизабетын нүд хэвийн хэмжээнээсээ томрох агаад яг л чөтгөр харж буй мэт Тэхён руу харах нь тэр. Тэхён түүний уруулыг анхааралтай арчих бөгөөд Элизабет түүний нүүрний булан тохой бүрийг судалж байгаа мэт нүд салгалгүй харж байлаа. Тэр анх удаа л Тэхёныг ийм ойроос харж байгаа билээ. Эвгүй байдлыг эвдэн Тэхён "Хэдий их өлсөж байлаа ч хааныхаа өмнө ийм ёс зүйгүй идэж болно гэж үү?" хэмээгээд түүний нүдрүү хараад өнөөх л доогтой инээмсэглэлээрээ нүүрээ чимээд түүнээс холдон зогсов. Элизабет ямар эвгүй байдалд орсноо одоо л ойлгов бололтой идэж байсан хоолондоо хахаж, алчуур аван амаа дараад ичин сууна.
"Болгоомжтой байгаач өмнө нь зугтаж байгаад үхэх шахсан дараа нь өлсөж үхэх гэсэн одоо харин хахаад үхчихвэл ичгэвтэр биз дээ ядаж авах ёстой шийтгэлээ аваад үхэх хэрэгтэй"
Мэдээж Тэхён түүнд шийтгэл өгөхгүйгээр зүгээр орхичихгүй нь тодорхой.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now