Наран шарлагын газрын хаа нэгтээ тас хар утаа суунаглан байх аж. Хэдэн цагийн өмнө энд хүүхэд залуус болон биеэ шарахаар ирсэн бүхий л хүмүүс багшралдан байсан ч одоо нэг муу хий нь гарсан бөмбөгний сэг л салхинд хийсэн байв. Тэгэхээр яг юу болсон бэ гэвэл...
1 цагийн өмнө зочид буудал дотор.
Жүхон: Алив ээ! Энэ нь илүү хөгжилтэй шдээ! Аишш..
Минхёг орныхоо хөлнөөс зуурчхаад: Үгүй ээ!! Би шарлагын газар луу л явна. Наадах руу чинь явахгүй гэж байна!! Тэглээ ч чи биш би амрах гэж ирсэн!
Жүхон түүний хоёр хөлөөс татахаа больж хувцсаа гөвөөд: За яахав тэгж л бай. Би ганцаараа явлаа. Дараа нь над руу гомдоллох хэрэггүй шүү! Биеэ сайхан шараарай, И Минхёг-шши.
Ийн хэлчхээд гартаа очих газраа тэмдэглэсэн постероо барьсаар Минхёгийн өрөөнөөс гарч одлоо. Харин Минхёг түүний сүүлд хэлсэн өгүүлбэрийг нь гайхсан өөрийн хийхийг хүсэж мөрөөдсөн зүйлээ хийхээр бэлтгэлээ базаагаад наран шарлагын эрэг дээр ирэв.
Хэн нэгэн хүн Минхёгийн мөрөн цохиход эргэж харваас нэгэн эмэгтэй зогсож байх аж. Хэрэв Минхёгаас өөр хүн харвал час улаан бикини өмссөн тасархай сайхан биетэй, эр хүйстэн бүхний хүсэж мөрөөддөг тийм эмэгтэй байлаа. Тэгээд эмэгтэй ичингүйрэн: У..учлаарай. Болвол утасныхаа дугаарыг өгөөч?
Минхёг шуудхан л: Болохгүй болохоор өгөхгүй ээ, ммхн. Бас уучилмааргүй байна аа. Тэгэхээр эндээс холдоно уу, шүү-шүү гэж хэлэнгээ нохой хөөх мэт гараа савлалаа.
Минхёг түүнийг өөрөөс нь холдсоны дараа: Ашгүй ингэж ажлаа хийх тухтай цаг ирэх гэж. Жүхоноос салах гэж бас үйлээ үзсэн шүү гэж үглэсээр хоёр хөлтэй хөндлөн модон хавтангийнхаа тавиурыг тугалган цаасаар бүрж эхэллээ.
Ингээд удалгүй үл мэдэгдэх утаа гарч эхлэхэд ойр хавийн хүмүүс явж хамгаалагчид мэдэгдэж орхив.
Хамгаалагч: За хэн энд ямар шуугиан тариад байна гэж том дуугарсаар булчингаа чангалан алхаж байснаа Минхёгийн төрхийг танингуутаа дуугаа намсгаж гараа урдаа аваад яг л гэм хийсэн хүүхэд багшдаа тал засах шиг: Нөгөө... Захирал аа, та энд юу--
Эргийн хамгаалагч түүний хийж байгааг харснаа мэл гайхаж байсан ч: Гайхалтай! Та бол суут ухаантан! Би танд зай чөлөөлж өгье! гэчхээд эрэг дээрх амрагчдыг нөгөө эрэг рүү шилжүүлж өглөө.
Минхёг юмаа хийж дуусгачхаад: Чив чимээгүй болчихсон чинь уйдчихлаа явъя дөө гээд хэт халуун нарнаас болж тугалган цаасан дээр түлэгдэх гахайн махнаас гайгүй гэснийг нь ам руугаа шидчихээд зочид буудал руугаа алхаж эхэллээ. Түлэнхий махны хар утаа суунагласаар...
![](https://img.wattpad.com/cover/192286857-288-k485244.jpg)
YOU ARE READING
ongshimmie
Short StoryЗахирал Минхёг, түүнийг хамгийн сайн мэдэх ажилтан Жүхон хоёрын хөгжилтэй адал явдлыг буулгасан богино бичвэрүүд. Жич: Minhyuk - Ongshimmie дууг сонсож, mv-г үзээд уншаарай. Cely 2020.11.16