Наёон: Бурхан минь, би ямар жаргалтай байна гээч гэж тэр жаргалтай нь аргагүй хөөрхөн инээмсэглэн хэлэв.
Жисүү: Гэхдээ чи тэр Жунин гэгчтэйгээ 30 хоног л үерхэнэ биз дээ.
Наёон: Тийм ээ
Жисүү: Салах юм байж ингэж догдлож хөөрч болж байгаа юм уу.
Наёон: Тийм байх л даа. Гэхдээ тэр ямар эгдүүтэй гээч.
Жисүү: Ашш, чи бүр солиорчихжээ. Тийм ээ солиорчихсон байна.
Наёон: Гэхдээ, үнэхээр бүр үнэхээр хөөрхөн. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, над руу харж байгаа харц гээд л...
Жисүү: Яг ямар гэж?
Наёон: Жонгүгийх шиг. Тийм ээ тэрний над руу хардаг зөөлөн энхрийхэн цаанаа л нэг хайрласан харц яг л Жонгүгийх шиг гэж хэлэх мөчид Наёоны нүдэнд нулимс хуралдан хоолой зангирах нь мэдэгдэнэ.
Жисүү юу ч хэлэлгүй түүнийг тэврэн авлаа. Наёоныг бүр тайвширах хүртэл нь бараг л 30 минут боллоо. Гэв гэнэт Наёон юу ч болоогүй мэт босож зогссоноо "Хоёулаа тахиа идье, бас Жунинийг ч дуудчихъя. Та хоёрыг танилцуулна аа."
Наёон: Жисүү! Жунин! Танилцаарай. Намайг хамгийн сайн ойлгодог хоёрхон хүн маань хоорондоо танилцахгүй бол болохгүй биз дээ.
Жисүү: Ким Жисүү, Наёоны хамгийн сайн найз
Жунин: Ким Жунин, Наёоны найз залуу
Наёон: Өнөөдөр та хоёр надад тахиа аваад өгчих. Би мөнгө аваагүй гарч ирсэн
Жисүү: Наёонаа, чи адилхан сурагч юм байж яагаад дандаа ингэж шулж байдаг юм бэ? Би явлаа...
Наёон: Байжийлдааааа
Жунин: Зүгээрдээ би та хоёрт тахиа аваад өгье.
Тэд идэж дуусаад Наёон, Жэнни хоёрыг автобусанд суулгаж өгөөд өөрөө цааш явлаа.
Наёон автобусанд суунгуутаа: Жисүү, харсан биз хөөрхөн байгаа биз. Бас эелдэг.
Жисүү: Тийм байна аа, тийм байна...
Наёон: Бид өнгөрсөн 7 хоногт 7 удаа болзсон.
Жисүү: Тэгээд л надтай ч уулзах завгүй хөөрч гүйгээд байсан юм байна л даа
Наёон: Тэр намайг зурсан 7 удаа. 7 өөр газар. 7 өөр хэв маягаар. Тэр 7 зурагны нэг л зүйл нь бүгд адилхан байсан. Юу нь гээч
Жисүү: Юу нь тэр вэ?
Наёон: Би тэр зурагнууд дээр бүгдэн дээр нь хязгааргүй жаргалтай байсан.
Жисүү: Аашшш, Чамайг ингэж жаргалтай байхыг ойрын 2 жил харсангүй санагдаж байна шүү.
Наёон: Тийм ээ. Тэрэнтэй цуг байгаа гэж бодохоор шөнө ч уйлхаа больсон. Жонгүгийг бараг мартаж байх шиг байна.
Жисүү: Тэгсэн дээр байх. Одоо чиний хажууд байгаа хүмүүсийг л хайрлах нь зөв гэж бодож байна...
Наёон: Тийм ээ. Бид хоёр цуг байхдаа бараг ярьдаггүй зүйл байхгүй байхаа.
Жисүү: Хмм, юу ярьдагийг чинь мэдмээр л байна шүү.
Наёон: Бид хоёр бүх зүйлсийг ярилцдаг. Тэнгэрт түгсэн оддын тухай, өглөө уусан кофений амтын тухай, өчигдөр орой үзсэн тоглолтын тухай, шашин шүтлэг, уран зохиолын тухай, урлагын тухай, түүхийн тухай, номны тухай жинхэнэ амьдралын тухай жинхэнэ зүйлсийг ярилцдаг. Бусад шиг тэр жүжигчин тэрнээс саллаа, тэр дуучин тэрэнтэй үерхлээ гэсэн шар мэдээ ярьдаггүй. Тэр надтай бүх зүйл дээр санал нэгддэг, яг л нэг хүн шиг. Намайг ном унших дуртай гэдгийг сонсоод худлаа жүжигчин гэж бодоогүй ганц хүн. Мэдээж чамаас гадна.
YOU ARE READING
ГЭРЭЭТ ҮЕРХЭЛ /ТҮР ЗОГССОН/
Любовные романыГОЛ ДҮР: Nayeon Kai Jungkook Энэ өгүүллэгт Наёон гэх охин Кай гэдэг залуутай танилцаж 30 хоног гэрээгээр үерхэх болно. Наёон хэдийгээр хуучны хайрт Жонгүгийг мартаагүй байгаа ч Кайд бага багаар татагдах болно. Тэд 30 хоног үнэхээр аз жаргалдаа умб...