Ви таксинаас буумагц эргэн тойрноо ажиглав. Гудамжны цаана зогсох 2 цагдаа, талхны мухлагийн дэргэд зогсох эмэгтэй түүнийг илт ажиглаж, үйлдлийг нь хянаж байгааг мэдээд тэднээс зам буруулан гудамжны өнцөг тойрлоо. Гэсэн ч тэд түүний араас алхамч холдолгүй мөрдөж эхлэв. 2 цагдаа гүйцэж ирэн барьж авахыг оролдоход тэр Америкийн элчин лүү пасспортоо үзүүлэн яваад орчихов. Аз болж түүнийг мөрдөж байсан хүмүүс хаалганы гадна үлдлээ. Түүнийг дотор ороход урдхан талд зогсох нуруугаар түүнээс арай намхан Ази залуу
- Би цагаач байлаа гээд Америкийн иргэн биш юм уу? Миний оюутны виз дуусчихаад байна. Гэтэл надад сунгуулах мөнгө алга. Үүнийг аргалах ямар нэг арга байх л ёстой. Ажлаа хариуцлагатай хийгээч. 7 хоног бүрт ажилчид чинь солигдчихсон байх юм хэмээн танхимд сууж байсан бүх хүмүүст сонсогдохоор чанга ориллоо.
Ви хаашаа явахаа шийдэн хэсэг зогсож байтал гэнэт хаанаас ч юм буутай хүмүүс гарч ирэн түүнийг барьж авахыг оролдоход тэр тэдний цохилт бүрээс нь бултан тэднийг газар унагаад бууг нь авахад танхимд байсан хүмүүс бужигнаж эхлэв. Дахин хаалгаар буутай хүмүүс орж ирэхэд Ви шатаар дээш зугатлаа. Араас нь энэ хүмүүс яагаад хөөгөөд байгааг мэдэхгүй ч ямар ч байсан зугатах ёстой гэдгээ л ухамсарлаж байв.
Хэдэн давхар дээш гүйгээд, хамгийн эхний хаалгаар ороод шүүгээ хөдөлгөн хаалгыг нээн дотогш орж ирэх боломжгүй болгоод цонхоор гарах арга сүвэгчлэн байтал араас нь хаалга нүдэх чимээ дуулдлаа. Ви цонхны тавцан дээр гараад доош харан өөрийгөө 4 давхарт байгаа хэмээн таамаглав. Тэр шатны хамгаалалтын төмөрнөөс барин доош дүүжлэгдээд савлан доод талын давхарын тавцан луу үсрэхийг хичээлээ. Түүнийг дүүжлэгдэж байх хооронд араас нь хөөж байсан хүмүүс өрөөнд орж ирсэн учир тэр тооцоололгүй шууд үсэрч орхив.
Гэвч тэр шууд доош унасан бөгөөд аз болж машин дээр нуруугаараа унасан учир багахан бэртэв. Булан тойрон гүйж байтал саяхан элчин дотор орилж байсан залуу машиныхаа дэргэд зогсон тамхи татаж байв.
- Хөөе. Чи хэрвээ намайг Парис хүргэж өгвөл би чамд 10000 доллар өгье хэмээн Ви амьсгаадан хэлэхэд өнөө залуу түүнлүү тоомжиргүй хараад
- Чи надаар тоглоод байгаа юм уу? хэмээн асуугаад тамхиа унтраан машиндаа суугаад машинаа асаалаа. Ви машиных нь дэргэд очин цонхыг нь цохиход тэр цонхоо доошлуулав.
- Чамд мөнгө хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Май. Урьдчилгаа гээд Ви цүнхнээсээ барагцаагаар 10к доллар гарган түүнлүү шидэхэд нөгөө залуу нүдээрээ инээн
YOU ARE READING
Намайг Авраач!!!
БоевикDon't wanna be lonely Just wanna be yours. "Save me" дууны утгыг гаргахыг хичээлээ.....