Сөүл хот орой нь 11цагХаа сайгүй архи тамхиний эхүүн үнэр үнэртэж хүмүүс чанга хөгжмийн хэмнэлд тааруулан унчихгүйхэн шиг бүжиглэнэ.
"За алив ээ охид оо! Ууцгаая л даа. Хэдүүлээ ингэнэ гэж тохироогүй биз дээ ммм?"гэж дугуйн ширээг тойрон суух архи дарсан даа хэт согтсон эмэгтэйчүүдээс нэг нь урдах аа барин бусдыгаа уруу татна.
Нэгэн нь ч түүний санлыг дэмжин хамт уун.Харин би уусангүй зүгээр урд байх жүржийн шүүсийг бага багаар балгална. Учир нь маргааш ажлын эхний өдөр учраас.
Гэнэт нэг нь дуу алдан босож ирсэн ээ "Хэдүүлээ шийтгэлтэй тоглоом тогльё. Лонх эргүүлээд таарсан хүнээс нь хүнд асуулт асууя. Хариулж чадахгүй бол шийтгүүлэе. Болж байна уу?"гэж бусдаасаа асуув. Бүгд л толгой дохин санал нэгдэж байлаа. Харин надад энэ санал нь нээх таалагдсангүй.Хэсэг хугцаа өнгрөхөд тоглоом сонирхолтой болж, үнэн ээ хэлэх нь хэлээд, шийтгүүлэх нь шийтгүүлж байв. Аз болж над дээр тэр лонх таарахгүй байлаа. Яг ингэж бодохтой зэрэгцэн өнөөх лонх нь над руу заачихлаа. Мөн таарч дээ.
"Ёо тийм байлгүй дээ. Эцэст нь нэг юм Ханёол уруу заалаа. За чи бэлэн үү?"гэхэд нь намайг хариулахын завдалгүй нөгөөдүүл маань миний өмнөөс тийм тийм гэцгээв. Би ч зүгээр толгойгоо хальт дохилоо. Буми "Чи яагаад Сэүн~ээс салсан юм?"энэ асуултыг асуусаны дараа охидууд уулга алдна.
Учир нь хэн ч яагаад намайг Сэүн~ээс салсаныг мэдэхгүй. Гэхдээ би Сэүн~ийг хаясан юм биш тэр л намайг хаясан. Харин тэр өөрийг нь хаясан юм шиг л жүжиглэж байгаа. Сэүн бол манай их сургуулийн алдартай оюутнуудын нэг байсан. Харин би Сэүн намайг яаж тоосон юм гэмээр тийм л нэгэн. Гэхдээ би үүнд хариулж чадахгүй ээ. Учир нь энэ миний эмзэг сэдэв, хэзээ ч санахыг хүсдэггүй зүйлсийн нэг учираас би юу ч дуугарсангүй .Буми"хариулах уу? Эсвэл шийтгүүлэх үү?"гэхэд нь би өөртөө итгэлтээгээр шийтгэлийг сонгосон. Өмнөх шийтгэлүүд нь харьцангуй гайгүй байсан болохоор би тайван байлаа...шийтгэл ээ сонсох хүртэл.
Буми devil smile гаргасаар"Энэ паб~ын хаалгаар түрүүнд орж ирсэн эрэгтэйг үнс "гэв. Охидууд ч орлилдон ширээгээ цохино.
Арай ч дээ. Тэгээд ямар юм нь орж ирнэ гээд хүлээх юм. Заваан гаж донтой юм ороод ирвэл яана.Надаас бусад нь бүгд хаалга уруу нүд салгалгүй ширтэнэ. Учир нь тэд хүний мууд дуртай болохоороо намайг хэнийг үнсэхийг харах гэж байгаа юм. Би ч тэд нарыг үл тоон утсаараа орлдон хэсэг сууж байтал охид гэнэт уулга алдаад дор бүрнээ царайлагын бишрэн ярина.
Би гайхан дээш хартал хэсэг залуус паб~ын хаалгаар орж ирэх нь үзэгдэв.
Хамгийн түрүүнд орж ирсэн нэгэн нь бусдаасаа илүү өндөр залуу байлаа. Хувцаслалтын харахад энгийн нэг загвараар хувцалсан байх бөгөөд долоовор хуруун даа бөгж зүүжээ. Тэд явсаар бидний ширээнээс холгүй байх ширээнд тойрон суув.
Охид дор бүрнэ намайг азтай байна. Хурдан очиж үнс хэмээн шаардана. Тэд намайг түлэхсээр тэдний суусан ширээнээ ойролцоо орхив. Арагшаа хартал найзууд маань надад алсаас амжилт хүсч бүр зарим нь бичлэг хийгээд эхэлчихсэн байлаа.
YOU ARE READING
Чихэрлэг уруул
RomanceБи анх түүнтэй ер бусийн ч гэмээр юм шиг эсвэл сохор азаар түүнтэй учирсан. Дэндүү төгс тэр нэгэн. Инээмсэглэх болгон доо хацрын хонхорхой гаргах тэр. Над руу ширтэх тэр гүн бор нүд. Дэндүү төгс савх мэт сүмбэн хуруу. Өндөр хамар, тэгээд бас...түү...