11

7.5K 509 10
                                    

Жонгүг түүнийг орж ирэхтэй зэрэгцэн "Б-би усанд орлоо" хэмээгээд хажуугаар нь гарахыг оролдсон ч Тэхён түүнд тийм боломж олгосонгүй.

"Тэгвэл... Хамт орцгооё? Болно биздээ? " Тэхён түүний гарнаас зууран чихэнд нь шивнэх төдийд л Жонгүгйин биеэр тог гүйх шиг болов.

"Ү-гүй ээ! БИ... би үнэхээр их хиртэй байгаа. " Жонгүг доош харан хуруугаараа оролдох бол Тэхён инээвхийлээд түүний эрүүнээс зууран өөр лүүгээ харуулаад "Гайхалтай! Тэгвэл хамт орцгооё? " хэмээгээд Жонгүгийг өргөн угаалгын өрөөг зорилоо.

"Б-би өөрөө явчхаж чадна аа? "

"Чи бохир байгаа? Тиймээс цэвэрлэх ёсгүй гэж үү? " Тэхён түүний цамцыг зөөлхөн тайлан хажуудаа тавихад Жонгүг байдгаараа ичин биеэ нуухыг оролдож байлаа.

"Яагаад ичсэн юм бэ? Чи үнэхээр сайхан харагдаж байна? " Тэхён инээгээд үсээ гараараа самнахад түүний дух ил гаран үзэсгэлэнтэй царайг нь улам тодотгох аж.

"Б-би өөрөө... " Жонгүг түүний гарыг түлхэн удаанаар өмдөө тайлж эхлэхэд Тэхён бүрэн нүцгэрсэн байлаа.

"Б-бурхан минь... " Тэр гараараа нүүдээ таглан ваананд орж суухдаа хэтэрхий их сандарсан болоод ч тэр үү хөл алдан Тэхёны дээрээс уначих нь тэр.

"Хараал ид! "Тэхён амандаа хараасаар Жонгүгийн араас зөөлхөн тэврэхэд тэр цочив бололтой гялс уснаас гарав.

"Н-намайг үнэхээр уучлаарай. Б-би санаандгүй л... " Жонгүг ээрч мууран түүнээс уучлалт гуйн хоёр гараа хавсрах аж.

"Новш гэж ... Чи яагаад ийм эмзэг юм бэ? " Тэхён хөмсөг зангидан уснаас гараад шууд л халаад авч өмсөн Жонгүгийг орхин гарлаа.

-

Өдрийн халуунд Жонгүг бачимдан өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрснийг ойлгож ядан ийш тийш холхино. Тэдний аав ээж хоёул ажилдаа явсан бөгөөд шөнө ирэх тухайгаа ч хэлээд амжсан юм. Удалгүй хаалганы хонх дугаран түүний хамгийн дургүй хүн орж ирлээ.

"Күүкие! Хонгор минь... Чи хаана байна! " Жимин орилсоор дээш гарахад Жонгүг хөмсөг зангидсаар доош буух нь тэр.

"Хайрт минь! Чамайгаа би ямар их санав аа? " Жимин чарласаар түүнийг хүзүүдэх үед Жонгүг муухай царайлсаар "Больж үз! Энд яах гэж ирсэн юм. Гарцгаая? " гэхэд Жимин хошуугаа унжуулан "Чамайг санаад ирж байхад хөөж байгаа юм уу! "

"Чи согтуу байгаа юм уу? Юу яриад байгаа юм? "

"Уянгалж чаддаггүй новш! " Жимин ярвайсаар цааш очин суухад Жонгүг түүнийг үүд рүү чирсээр "Гарч байгаад ярилцъя? "  гэхэд тэр улам л зөрүүдлэн "Би тэр daddy-тай чинь уулзаж байж явна шүү залуу минь? " гэх үед Тэхён дээрээс бууж ирлээ.

"Новш гэж... " Жимин уулга алдан Тэхёныг ширтэж эхлэхэд үүнийг анзаарсан Жонгүг шууд л түүнийг чирэн гаргаад " Дараа уулзъя!" хэмээгээд хаалгаа хааж орхив.

"Найз залуу чинь хэрэг үү? " Тэхён тоосон янзгүй хөргөгч ухан зогсохдоо ийн асуухад Жонгүгт яагаад ч юм гомдох сэтгэл төрөв.

"Тиймээ. " Тэр ч бас худлаа ярьчихлаа.

Тэхён цааш юм ярилгүй дээш гаран өрөөгөө түгжчихэв.

" Гомдмоор юм... "

𝐃𝐀𝐃𝐃𝐘'𝐒 𝐁𝐀𝐁𝐘𝐁𝐎𝐘Where stories live. Discover now