И Жунсог буюу миний талаас :
Урдаас минь угтах энэ харанхуй газраар хаа хүрэхээ мэдэхгүй ч алхсаар л . Яагаад энд зөвхөн харанхуй зонхилно вэ?
Магадгүй тэр одоо юу ч мэдрэхгүй байгаа юм болов уу ? Энэ чигээрээ харанхуй байсаар байгаад байвал тэр үхэж ч болохоор байдалтай байгаа шүү дээ .
Ямар ч аргаар хамаагүй энэ харанхуйгаас гарах хэрэгтэй . Би түүнтэй цуг үхэх гэж биш түүнийг аврахын тулд энд ирсэн.
Тиймээ би түүний оюун санаанд байна .
Хэдхэн өдрийн өмнө тэр клиник үхэлд орчихсон . Түүнд амьд үлдэх магадлал үнэхээр хомс байгаа гэж бодох төдийд л дотор минь энэ газраас ч илүү харанхуйлна .
Тэрэнд байгаа хоёр сонголт : Нэг бол одоо шууд үхэх ,
Харин нөгөөх нь хэдэн жилээр ч хамаагүй үхлээ хүлээн хэвтэх .
Гэхдээ ер нь бол сэргэх магадлал маш бага гэж эмч хэлсэн ч би үүнийг зөвшөөрөөгүй . Зөвшөөрөх ч үгүй надад үлдсэн ганц эрдэнэ минь дүү минь болохоор .
Тиймээс би Тагнуулын төв хороонд мэдэгдэж түүнийг өөрөө аврахаар шийдсэн нь энэ .
Өөрийн зохиосон виртуалаар ингэж аялана гэж бодож байсангүй .
Гол нь түүнийг үхэхээс нь өмнө сэрээх хэрэгтэй . Энэ аялал түүнийг бүрэн гүйцэд сэрэхээс нааш зогсохгүй бас хэрвээ түүнийг сэрээхээс өмнө тэр үхчихвэл би ч гэсэн хамтдаа үхнэ гэсэн үг лдээ . Гэхдээ энэ намайг тийм ч их айлгахгүй байна . Харин энд хэтэрхий их цагийг үр дүнгүй өнгөрөөж байгаа нь намайг айлгаж байна .
Түүнийг алдаад энэ хорвоо дээр орь ганцаараа үлдэж байснаас , Хамт ирсэн шиг ээ хамт буцах нь надад дээр санагдана .
Гэхдээ би түүнийг хамгаалахыг хүсч байна .
Тэгэхээр энэ харанхуйгаас ямар нэгэн байдлаар гарах хэрэгтэй .
САЙН УУ , ХӨӨЕ НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ ? ийн хоолойн хэрээр асуусан ч анх байсан шигээ Түнэр харанхуй , хоосон хэвээрээ л .
Би юу хийх ёстой юм бэ ?ц ааш энэ хэвээрээ алхсаар л байх уу ?
Эсвэл яг энэ цэг дээрээс өөрчлөлтийг хайх хэрэгтэй юу . Шийдэж чадахгүйн улмаас толгой минь задрах шахам өвдөнө .
Одоо би яах вэ ? Хэдий эр хүн ч гэлээ цөхөрсөндөө магадгүй түүнийг алдхаас айсандаа ч юм уу нулимс минь урсана .
Надад ганцхан чи л байна . Бид хэдийнээ эцэг эхээ алдчихсан шүүдээ .
Би үнэхээр айж байна .
Хэтэрхий гэгээлэг чамайг минь энэ харанхуй өөртөө уусгачихвий гэдгээс ..
Гэнэт хаа нэгтэйгээс нэгэн үл мэдэх хоолой
" Фани "
Би гайхаж юу билээ гэж бодож байтал нөгөө хоолой дахиад
Тиффани ... Миний Миёон
НАМАЙГ УУЧЛААРАЙ
YOU ARE READING
Inside out
AdventureИ Жунсог бол бусдын нүдэнд энгийн л нэг ахлах сургуулын сурагч . Гэвч энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт . Тэрээр 3н үеэрээ тагнуулч гэр бүлд төрж өссөн 3 дахь үеийн тагнуулч билээ . Нэг өдөр түүнд аймшигт мэдээ ирсэн нь түүний ихэр дүү Тиффани даа...