-2-

5.1K 203 15
                                    

Нүдээ арай хийн нээж эргэн тойрноо ажиглан хэвтэх Миюу юу ч санахгүй байх бөгөөд толгой нь хагарч байгаа мэт л өвдөж байв.

Эргэн тойрныг ажиглавал зочид буудал юм уу гэлтэй. Нар аль хэдийн мандан хөшиг яараастай байх бөгөөд хаа сайгүй шалаар дүүрэн хувцас хунар хөглөрөөстэй :)

Миюу толгойгоо барин "Аашшш толгой яг л хагарах нээ" үглэн хөнжил рүү гээ шургатал тэрээр нүцгэн байх ажээ.

"Эххх бурхан минь. Би энд нүцгэн яг юу хийсэн юм бэ? Omg :/ Бодоорой бодоорой бодох хэрэгтэй Миюу гэж өөртөө шивнэн хэвтлээ.

Гэтэл гэнэт хаалга онгойх чимээ сонсогдон Мина буудлын халаад өмсөн орж ирэх нь тэр. Мина бол түүний сайн найз бөгөөд нэг хамтлагт бүжиглэдэг билээ.

-Өхх чи сэрчихээ юу? Ашгүй минь чамайг  үүрдийн чанга хурхирна гэж бодож байлаа шүү ххэ

-Бас л чанга хурхирсан уу? Золиг гэж би ч засрахгүй юм байна даа.

-Хувцаснуудыг чинь угаачихсан болохоор май үүнийг өмс гээд Мина халаад өөр лүү нь шидэв.

-Иоххх нүүр урчихлаа штээ! Зза тэр яахав. Би яагаад энд байж байгаа юм бэ? Айж байлаа шүү. Чамайг харсан чинь тайвширч байна . Учир нь чи аюулгүй шүү дээ хаха.

-Хэндээ даруулчив гэж л бодож байв уу? Заа тоглосон юм даа ххэ. Заа хурдалаа өглөөний цайгаа ууя.

- Хамгийн эхэнд наадахыг чинь бодож байлаа штээ бурхан минь гээд Миюу  халаадаа өмсөж эхлэв.

Миюу хүйтэн ус залгилан "За тэгээд яриач дээ охин минь. Тойруулаад байх юмаа.Тэрэнтэй тэргүй миний толгой өвдөж байна. Аливээ?

Мина өөрийгөө тольдонгоо "Юу гэх гээд байна гэхээр чамайг хэн нэгэн аварсан. Би сайн хараагүй ээ. Эмэгтэйчүүдийн бие засах газраас чи орилох нь маш тод сонсогдсон юм л даа.  Би цочирдон гялс чам руу гүйх гэтэл хэн нэгэн чам руу түрүүлж гүйсэн" толио тавиад "Би их санаа зовсон шүү хатагтай минь!"

Миюу хөмсгөө өргөн "Хэн нэгэн гэж яг хэн юм бэ?"

Гэхэд Мина маш тайванаар "Баатар юм болов уу? Сүпэр баатар"

Миюу том том алхан түүний урд суун "Чиний яриа намайг галзууруулж байна. Би яагаад орилсон гэж? Танихгүй хүн яахаараа намайг аврана гэж вэ?" том нүд гарган хариулт нэхэн ширтэнэ.

"Сайн бод доо чи мэдэхгүй байхад би яаж мэдэх билээ дээ. Ямартай ч нэг муу мэдээ байна"

-Юу юм?

-Би таксинд харих үедээ чам дээр бөөлжчихсөн :)

-Ална даа Мина!!!!

Удахгүй дараагийн хэсэг орно шүү. Follow me guyz <3 VOTE

ХүсэлWhere stories live. Discover now