Чанёол: тэгвэл чи тэрийг ч гэсэн санадаггүй юу гэж хэлэн над руу ойртов.
Би юу санах ёстой бил ээ? Түүнээс мөнгө зээлчхээд одоо хүртэл өгөөгүй байгааг тэр гэнэт саначихсан юм болов уу? Эсвэл арав дугаар ангид байхад шөлөнд нь нууцаар сармис хийж харшлыг нь хөдөлгөснийг мэдчихсэн юм болов уу? Би ууг нь хэнд ч мэдэгдэхээргүй хийсэн дээ..
Би: юу санах ёстой бил ээ гэхэд Чанёол бөхийгөөд нааш ир хэмээн дохив.
Намайг адилхан бөхийтөл тэр
Чанёол: энийг гээд нүүрний урд унжсан байсан үсийг минь чихний араар хийгээд над руу харав.
Арай ч дээ бодохоос дургүй хүргэдэг юмыг минь сануулчих юм.
Би түүний гарыг цааш нь цохиод ширээн дээр байсан үлдсэн хоолоо аваад түүний өрөөнөөс гүйх шахам гарав.
Ширээндээ суусныхаа дараа хоолоо идэнгээ ажлаа хийв.
Арай ч дээ. Тэрийг сануулаад байх даа яадаг байна аа? Өсвөр насны хамгийн дургүй дурсамж юмсан.
Дурсамж. Ахлах ангийн урлагийн үзлэгийн тэмцээний бэлтгэлийн үйл ажиллагаа.
Чанёол: бие минь зөвхөн чам руу татагддаг билээ. Харц минь зөвхөн чам руу чиглэдэг билээ. Чих минь зөвхөн чамайг л сонсдог билээ. Уруул минь зөвхөн чамайг л амтлахыг хүсдэг билээ. Харин чи минь тэгдэг үү?
Би: тийм байлаа ч бид цуг байх тавилангүй хүмүүс. Бие минь хүссэн ч бид хүсэх эрхгүй шүү дээ хайрт минь.
Чанёол: ганцхан удаа хүсээд үзье болох уу? Цорын ганц удаа чамайгаа шунаглан.......юу билээ?
ххх: Яаа Чанёолаа! Хэдэн удаа наад хэсэг дээрээ алдах гэсэн юм бэ? Юу юугүй урлагийн үзлэг болох гээд байхад чи хэдхэн өгүүлбэр цээжилчхэд чадахгүй байна уу?
Би: наад маанаг чинь энэ насандаа цээжилж чадахгүй гэж би та нарт хэлсэн биз дээ. Наадахаа өөр хүнээр соль.
Чанёол: үгүй ээ, одоо дахиад ганцхан удаа хийчихье ээ. Би одоо чадна. Гуйж байна.
ххх: за за ойлголоо. Харин дахиад нэг удаа алдвал Хаёнтай өөр хүн хамтарна шүү ойлгосон уу?
Чанёол: заа.
Чанёол: бие минь зөвхөн чам руу татагддаг билээ. Харц минь зөвхөн чам руу чиглэдэг билээ. Чих минь зөвхөн чамайг л сонсдог билээ. Уруул минь зөвхөн чамайг л амтлахыг хүсдэг билээ. Харин чи минь тэгдэг үү?
YOU ARE READING
Baby Park boss
Romance"Хаён-а, надад яваад ус аваад ир." "Яаа Пак Чанёол гуай давраад байгаарай!" "Ёо би захирал юм уу,чи захирал юм уу?"